Гэр бүлийн нөлөө

January 6, 2007 0 санал шүүмж
Би одоо болтол өөрийгөө гутранги, өөдрөг ямар үзэлтэйг үнэндээ мэддэггүй. Амьдралыг харахад жаргалыг мэдрэх зүйлс олон байдаг юм байнаа гэж бодогдмоор. Гэхдээ яг миний амьдрал гээд харахаар жинхэнэ fucking, sick life гэмээр. Үнэндээ миний үеийн хүүхдүүд өөрсдийгөө ямар жаргалтай амьдардагаа мэддэггүй. Тэднийг гэртээ ирэхэд нь гэрийнхэн нь “Яав, ядарвуу? Өлсөж байна уу? За хувцасаа соль, хоол ид” гэж угтана. Fuck, би тэд нарт ямар их атаархдаг гэж бодно. Ядаж байхад нүдэн дээр аав нь охиноо эрхлүүлэн үнсвэл нулимс бараг л гарчихна.

Ер нь хүн амьдралыг новш юмаа гэж бодоход хүргэдэг нэг зүйл бол гэр бүлийн таагүй уур амьсгал. Гэр бүлийн уур амьсгал нь хүүхдүүдэд яг нөлөөлсөн байдаг. Хэрвээ чи хэцүү гэр бүлд амьдардаг бол бурхнаас нэг ч өдөр болтугай хэрүүлгүй өдрийг гэртээ өнгөүүлэх юмсан гэж гуйна. Мэдээж бурхан гэж байдаг ч юмуу үгүй ч юм уу, тэр хүсэл нь биелэх ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Чи сүүлдээ хэрүүл зодоонд дасаад ирнэ, яг тэр хараал идсэн процесс явагдаж байхад яг л галзуугын эмнэлэгт гиеүрч суудаг өвчтөн шиг болно. Хурдан зайлаад өгөх юмсан гэж дэмий бодохоос өөр хийх зүйлгүй. Эсвэл эд нар үхэж нэг буян болдоггүй юм байхдаа гэж бодно. Гэхдээ гэрээс гараад арай тайвширнаа. Найз нөхдийн дунд ороод ирэхээрээ би шал тэнэг юм бодох юм гэсэншүү зүйлс бодогдоод ирнэ. Ер нь хүчирхийлээс хүчирхийлэл төрдөг юм шдээ уул нь. Гэр бүлийн аймшгийн уур амьсгал хүүхдүүдийн занг их эвддэг. Өөрсдөө хүүхдээ тийм болгочихоод “Чи ч ёстой араатан болж байна даа ” гэж хэлдэг нь үнэхээр эмгэнэлтэй.

0 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)