Хэрхэн зөв эмгэнэл илэрхийлдэг юм бол?

January 4, 2008 11 санал шүүмж

Надад энэ тал дээр туслах хүн байвал коммэнт үлдээж тус болно уу гэж хичээнгүйлэн гуйя. Ойрд найз нарын маань ойр дотны хүмүүс бурхны орон руу яваад, би дэмий санаагаар унаад л ... Хамгийн хэцүү нь би хэрхэн эмгэнэл илэрхийлэхээ мэдэхгүй байгаа явдал юм. Дээр нэг найздаа юу ч гэж хэлж чадахгүй дэмий л “Чи сайн уу?” гэж асуусандаа. Уул нь миний хувьд сайн найз минь юм. Одоо бас хэцүү байдалд байгаа найз маань ч сайн найз минь. Гэхдээ л би юу хэлэхээ мэдэхгүй байна. Надад зөвлөгөө өгч туслана уу. Тэгвэл би их баярлах болно. :)

11 санал шүүмж:

  • opal said...

    gadniihniig ajiglaad bhad uneheer setgel hudluluu gargaj ilerhiilj chaddag humuus yumaa. Harin manai mgl-chyyd hamgiiin dotnii hairtai hundee ch hairtaigaa helj chadahgui(yalanguaya etseg ehdee), nz nuhudduu hund hetsuu ued n emgenel ilerhiilj shanalj bga setgegdelee helj chaddaggui myy taltai yumaa. bi ch gsn ene talaar syraltsmaar l baidiin. ydaj yychilalt ayataihan gyij chaddag baimaar yum shig.

    magadgui nztaigaa bainga holbootoi baij mendiin medeed heregtei zuil bwl heleerei geed hezeed tyslahad belen yu ch tohioldson hamt gedgee oigyylah n chyhal bha.

    ------------------------------

    saya banjigaar blog ergej yawaad hayagiig chin olood orood irlee. anh orj ireed baahan heregtei hereggui yum bichchihlee. awhiigaa awaad bysdiig n hayana bizde.

  • Боорчи said...

    Эмгэнэл илэрхийлэх үнэхээр хэцүү. Сүүлийн үед бас миний ойр дотныхоноос бурхны оронд яваад л байна. Хайртай хүнээ алдсанд харамсаж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй байх. Дараа нь ямар сайн хүн байсныг нь дурсаж ярилцвал зүгээр байх гэж бодож байна. Яг тулахаар хэлэх үг олдодгүй юм аа. Би тэгж бодож байна.

  • Bayasum said...

    Туршиж үзээгүй найзын минь зөвлөгөө:
    - Сэтгэлийн шархыг нь хөндөх зүйл битгий ярь. Болж өнгөрсөн үйл явдалтай огт хамаагүй, яль шальгүй амьдралын аар саар зүйл ярь.
    Хүчиндүүлчихсэн золгүй охинтой таарч гэж бодъё. Чи тэрэнд: -За, зүгээрээ, цаана чинь зөндөө амьдрал байна, тэр мууг цагдаад барьж өгөх хэрэгтэй, энэ явдлыг мартаад бүхнийг шинээр эхэл энээ тэрээ гэсэн юм ярьвал бүр л хэцүү болно. Тэрний оронд -За, алив босоорой, хувцсаа гөв! очоод сайхан усанд орчих гэсэн нь хамаагүй дээр... ... гэсэн юм даг..

  • тэнэмэл said...

    ynexeer xetsuu jum bolson bna..naiz ni chamd jaj tuslax ve? ..gevel.neg ix buruudaxgui bolov uu gej bi bodoj bna...

  • Toopy said...

    миний найз хатуужилтай бас өөдрөг байгаарай сэтгэлээр битгий унаарай гэх байх даа..minii bodloor yag ter ued heleh ugnees hajuud ni baij hani bolno gedeg iluu chuhal yum shig l sanagdsan daa tiim ued уйляа geed ch nulimas gardaggui yum bilee harin daraa saihan uilaad setgelee ongoilgochih hun oldohgui hetsuu baisan ter ued l chi naiziihaa hajuud baval myangan ugnees ch deer yum bilee dee

    uuriinuu turshlagaas l

  • Pearle Deppsu said...

