Манай фракцынхан

January 23, 2007 1 санал шүүмж
Миний том ах одоо 28 хүрч байгаа. Аль 5р ангиасаа хойш найзалсан 4 найзтай. (гэхдээ мэдээж тэд нараас өөр зөндөө л найзтай л даа) Намайг 5 настай жоохон хүүхэд гүйж яавахаас өдий болтол мэдэх хуурай ах нар маань. Ахынхаа энэ нөхөрлөлийг бодохоор надад ёстой гоё санагддаг. Энэ ч надад найз нар ийм л байдын гэсэн сайн үлгэр дуурайлал болсон байх. Би 7р ангиасаа 2 охинтой найзалж эхэлсэн, 9р ангид ороход бид нар 6-лаа болсон байлаа. Одоо бол ёстой галзуу найзууд. Тэдэнтэй байхад би хамгаас эрх чөлөөтэй бас хамгаас жаргалтай байдаг.

Тэми- миний хамгийн хөгжилтэй найз. Бид нарыг байнга инээлгэж явдаг сайхан цайлган сэтгэлтэй найз минь. Заримдаа хөөрүү ч тэр нь биднийг маш ихээр хөгжөөдөг. Бас харжуугаар нь өнгөрсөн ямар ч залуу эргэж харахгүй байхын аргагүй үзэсгэлэнтэй.

Одко- миний хамгийн cool найз. Ер нь ямар нэгэн юм болоход байнга л зохицуулж байдаг. Нийтэч, маш өөдрөг. Их олон гоё онигоонууд яриж өгдөг.(зарим онигоонуудыг нь би хэсэг бодож байгаад ойлгодын хэхэ) Хэр баргын хүнд байхааргүй үнэнч, тэсвэртэй зантай. Бас л ямар ч залуу эргэж харахгүй байхын аргагүй хөөрхөн.

Дөөнөө- миний хамгийн ноён нуруулаг найз. Их буурьтай, бидний аливаад хандсан хөнгөн бодлыг зүгшрүүлдэг. Хичээл ном, ажилдаа их тууштай. Ёстой гоё инээдэг тасархай охин.

Одноо- миний хамгийн бяцхан найз. Бид нар дундаа насаар хамгийн жоохон нь. Гэхдээ их том санаатаааййй. Надаас ч илүү том болцон юм шиг яриж өгнө шүүдээ. Нийтэч болохоор хүнтэй амархан зохицож чаддаг. 10 жилийн хэнхэг багш хүртэл соёлтойг нь магтаж байж билээ.

Төгсөө- миний хамгийн зөв найз. Хэр баргын эрэгтэй хүнд байхааргүй зөв бодолтой. Бидэн дундаа ганц эрэгтэй нь болохоор хариуцлага их хүлээдэг байсан шүү. Одоо Los Angeles-д байгаа.

Бид нар 9р ангид байхдаа ангиа ёстой жинхэн бужигнуулж өгдөг байж билээ. 6-лаа л байгаа юм шиг том том дуугараад л, инээлдээд л. Бүх зохион байгуулагдсан арга хэмжээнд хамтдаа орцгоогоод л. Тэр болгонд оролцох болгондоо бид нар дандаа шагнал авдаг байсан. Би ийм найз нарыг надад заяасан бурханд маш их баярладаг. Хааяа би ийм найз нартай шүү гэж бодохоор л зүрх лугшаад, өвчүү цөмлөх гээд байдын. Thanks god.

1 санал шүүмж:

  • Hawk said...

    Ter naizuudiinhaa zurgiig neg tavichaach. Tiim ergej harmaar yum bol pcniihee desktop deer tavichaad harj baiya. kekekekekekek. Deer n neg sanal bnaa. Chi yum bolgon deer ooriin gesen bodoltoi baidag yum chine CSMS-iinhee naizuudiig neg ingej bicheech. Bas l sonin shd!

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)