Ядарсан нийгмийн шөнийн онгодтой залуус

January 6, 2007 1 санал шүүмж
Зарим нэгэн сонирхолтой залуус байнаа. Өдөржингөө сураггүй байж байснаа орой нь гэнэт залгана. Тэгснээ учиргүй уулзъя гээд унана. Тэдэнтэй хийдэг яриа ер нь төстэй.
Жишээ нь:

-Чи юу хийж байна? ( Мэдээж шөнийн 10 өнгөрч байхад хичээлээ хийж байх юмуу эсвэл гэр бүлийн уур амьсгал тайван байгаа бол унтах гээд л байж байна )

-Би энд 2 найзтайгаа нэг газар байна. Хэрвээ чи завтай байгаа бол... ( хараал ид гэж. Тэгээд би шөнийн 11 цагт тэр бас тэрний 2 найзтай нь хамт show-дах гээд очихын байхдаа )

- За за, хэрвээ чи чадахгүй гэж байгаа бол маргааш би орой өөр нэг хэдэн найз нартайгаа хамт ... ( мэдээж тэгж хэлэхэд нь энэ залуугын хувьд show-даж явах нь амьдралынх нь утга учир нь юм байна даа гэсэн бодол шууд л толгойд орж ирнэ.)

Ер нь бодоод байхад нийгэмээсээ болоод одоогын энэ залуус ийм болсон юм болов уу? гэж бодогдоно. Миний сайн танидаг нэг хүн яг л иймэрхүү. Гэртээ байна гэж бараг байхгүй. Байх үедээ гэр орныхоо уур амьсгалыг яг там болгоно. Ингэж зовоож байснаас гараад show-даад явж байсан нь дээр гэж гэрийнхэн нь бодно. Гэхдээ энэ бол зөвхөн тэр л хүний хувьд л байх л даа. Ууж болноо гэж бодоё. ( энэ бол аргаа барсаны шинж ) Ядаж мөрөөрөө уу л даа гэж хэлмээр. Ойр орчмийн хүмүүсийн тайван байдлыг алдагдуулан байж бас өөртөө дайсан бэлдэн байж show-дах ямар хэрэг байнаа. Ядаж байхад миний гэсэн юмгүй, хийсэн гээд бардам хэлчих зүйлгүй.

Гэхдээ бүүр цаашлаад бодоод байвал тэдгээр залуус өрөвдөлтэй ч юм шиг. Bar-нд байдаг, тэдгээр залуусын тодорхойлсноор “чихдүүлэх дуртай охид”-уудад байгаа хэдэн мөнгөө ( яаж олсон мөнгө юм бол, бас сонин... ) зарцуулчихна. Тэгээд өөрийг нь хайрладаг нөгөө найз охидуудаа араар нь тавина.

Тэдгээр залуусыг гутарсан үзлээр харвал жинхэн хараал идсэн ёрын амьдралыг туулж байна гэмээр, харин өөдрөг үзлээр харвал төлөвшитлөө ( ихэнхи амьдрал үзээд туршлагажсан томчуулын тодорхойлсноор 35 хүртлээ) ингэж яваад арай гайгүй болох байлгүй дээ гэж бодмоор. Хамгийн инээдтэй нь тэдгээр залуус хайран сайхан залуу нас, насан туршын түшигтэй хань байж чадах байсан бүсгүйчүүдээ алдсан хойноо ойлгодог нь юм даа. Тэгээд 35 хүрлээ. Залуу охинтой суулаа. Бүх эрх мэдлээ тэр охиндоо өгөөд өөрөө ямар ч мэдэлгүй нөхөр болно доо...

1 санал шүүмж:

  • Anonymous said...

    Оройны 10 болж байхад гэртээ байдаггүй охидууд зөндөө л байнашдээ.

    Хүрээд ир гэнгүүт хүрээд ирдэг охидууд ч бас байнашдээ.

    Хорвоо ертөнц ямар уудам билээ дээ

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)