Google –ийн бүтээгдэхүүн: Google Reader

January 21, 2008 13 санал шүүмж

За найзуудаа, шинэ долоо хоногийн мэнд. Google Analytics-г хэрэглэж эхэлцгээсэн блоггэр андууддаа амжилт хүсье. Дамшрамд нэг зүйл сануулан хэлэхэд Google Аnalytics болон Google Reader зэрэг бүтээгдэхүүнийг ашиглахад та өөрийн компютэр дээрээ ямар нэгэн нэмэлт програм суулгах шаардлагагүй бөгөөд зөвхөн интернэтэд холбогддог байхад л хангалттай юм.

За одоо бүгдээрээ Google Reader туршаад үзвэл ямар вэ? Магадгүй та бүхний олонхи нь уг бүтээгдэхүүнийг мэдэх байх. Гэхдээ мэдэхгүй нэг нь байвал туршаад үзээрэй.

Та хэдэн хүний блог руу орох дуртай вэ? Одоо монголын маань блоггэрүүд цаг тутамд нэмэгдэж байгаа үед бол нилээдгүй олон блог уншдаг байх тийм үү? Тэр бүх блогуудын шинэчлэгдсэнийг та зөвхөн орж байж л мэддэг байх. Энэ бол маш их хугацаа шаардсан асуудал. Мөн та хэрэв хэн нэгний блогыг шалгаж амжаагүй байж байгаад хэрэгтэй мэдээллээс хоцорсон байх ч юм билүү? Одоо тэгвэл энэ бүхэн асуудалгүй боллоо. Та Google Reader-т өөрийн account-г үүсгээд унших дуртай блогуудын хаягыг нэмж өгөхөд л хангалттай. Нэгэнт нэмсэн байхад тухайн блогууд шинэчлэгдсэн даруйд танд мэдэгдэх болно.

Та Google Reader –г хэрэглэхийн тулд заавал Gmail дээр account-тай байх албагүй ба өөрийн хэрэглэдэг имайл хаягаараа бүртгүүлэхэд л хангалттай. Таныг бүртгүүлхэд чинь таны имайл хаяг руу баталгаажуулах захиа очно. Та явуулсан линк дээр дарж өөрийн эрхийг баталгаажуулаад эргэн Google Reader-тээ ороод блогуудаа нэмээрэй. Заавал RSS хаягыг өг гэж шаардахгүй. Та зүгээр л Add Subscriobtion линк дээр дараад гарч ирэх цонхонд www.deppsu.blogspot.com гэж нэмхэд л хангалттай. Мөн блог болон вэб хуудсуудыг бүлэглэн хавтсанд хийж болох ба энэ нь танд уншихад илүү ойлгомжтой байх болов уу? Нэмэгдсэн блогууд блогын title-аар нэрээ хийж таны листэд орно. Жишээ нь миний блогыг нэмсэн бол Deep Inside Me нэртэй байна. Та уг нэрийг жишээ нь Pearle Deppsu эсвэл Дэрсула болгож өөрчлөе гэвэл Manage Subscribtion линк дээр даран Rename хэсэг дээр өөрчилж болно.

Миний Google Reader дэх листэд бол 130 гаруй блогын хаяг байдаг. Амралтын өдрүүдээр шалгаагүй ажил дээрээ ирхэд уншаагүй бичлэгийн тоо 100 гарсан байдаг юм даа хөө. Бас овоо байгаа биз. Нэгэнт миний листэд нэмэгдсэн бол би таны блогыг гарцаагүй уншдаг, харин сэтгэгдэл л үлдээдэггүй болов уу? Ингэж хэлсэний учир зарим блог руу ороод сэтгэгдэл үлдээхээр “Тавтай морил”, “Газрын мухарт зочилж байх чинь” гэх мэтчилэнгээр хүлээж авдаг. Хэхэ, уг нь би бол тэгж хариу хэлэн угтаж авдаг блогуудыг эртнээс мэддэг байх жишээтэй.

