Биелэгдэшгүй мөрөөдөл

January 6, 2007 0 санал шүүмж
Мөрөөдөхөд мөнгө төлөх биш гэж хүн болгон л хэлдэг. Би ч гэсэн мөрөөдөх дуртай. Би 13 наснаасаа хойш нэг л юмыг мөрөөддөг байлаа. (гэхдээ одоо ч гэсэн хааяа мөрөөддөг л дөө) Би 12тойгоосоо эхлэн кино урлагыг биширч эхэлсэн. Showbiz биш кино урлагыг. Тэгээд Hollywood-д очоод bigbudged movie хийх юмсаан гэж боддог байлаа. Миний киноны зохиол үзэх хамгийн дуртай кинонууд минь болох Love Actually, The Crush хоёрын дундаас гарсан гэмээр нэг тиймэрхүү. Хэрвээ та энэ хоёр киног үзсэн бол бараг гадарлах байх. (уул нь шал 2 өөр аястай кинонууд л даа) Саяхнаас л зохиол нь ийм байвал гоё байх гэж бодсон лдоо.Тэгээд нэг хэсэг тэр киноныхоо зохиолыг бичих гэж үзэж тарваа. Гэхдээ зохиол бичнэ гэдэг тийм амархан эд биш юм байна лээ. Эхлээд киногоороо юуг илэрхийлэхийг хүснэ тэрийгээ тод гаргана, дараа нь зохиол хэдэн дүртэй, дүрүүд ямар ямар онцлогтойгоос хамаараад өөрөөр сэтгэнэ, хэдэн дүр байна төдий чинээ хүний тоогоор сэтгэнэ гээд л... За энэ ч яахав. Мөрөөдлөөр болдог бол миний кинонд Johnny Depp, Ali Pacino, Juliana Moore (миний биширдэг 3 жүжигчин), Quackin Pheonix (чадварыг нь саяхнаас их өндрөөр үнэлдэг болсон), Matt Damon, Nicole Kidman нар тоглоод л... Mr.Clint Eastwood, Mel Gibson, Quantin Trantino, Steven Spilberg нар мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөөд л...
Хэхэ, мэдээж ийм кино хийвэл хүн болгон л үзнэ байхдаа. Бас тэр жилийн Academy Award, Golden Globe-н бараг бүх номинацид нэр дэвшиж тэр болгондоо шагналыг нь авна биз

0 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)