Хувь тавилан гэж байдаг уу?

January 9, 2007 0 санал шүүмж
Ажиглаад байхад их олон хүмүүс хувь тавилан гэж байдагт итгэдэг байх юм. Хүн бурханы зурсан тэр л замаар явдаг, өөрөөр амьдрах арга байхгүй гэцгээхийн. Гэхдээ арай ч дээ, бурхан байдаг байлаа ч тийм nonflexible байхгүй байлгүй дээ. Би хүн өөрөө л хичээвэл сайхан амьдарч болно гэж боддог. Тэдгээр хүмүүсийнхээр бол хүн яаж ч хичээсэн нэгэнт бурханы заасан замаар явж байгаа учраас новшийн амьдарлаа л туулна гэсэн үг үү? Олон хүмүүсийн бодол бараг ийм байдаг болохоор Монголын 10 гэр бүл тутмын нэг нь удган, бөө удамтай байдаг байх даа.(хэхэ) Бөөн луйварчид. ( үнэхээр тийм хараал хийж, хариулдаг хүмүүс байдаг л байх л даа. Би хараагүй болохоор мэдэхгүй юм.) Манай ээжийн найз гэж нэг эмэгтэй байдаг, уул нь сайхан ааш зантай, хүнлэг эмэгтэй. Намайг оюутан болтол жирийн л эмэгтэй байсан. Тэгсэн чинь нэг л өдөр хэдэн үеийн удган бөө гээд мэргэн түргэн хүн болчидын байна. Тэгээд одоо хүн хар үзээд л мөнгө аваад л яваад байгаа. Ядаж байхад тиймэрхүү юманд итгэдэг хүн ч ямар их байдын. Гэхдээ нэгэнт л итгэл үнэмшилтэй юм чинь тэр хүмүүсийг яалтай ч билээ. Хэхэ, бодоод байхад би тэр хүмүүсийн төлөө санаа зовоод ч бас яахын билээ. Нөгөө төрийн төлөө оготоно боож үхнэ гэдэг шиг л ...

0 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)