Мэдээж сул тал бол байгаа. Блогын бичлэгүүд л харагдана уу гэхээс биш өөр бусад элдэв холбоос, анимашион зэрэг бол харагдахгүй. Хэрэв та тэр бүхнийг мэдрэхийг хүсвэл /жишээ нь миний малгай өмссөн царайлаг бүсгүйн зургыг, тоолууртай, цагтай, чаттай нь харахыг хүсвэл :P/ шинэчлэгдсэн даруйд нь бичлэгийн гарчиг дээр даран блогын жинхэн хаяг руу нэвтэрч болно. (юун утгагүй өгүүлбэр биччихвээ)

За та бүхэнд амжилт хүсье.

13 санал шүүмж:

  • Anonymous said...

    за тэгээл туршаад үздэг. Бас чадахгүй хөөөе дэээпсүү хүүхэн алив шалавла болкуу байна энээ тэрээ гээд эргэж буцаж хэрүүл уруул хийгээд бас баахан тамалчих байхдоо.

  • Anonymous said...

    hey..xymyyst xeregtei zuileer medeelj tusalj bgaa chini ix taalagdaj bna..;-)

  • Javkhlan said...

    Гүүгэл рэйдэр ч дажгүй эд шүү. хүмүүсийн блогуудыг ч манаад сууж байдаг юм шүү,

  • Anonymous said...

    утгатайлайшд

  • Pearle Deppsu said...

    TO Гамп
    Хэхэ, одоо тэгээд тамлуулая дөө. Угаасаа хүнд хэрэгтэй байгаасай гэж их хүсэж байгаа болохоор...

    TO Тэнэмэл
    Өө баярлалаа. Цаадах чинь харин 2007 оны сүүлийн бичлэгтээ ирэх оноос зөвхөн хүнд хэрэгтэй гэсэн бүхнийг бичиж бйанаа гээд амлачихсан болохоор амласандаа хүрэхгүй бол дэмий юм болно.

    TO Жавхлан
    Харин тийм, манаад сууж байдаг эд

    TO Артагнан агаа
    Агаа сайн уу? Утгатайлайшд байна уу? хэхэ, би таны үлдээсэн үгний утгыг тайлах гэж харин жаахан азнан харлаа шд.

  • 3apaa said...

    Blogreader гэж Монгол программ байдагшт. Тэр илүү хэрэглэхэд хялбар дажгүй юм шиг санаагддаг.

  • Pearle Deppsu said...

    1.0 хувилбар гэчихсэн үү? Харин тийм, нээлттэй эх байсан байх шүү. Түүнийг их дажгүй гээд байсан. Би хэрэглэж үзээгүй л байгаа одоогоор. Цаад нөхөр чинь яг нэг тогтсон гомпүүтэр дээр суугаад ажил хэргээ явуулаад байдаггүй золиг байгаамаа. Тийм болохоор хаанаас ч хандаж болдог гэдэг утгаар нь Гүүгл Рийдэр ашигладаг юм.

  • Anonymous said...

    google reader hereglej bgad hunees blogreader-g awangyytaaa shyyd nuur byryylsan hehehe blogreader amar yum shig sanagdsan shu

  • Uujiim said...

    ӨӨ ТИЙМ БАЙСАН ЮМ УУ ЗА ТЭГВЭЛ Ч ӨӨР ХЭРГЭЭ

  • Pearle Deppsu said...

    TO Золоо
    Би нээрээ улаан өнгө нүд ядраадгыг яагаад мартсан юм болоо. Ирэх 7 хоногоос дахин хуучин загвартаа орохоос хэхэ

    TO Опал
    За би тэрийг туршиж үзчихээд нүүр буруулах эсэхээ шийднээ.

    TO Үүжийм
    Блогрийдэр лаг гээд хүмүүс ятгаад байна, чи бас тэгж байгаад нэг туршаад үзээрэй. Би одоо олж аваад туршаад үзээдхэе

    TO Жавхлан
    Хэхэ, бас хөөрхөн танилцуулга байна

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)