Баяраар дүүрэн Монголчууд

January 9, 2007 0 санал шүүмж
Манай Монголчууд үргэлж л баяр тэмдэглэж байдаг. Сая шинэ он гарлаа, Алтан Гахай Жил гарах гэж байна гээд бөөн л баяр цэнгэл болсон. Арай гэж шинэ оноо гаргангуут шууд л нөгөө билгийн тооллийн шинэ жилийн бэлтгэл ажил эхэлнэ. Уржигдар эмээ буузны махаа авлаа. Уул нь эвдэж янзалж тавьчихаад дөхүүлж байгаад буузаа хийнэ гэж байсын. Тэгсэн чинь манай ээж гэж улаан ажлын хэнхэг нэгэнт махаа эвдсэнийх буузаа одоо хийе гээд... Уржигдаржингаа гарын шөрмөсөө таттал мах хэрчээд... Ээ бурхан минь, би ч жинхэнэ махаа идвээ идвээ хөөрхий. Тэгээд буузны мах амтлагч архаг эгч нар уржигдар ирээгүй тул маргааш нь буузаа чимхэх болоод, өчигдөр баахан бууз хийлээ. Уул нь Цагаан Сар ч гоё л баяр л даа. Уулзаагүй удсан хамаатнуудыг уулзуулаад. Гэхдээ хэтэрхий их зардал гардаг. Манай эмээ л гэхэд 10 хүүхэдтэй, тэдний 8 нь одоо байгаа. За тэгээд нэг хүүхэд нь л гэхэд 2-4 хүүхэдтэй, тэдгээр хүүхдүүдийн хүүхдүүд гэж бас түмэн олон. За тэгээд эмээгийн дүү нь гэж нэг нагац эмээгийн хүүхдүүд гэж 8уулаа. Тэдний хүүхдүүд гэж шороон түмэн гарууд. Тэгээд тэр хүн болгонд бэлэг бэлдэнэ. Ганцхан бэлэг, буузаар Цагаан Сарыг өнгөрөөнө гэж байхгүй. Салат, зууш гэж баахан юм бэлдэнэ. Тэр болгонд бөөн мөнгө. Энэ бүх мөнгийг мэдээж эмээ өөрөө гаргахгүй, хэдэн хүүхдүүд нь гаргана. Хүүхдүүдийнх нь зарлага тэгээд дуусахгүй ээ. Тэд нар өөрсдөө гэртээ цагаалганы юм гэж бас л бөөн л юм бэлдэнэ. Ингээд бүх зарлага дуусдаг бол сайхан л байна. Гэхдээ болоогүй ээ. Золгооны мөнгө гэж бас бөөн л мөнгө гаргана. Хэрвээ гар хоосон золгочихвол хэдэн үг зүгээр байхгүй чулуудчинаа. Тэгээд ирэх жилийн Цагаан Сар болтол бараг ярина.
Ээ хөөрхий зарлага дүүрэн баяр ч юм даа.

0 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)