Сонин юм

January 23, 2007 0 санал шүүмж
Бараг хүн болгон бусад хүмүүсийг өөрийн хүссэн насаар хардаг байх. Би зээ дүүгээ бүүр нялх байхад нь салхинд гаргах гээд гадаа авч гаран цэцэрлэгт суудаг байлаа. Гэтэл ер нь ихэнхи ээжүүд хүүхдээ өөрөө авч гадаа гардаг юм байна шд. Тэгээд сууж байтал бараг 30 хүрч байгаа гэмээр настай эгч ирээд хажууд суулаа. Яасан муухай хүүхэд вэ гээл хоёр хүүхдээ хэлж суутал тэр эгч манай хүүхэд тэгээд байхын, бас миний тэр тэгээд байна, чинийх яаж байна? гээд яриж өгдиймдаа. Би ч үгүй ээ эгчээ энэ миний дүү, би дүүгээ салхинд авч гарч байгаамаа гээд тайлбарлалаа. За тэгээд том ахындаа хэд хоноход дүүгээ салхинд гаргах болгонд л энэ явдал байнга, өдөр болгон л тохиолддог байлаа.

Тэгсэн нэг өдөр ээжийн бие гэнэт муудаад эмнэлэгт хэвтдийн байна. Тэгээд эмч нь ямар хоол эргэлтээр оруулж байх ёстойг зөвлөх гээд гэрийнхэнтэй нь уулзана гэлээ. Мэдээж 2 ах хоол хийнэ гэж байхгүй би л хийнэ шд. Эмчийн яриаг сонсох гээд ойртоод зогстол эмч “ Миний дүү хойшоо байж бай. Том хүн байна уу?” гэлээ. Тэгсэн ээж “Энэ манай охин, одоо 3р курс. Наад охиндоо хэл хэл” гэлээ. Эмч надруу харснаа “Өө тиймүү, би энэ охиныг 8,9р ангийн жаахан хүүхэд байна гэж харлаа шүүдээ” гэдийн байна.
Эртээд бас ахтайгаа Broadway орох гээд taxi барих гээд зам дээр зогсож байлаа. Тэгсэн ахын танидаг бүсгүй бололтой эмэгтэй ахыг харснаа зогсох гээд хурдаа багасгаснаа гэнэт намайг харчаад ах руу толгойгоо дохичоод яваал өгдийн байна. Ах гайхаад “Намайг авахгүй явчиж байгаан байхдаа.” гэж хэсэг зогсож байснаа “За аягүй бол чамайг найз охин гэж харчаад бантаад яацан байх” гэлээ. Ер нь энэ мэтээр хүмүүс намайг янз бүрийн л насаар хардаг. Би ч өөрөө хүмүүсийг бас янз бүрийн л насаар хардаг.
Сонин ч юм даа.

0 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)