    TO Opal
    Өө сайн уу Опал, Банжигынхан өөрсдийнхөө хэдэн блогуудаар л хэсдэг юм шиг санагдсан, тэгж байгаад олоод ороод ирэв үү? Би урьд нэг блогоор чинь зочилж бйасан юм байна. Зөвлөгөө өгсөнд баярлалаа

    TO Боорчи
    Ямар сайн хүн байсныг нь би мэдэхгүй байгаа нь бас хэцүү юм аа. Ээж нь л дээ. Би ээжийг нь харж байгаагүй, бас нэрийг нь ч мэдэхгүй. Харин үг ерөөсөө олдохгүй хэцүү байнаа.

    TO Bayasum
    Бас л эвгүй жишээ байна шүү. Боддог л бодол, баярлалаа.

    TO Тэнэмэл
    Өө яг, наадах чинь ёстой гоё санаа байна. Туршаад үзнэ ээ. Ёстой баярлалаа :)

    TO Toopy
    Аанха, бас бодит туршлага. За мэдэж авъя хэрэг болно гэдэг нь тодорхой байна. Баярлалаа.

  • Гантулга Т.Т said...

    Яг өөрт тулгарч байгаагүй зүйл болсон бол хэцүү шүү.

    Дээхнэ багын танил (7 жил уулзаагүй) хүний аав нь ослоор өнгөрөхөд бас л хэлэх үг олдохгүй зовж өөрийн хийж чаддаг зүйлс дээр хэрэг гарвал мэдэгдээрэй гэж л хэлж байсан юм байна.

    Уг нь Монголчуудыг EQ сайтай л гээд байдаг юм. Бүх зүйлийг дууны хэлбэрт оруулж чаддаг гэдэг утгаар нь :| Яг эгзэгтэй зүйлд нэг л хүчгүйдээд байдаг юм. Цааш нь шүүмжлэх нь, зогсоё.

    Амараа ах зохиол бичдэг хүн болохоор энэ талаар биднээс сайн мэдэх байх шүү, аминчлан асууж үзэхэд дажгүй хариу сонсоно доо.

    P.s.: Адсенс-н бичлэг дээрхи линкүүд болохгүй байсан шалгаарай

  • A.Амарсайхан said...

    Монголчууд уй гашуу тохиолдсон айлд ороод тамхилахдаа хөөрөгнийхөө толгойг дарж өгдөг. Энэ нь "Би танд тохиосон уй гашуутай явдалд гүнээ эмгэнэж байна" гэсэн санааг илэрхийлдэг.

    Харин хот хүрээний бид яах вэ? "Би гүнээ эмгэнэж байна аа" гэж орчуулгын үг хэлэлтэй биш. Гэхдээ гарах гарц бий.

    Найзууд руугаа утасдаж цуглуулаад, уй гашуу болсон айлдаа бүгдээрээ хамт очоорой. Тэгээд эцэг эх садан төрлийн хүмүүстэй нь талийгчийг хэзээ нутаглуулах, алтан хайрцаг нээхэд нь хаашаа нутаглуул гэж гарсан тухай, гэх мэтийн зүйл асууж ярилцаарай. Мэдээж тэр айлынхан дуугүй суугаад байхгүй та бүхэнтэй ярьж хөөрч таарна. Тэгээд "Бидний талаас туслалцах юу байна?" гэж заавал асуугаарай.
    Тэгээд найзуудынхаа цуглуулсан буяны хандивыг дугтуйд хийж, нэрийн жагсаалттай нь хамт ахлагчаараа өгүүлээд, "Та бүхэнд тохиосон уй гашууг, ...-ний найз нөхөд бид хуваалцаж байгаа юм шүү. Та бүхэнд эмгэнэл илэрхийлж байна" гээд хэлчихэд л болоо.
    Түүнээс биш очиж чадахгүй зугтаагаад яваад байна гэдэг бүр буруугаар ойлгогдоход хүргэнэ шүү дээ.

  • A.Амарсайхан said...

    Монголчууд уй гашуу тохиолдсон айлд ороод тамхилахдаа хөөрөгнийхөө толгойг дарж өгдөг. Энэ нь "Би танд тохиосон уй гашуутай явдалд гүнээ эмгэнэж байна" гэсэн санааг илэрхийлдэг.

    Харин хот хүрээний бид яах вэ? "Би гүнээ эмгэнэж байна аа" гэж орчуулгын үг хэлэлтэй биш. Гэхдээ гарах гарц бий.

