Google-н бүтээгдэхүүн : Google Analytics

January 17, 2008 13 санал шүүмж

Би бээр та бүхэн мэдэхгүй байж магадгүй гэсэн үүднээс мөн та бүхэнд хэрэг болж юуны магад гэсэн үүднээс уг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Харин миний бие уг бүтээгдэхүүнтэй найзлаад нилээн удаж байгаа билээ.

Google Analytics бол таны вэб хуудсанд хэн хаанаас зочилсон, хэр удаан саатсан, хэдэн хуудас үзсэн, ямар үйлдлийн систем, вэб толилуур ашигласан, ямар ямар вэб хуудсаар дамжин таны хуудсанд орсон, өдөрт нийт хичнээн хандалт хийсэн, түүнчлэн таны хуудсанд ямар түлхүүр үгс ашиглан хайлт хийж орж ирсэн зэрэг мэдээллүүдийг өгдөг гайхалтай бүтээгдэхүүн юм. Та бүхэн хэрэв туршиж үзэхийг хүсвэл энд даран бүртгүүлнэ үү.

Та бүртгүүлэхэд заавал Gmail дээр account-тай байх шаардлагагүй ба өөрийн ашигладаг имайл хаяг болон вэб хуудасныхаа хаягыг бүртгүүлэхэд л хангалттай. Харин таныг бүртгүүлсэний дараа танд бяцхан код өгөх ба та түүнийг өөрийн вэб-н HTML кодонд нэмж оруулах хэрэгтэй юм. Удалгүй та ид шидийг нь мэдэрнэ гэдэгт би итгэлтэй байна.

За ингээд та бүхэнд амжилт хүсье.

13 санал шүүмж:

  • meesh said...

    Google ер нь хүчийг авж байна дөө.Бусад lab, experimental, doc энэ тэр гээд ухвал лайтай лайтай юмнууд байх юм аа.Завтай бол ч ....

  • sanakae said...

    Хамгийн анх нэг web-ын source харж байгаад urchin гэсэн js байхаар нь гайхаад яадаг юм бол гэж хөөсөөр байгаад энийг олж мэдэж билээ.

  • Tsegmee said...

    heregtei medeelel ugsund bayarlalaa. bi odoo boltol anzaaraagui yavjee.

  • gump said...

    кодоо хаана нь хийгэээд байнаа. Тэр арзайсан ээч тий ээм ээлийнхэээ хамгийн доор нь хийхээр болкуумаа. би ер нь энэ насанпдаа лав гомбүүдэр суркуу хүн шүү. Бичгийн машинтайгаа л цохилцож явбал таарна.

  • Pearle Deppsu said...

    TO Meesh
    Хүчийг аваад удаж байна шүү дээ. Удахгүй би нэг нэгээр нь цуврал бичлэг болгоод танилцуулах санаа байна. Сонирхож, шүүмжилж, нэмж хасч байгаарай.

    TO Санакае
    Би анх Google-дэж байгаад олж байсан юм байна. Санамсаргүй нэг хүний блогруу ороод тэр хүн бүүр алхам бүрээр нь тайлбарлачихсан байсан. Тэгээд л би гэдэг хүн найзууд болсон юм даа.

    TO Цэгмээ
    Туршаад үзээрэй, сонирхолтой шүү

    TO Гамп
    За тэгээд гомдоллоод л байдын. Ерөөсөө ингээд үзье. Чи хүмүүсийн блог хаягыг линк болгоод л бичдэг дээ тээ. Тэр хаягнуудынхаа доор нь биччих. Хамгийн доор бичиж болохгүй ээ, миний хэлсэнээр бичсэн байхад болно гэж бодож байна. Чамд харин үр дүн нь таалагдана гэж бодож байгаа шүү. Дэлхийн хаана хаанаас орж байгаа гээд л бөөн мэдээллээр бөмбөгдөж өгнө. Залхууралгүй оролдоод үзээрэй.

  • gump said...

    за болкуу байвал чам дээр шүү за юу.

  • Саарал said...

    Code-iig ni oruulaad 2 honoj baigaa bolovch buh uzuuleltuud 0 gej garaad bna, yah ve? Help!

  • Pearle Deppsu said...

    TO Гамп
    Зиак, одоо болсон биз.

    TO Тэнэмэл
    Өө баярласан, цаадах чинь цувраад үргэлжлүүлнэ хэхэ.

    TO Саарал
    Тийн тийн, минийх бас тэгж байсан удаатай. Миний бодлоор сэрвэртээ ачаалах, хандах зэргээс болж хэдэн өдөр алддаг байх. Би бас анхандаа гайхаад л байсан. Хэд хоног дан 0 үзүүлэлтүүд. Тэгсэн нэг өдөр гайхамшиг болж жинхэн үзүүлэлтүүд гарч ирсан юм даа. Одоо та шидэт саваагаараа дохихыг л хүлээгээд сууж бай хэхэ. Гайхамшиг нэг л өдөр биелнээ гэж

  • Pearle Deppsu said...

    TO Гамп
    За Гамп минь, сонсоо биз???

    Хэдэн өдөртөө 0 үзүүлэлтүүд гарна шүү. Тэгсэн бас болохгүй байна гээд хэл амаа билүүдсэн шигээ ороод ирэв :P

  • gump said...

    одоо яалтай билээ. Бүүр 0 гэж гараапд хүн ордогүйн байна гэж бодоод сууж байсын. Ашгүй хариултайй авч тайвширав

  • Uujiim said...

    УУЛ НЬ ХЭРЭГТЭЙ Л ЮМ БНА ДАА ДААНЧ МАНАЙ АЖИЛ РС ДЭЭР ИЛҮҮ ПРОГРАМ СУУЛГУУЛДАГҮЙ ЮМАА ДЭЭР НЭГ ХАЙГЧ ПРОГРАМ НЭТЭЭС ТАТААД СУУЛГАЦАН ЧИНЬ БӨӨН ЮМ БОЛДОГ БНА ШҮҮ ТЭГЭЭД УСТГАСАН Ш ДЭЭ

  • Pearle Deppsu said...

    TO Гамп
    Хэхэ, асуудалгүй ээ. Жаахан хүлээчих хөө. Хэд хоногоос хариу нь гараад ирнэ.

    TO Үүжийм
    Өө, ямар нэгэн юм татаж суулгахгүй шдээ. Майл шалгаж байгаатай л адилхан хийдэг зүйл. Чи майлээ яаж шалгадаг, яг тэрэн шиг чинь. Ямар ч илүү дутуу програм суулгах шаардлагагүй.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)