Мөнгөний хүч

January 6, 2007 1 санал шүүмж
Хүмүүсээс амьдралд юу чухал вэ? гэж асуувал хайр, итгэлцэл гэцгээдэг. За тэгээд зарим нэг нь мөнгө, sex гэнэ. Гэхдээ хүссэн хүсээгүй амьдралд маш хүчтэй нөлөөлдөг нэг зүйл бол яах аргагүй мөнгө. Ер нь ихэнхи хэрүүл, өөртөө гутрах байдал мөнгөнөөс болсон байдаг. Энэ бол яах аргагүй үнэн үг. Гэхдээ хэт туйлширч болохгүй л дээ. Тэгвэл чи ганцхан мөнгө харсаар байгаад сохорно. Тэгээд мөнгөтэй л бол охидуудад царайлаг харагдах амархан гэх мэтийн тэнэг зүйлс яридаг болно. Энэ бол яах аргагүй гутарч, сохорсон хүний үг л байх л даа. Би энэ үгийг анх сонсчихоод инээд хүрч билээ. Чааваас даа хөөрхий, дандаа хэцүү охидуудтай уулздаг байсан юм байна даа гэж бодсон. Магадгүй та намайг мөнгийг эрхэмлэдэг юм байна гэж бодож байж болох юм. Тийм биш ээ. Би зүгээр л мөнгө амьдралд ямар хүчтэй нөлөөлдгийг л ойлгосын. Их хэцүү байдлаар л ойлгосон л доо. Яг өөрийн гэр бүл дээрээ мэдэрсийн. Их хэцүү байсан, ер нь бараг байсаар ч байгаа. Гэхдээ ирээдүйд битгий ийм байгаасай гэж боддог.

Залуусаа мөнгийг амьдралын утга учираа биш, зүгээр л хэрэглээгээ болгож амьдарцгааяа.

1 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)