    Найзууд руугаа утасдаж цуглуулаад, уй гашуу болсон айлдаа бүгдээрээ хамт очоорой. Тэгээд эцэг эх садан төрлийн хүмүүстэй нь талийгчийг хэзээ нутаглуулах, алтан хайрцаг нээхэд нь хаашаа нутаглуул гэж гарсан тухай, гэх мэтийн зүйл асууж ярилцаарай. Мэдээж тэр айлынхан дуугүй суугаад байхгүй та бүхэнтэй ярьж хөөрч таарна. Тэгээд "Бидний талаас туслалцах юу байна?" гэж заавал асуугаарай.
    Тэгээд найзуудынхаа цуглуулсан буяны хандивыг дугтуйд хийж, нэрийн жагсаалттай нь хамт ахлагчаараа өгүүлээд, "Та бүхэнд тохиосон уй гашууг, ...-ний найз нөхөд бид хуваалцаж байгаа юм шүү. Та бүхэнд эмгэнэл илэрхийлж байна" гээд хэлчихэд л болоо.
    Түүнээс биш очиж чадахгүй зугтаагаад яваад байна гэдэг бүр буруугаар ойлгогдоход хүргэнэ шүү дээ.

  • SaRaNTeNGeR said...

    Эмгэнэл хэрхэн илэрхийлэх вэ гэж байна?
    Сэтгэл хөдлөл хэн нэгэнд баярласан сэтгэл, гомдож тунирхасан бодол, эмгэнэл уйтгар гуниг, уй гашуу бүгдийг нь илэрхийлэхэд хэцүү байх. Гагцхүү гадаад төрхөндөө эмгэнэж буйгаа харуулах гэдэг зүгээр л нэг ший жүжиг мэт. Үнэн сэтгэлээсээ эмгэнэж буй бол сэтгэлдээ дотроо нэг маань уншиж түүний ард үлдсэн бүхэнд сайн сайхныг санаж туслах нь жинхэнэ бодит зүйл гэж бодож байна. Дотны хүнээ алдах ямар хэцүүг мэднэ ээ.


    3 жилийн өмнө хамгаас хайртай өвөөгөө алдаж билээ. Өвөө маань нас сүүдэр 90 шүргэсэн буянтай буурал байсан. Өвөө насан эцэслэхэд үнэндээ би дусал нулимас ч унагааж чадаагүй. Би дотроо шатаж байсан ч гаднаа зүгээр энгийн байхыг хичээж хичээлээ хийж зүгээр л байж байсан. гадаа бусдад харагдах байдал маань энгийн боловч дотроо уйлж байснаа хэнд ч мэдэгдэхийг хүсээгүй.

    Өвөө маань нас барахаасаа өмнө бүтэн жилийн өмнөөс л байнга л эмнэлгээр явж байнгын эмчийн сувилгаанд байдаг байсан. Тамхи их татдаг, архи их уудаг гоё буурал байсансан. Өвөө маань ер нь явах цаг нь болсон гэдгийг мэдсэн болохоор үр хүүхдээ, ач гучаараа удаан арчлуулж удаан зовоохгүй гэж боддог байсныг би сүүлд мэдсэн. Орой бүр унтахдаа их олон эм давхарлаж уудаг байсан.
    Өвөө маань тийм л буурал байсан. Одоо өвөө маань бурхны оронд амар амгалангийн дээд цэгт оршин буй байх.

    Ум маны бадми хум.

  • Anonymous said...

    Sain bna u,
    Hen negen dotni hund chini ui gashuu tohioldvol Mongolchuud hedii helj suraagui ch, "Bi mash ih haramsaj bna", "Gun emgenel ilerhiilj bgaag mini huleej avna u" gej Orchuulgiin yum shig sanagdaj bgaa ch ene ugiig zaaval heleh heregtei shuu.
    Nadad ui gashuu tohioldohod nadtai haritsahaasaa ch dolj bgaa, duuguihen suugaa naizuud mini buur shal teneg sanagdaj bsan. Bas setgel sanaag ni hondood yahav geed ogt oor sedveer yariad bgaa hun ch ui gashuug mini oilgohgui bgaa yum bh da gesen setgegdel toruuleed uur hurgej bsan.
    Zugeer l, bid ene ugiig helj surah l heregtei.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)