Хальт нэг brand сонирхов

January 23, 2007 1 санал шүүмж
Сүүлийн үед би яагаад ч юм урьд урьдныхаасаа илүү гоо сайханы бараа сонирхдог болчлоо. Яах аргагүй л найз охидууд нөлөөлөөд байна. Нэг өдөр гоо сайханд ороод арьсандаа анхаарал тавихгүй бол болохгүйн байна гэж бодоод нилээн удаан өөрөөсөө харамлаж байсан мөнгөөрөө баахан арьс арчилгааны бүтээгдэхүүн авлаа. Мөнгө хүрээгүйн улмаас бүтэн комыг нь авч чадсангүй. Гэхдээ л нэг комд 40,0₮ гаргана гэдэг надад хатуухан л байсан. Хэрэглээд бараг 10 хоноход тийм ч сайн нөлөөлөхгүй л санагдаж байна. Уул нь яг арьсандаа тохируулж авсын. Гэхдээ бүтээгдэхүүн нь тохирохгүй байна уу? Монголд ориг бүтээгдэхүүн нь орж ирэхгүй байна уу? гэж бас бодлоо. Уул нь Missha-н өөрийнх нь дэлгүүрээс авсан л даа. За тэр ч яахав, нэг фирмийн бүтээгдэхүүн хэрэглэсэн чинь бусад хэрэглээгээ бас тэр фирмийн бүтээгдэхүүнээр хангаж байвал гоё ч юм шиг санагдаад бас нэмж хэд хэдэн бүтээгдэхүүн авлаа. Одоо харин нэмж авах ганц нэг юм үлдсэн ч төсөв дууссан тул дараа сарыг хүлээхээс өөр аргагүй болсон.

Өө нээрээ амраад 3н 7 хонож байна. Уул нь энэ амралтаараа их зүйлийг амжуулна гэж бодож байлаа. Даанч нэг нь ч бүтсэнгүй ээ гэж. Хэдэн ном л унших шив дээ. Амралт ихдэх ер нь дэмий юм байна дөө. Шал дэмий хайран цагийг өнгөрөөгөөд, хийж бүтээсэн нэг ч зүйлгүй, урам хугармаар.

Бас шинэ байранд орох гээд байраа зараад, заа тэгээд монголчууд цаг барьдаг биш танай байр тэдэнд орно, эдэнд орно гэж баахан худлаа үгийг сонсож сууна. Байраа зарцан болохоор түр зуур эмээгийнд байгаа. Ээ бурхан минь, хөгшин хүнтэй хамт байна гэдэг тийм ч амар эд биш юм аа. Чих хатуу, тэгсэн мөртлөө үнэн хэрэгт дуртай. Ямар ч хэрэггүй баахан юм асууна, тэгээд хариулж байтал дундаас нь сонсохоо больчино. Дахиад л эхнээс нь ярина, бас орж гарах болгонд шалгаана. Манай гэрийнхэн намайг кинонд ясны дуртай гэдгийг мэддэг болохоор хэн ч кино үзэж байхад саад болдоггүй, тэгэхэд эмээ тэр залуу яагаад тэгж байгаан болоо, тэр одоо эхнэр нь юм болов уу? гэх мэтийн түмэн асуулт асууна. Нөгөө кино үзэх сонирхол будаа. Анхандаа ч инээд хүрээд тайлбарлаад л байдаг байлаа. Харин одоо тэвчээрийн хязгаартаа бүрч байгаан байлгүй дээ.

1 санал шүүмж:

  • Togoruu said...

    emee chin bas yum oilgochih sanaatai asuugaad bdag n hoorhon yum. udaad ireheer tovogtei teertei sanagdaj magadgui l dee. tehdee alsiin bodoltoi harah yum bol emee chin chamaig bainga urgelj shanalgaad l bhgui blgui de, amid bgaa deer n bayarluulj hairlaj yavah heregteim bilee. nastai huniig gomdooj boldguim geneleeshuu, huuhed shig boltson, nas barahdaa hurtel gomdson bayarlsanaa sanaj bdag yum shig sanagdsan. minii neg emee ongorson zun ood bolson,bi uulzaj chadaagui hedn jil bolson bsan,irj uulzsangui geel bodood bsiin boluu gej bi ongorson hoino n yanz buriin yarianaas medersen ch oroitson yumiig yaj ch boldguim bilee dee. emeedee tevcheertei handaad gomdoohgui l bval sain yum shuu, hehe,tehdee chi uhaalag tevcheertei ohin bha teriigee oilgoj bgaa blgui de. blog deeree yu ch hamaagui bicheed urgeljluuleed bgaarai, good luck.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)