Хов живний тухай онигоо

January 30, 2007 0 санал шүүмж
Нэгэн цагт ерөнхийлөгч асан Багабанди эхнэрийн хамт нэгэн хүлээн авалтанд оржээ. Хүлээн авалтын үеэр ерөнхийлөгчийн эхнэр бүдрээд уначиж л дээ. Тэгсэн хүмүүс яриж байна гэнээ.

-Тэргүүн хатагтай саяхан хүлээн авалтын үеэр бүдэрч унаад сүйд болж гэнэ... Энэ хүний яриа дараагийн хүнд ийн хүрчээ:

-Тэргүүн хатагтайг саяхан хүлээн авалтын үеэр нэг хүн дэгээдэж унагаад...
Энэ хүний яриа дараагийн хүнд:

-Тэргүүн хатагтайг саяхан хүлээн авалтын үеэр нэг хүн дэгээдэж унагаад тэгсэн тэргүүн хатагтай хөлөө хугалчиж гэнэ...

Энэ хүний яриа дараагийн хүнд:

-Тэргүүн хатагтайг саяхан хүлээн авалтын үеэр нэг хүн дэгээдэж унагаад тэгсэн хөлөө хугалчижээ, бас тэгээд унах үедээ ерөнхийлөгчийг дарж унагаад бөөн юм болсон гэнэ гэжээ. Энэ мэтээр нэг хүн арван хүнд, арван хүн зуун хүнд хэлжээ. Эцэст нь ийм яриа болон хувирчээ:

-Хоёр хэрээ шонгийн модон дээр сууж байтал....

Яг үүнтэй адил ийм яриа гарчээ:

-Нэгэн охин байжээ. Тэрээр сургуулийн шинэ жилээр тас үсэрчээд нэг залууг үнсээд байж. (залуу нь ч үнссэн юм уу бүү мэд)

- Нэгэн охин байжээ. Тэрээр сургуулийн шинэ жилээр тас үсэрчээд нэг залуутай Hotel-д оржээ.

- Нэгэн охин байжээ. Тэрээр сургуулийн шинэ жилээр тас үсэрчээд нэг залуутай Hotel-д оржээ. Хэсэг хугацааны дараа тэрээр өөрийгөө жирэмсэн болсноо мэджээ.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа энэ яриа бүүр ийм ч болж мэднэ шүү:

- Нэгэн охин байжээ. Тэрээр шинэ жилээр шоудаж байгаад нэг залуугаас хүүхэдтэй болжээ. Тэгсэн нэг өдөр тэр охин бас л шоудаж яваад хүүхдээ дутуу төрүүлжээ.

- Нэгэн охин байжээ. Тэрээр шинэ жилээр тас үсэрч байгаад нэг залуугаас хүүхэдтэй болжээ. Тэгсэн нэг өдөр нөгөө охин шоудаж яваад хүүхдээ дутуу төрүүлжээ. Тэгсэн нэг өдөр Улаанбаатарын тог хэдэн цагаар тасраад, тэр үеэр нь инкубаторт байсан хүүхэд нь нас барчиж гэнээ.

Ум мани бад мэ хум.

Өөөөөөөөөөөөө лааааааааайййййййтай айн. Тэр охин нь үнэхээр согтсон байсан ч, бас үнэхээр тэр найзтайгаа хамт явсан байсан ч тэр найз нь яриа гаргасан тэдгээр хүмүүс шиг согтууг ашигладаг тийм ухамсар дорой нэгэн биш байгаааааал. Арай ч тэр хүмүүс ийм яриа гаргаагүй байлгүй дээ гэж бодож байтал хахаха яг хамар доор шүү. Хүмүүсийг танидаг болох болоогүй л байна даа.

0 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)