Бум-Эрдэнэ ахын тоглоомд оролцсу 1

January 29, 2008 19 санал шүүмж

Агаа их гоё тоглоом сэдээд, хавийн хүмүүс дурлаад блогоор нь салахаа байгаад буй сурагтай. Дүү охин нь нэг бодож явдагаа бичсү гэж бодлоо. (за яг бодож явдаггүй юм аа, таныг хэлэхээр чинь л хэдэн өдөр бодсон хэрэг)

Бодлоо сийрүүлэхээс өмнө нэг зүйлийг зүрхлэн айлдахад би олон хүний эр эм алин болохыг мэддэггүй шүү. Хүйсийг тань солиод хэлсэн байвал уучилна биз. Мөн үргэлжлүүлэн бусдыгаа бичих болно.

Бум-Эрдэнэ ах

За би гүзээтэй болов уу гэж бодож байна. 168-172 см-ийн өндөртэй, бор ч биш, шар ч биш, цагаан ч биш гоё өнгөлөг царайтай. Нүдний шилтэй байж тун магадгүй. Жин нь нэг их биш байх(өө) 75-87-ийн хооронд хэлбэлзэх болов уу. Өгүүллэгүүдээ бичихээр төвлөрөхдөө нэг л их дүнсгэр царай гарган суудаг байх. Тамхи татдаг, сархад тааруулан зооглодог. Гэрийн хойморт суугаад хүүхдүүддээ сургааль айлдсан шигээ эхнэрийнхээ хийсэн хоолыг зооглон суудаг эрхэм болов уу.

Тэлмэнгийн аав, ээж

За “бичкэн” Тэлмэнг бол бүгд харцгаасан, харин аав ээжийг нь бол үгүй байх тийм үү? Би гэхдээ зургыг нь харчихсан болохоор даанч бичиж чадахгүй нь. Гэхдээ аав “ах” бол их сайхан залуу. Өндөр нуруутай гээд харсанаа бичээд байхгүй юу (малийв). Архитектур, дизайн, уран барилга гэхээр л нүдээ өгхөөс буцдаггүй хүн байх. Яаж ийм шийдэл гаргасан байж таарах уу гээд л бодож эхэлдэг хүн байх даа. Охиноо хүзүүгээр нь тэврээд шов хийтэл үнсдэг байх. Өвдөглөж суучихаад л Тэлмэнгээс асуулт шалж гардаг байж болох юм. (ёстой их инээв)

За ээж “эгч” бол сайхан сарангуа байх аа. Хамтдаа нийлээд үд хүртэл унтдаг гэсэн болохоор бас тийм ч их эртэч биш юм болов уу? (гэнэн цайлганаар инээв) Гэхдээ би тэр эмэгтэйг нөхөр, хүүхэд хоёроо их хайрладаг, бас нөхөр шигээ сайхан залууг олсондоо их баярлаж явдаг байх гэж бодох юм. Гарын хоол тансаг байх тийм үү? Аав, дүү 2 хэлээрэй, хэр тансаг вэ гэдгийг.

Зараа ах

Ёстой “балай” юм болсон, би Зараа ахыг нэг сайхан бичнэ дээ гэж бодож байсан чинь зургыг нь харчихсан. Нэгэнт харсан болохоор би Зараа ахаар тоглохгүй (инээв). Гэхдээ насандаа баймгүй залуусаг сэтгэлгээтэй хүн шүү. Үүнийг бол таалтгүй бүгд мэдэх байх.

Гамп

За Гамп хүү бас зургаа харуулчихсан. Тэгэхээр Гамп харин амьтай голтойгоо үлдэж “Азны Колиа” болж байгаа юм. Хараагүй байсан бол би бичнэ гэж “солиорч” өгөх байсан юм.

Ганга

Эмэгтэй байх аа? Дундаж нуруутай, ойролцоогоор 165-170 см өндөртэй. Аливааг их нухацтай ажигладаг бүсгүй байх. Яагаад ч юм нүдээрээ инээмсэглэдэг байж магадгүй гэж бодлоо. Цагаан царайтай, царайлаг бүсгүй болов уу. Бас би их ухаалаг байх гэж бодож байна. Боловсролтой, элит

Peakfinder

Ээж хүн шүү дээ. Тиймээс их халамжтай эх болов уу. Гэхдээ гэртээ хадагдаж суудаг эхнэрүүдээс ондоо байх. Цаанаа л нэг адтай, гярхай, ажлыг хурдан шаламгай хийдэг эмэгтэй байх. Инээмсэглэлийн үр дүнд үүсдэг нүдний үрчлээстэй болов уу. Бас зургын аппаратаа аваад гадуур зугаалах дуртай байх. Өндөр дундаж 165-172 см-н хооронд, царай цагаан. Яагаад ч юм нэг их буддаггүй болов уу гэж бодох юм.

Саруул ухаант Бямбаа эгч

“Бичкэн” охиныхоо баасыг ухахаас буцдаггүй гэхээр, бас их сайхан ороолт нэхсэнийг нь бодохоор их л халамжтай ээж байх даа. Бас ямар сайн хань бол? Гэхдээ надад яагаад ч юм бага зэрэг “японжсон” байж магадгүй гэж бодогдож байна. Гарын хоол нь бас их амттай байх гэж бодогдох юм. Хэрэв үнэн бол бид уулзах тэр сайхан мөчид амттай хоол хийж өгөөрэй. Бие нь жижигхэн ч бэлчээр нь том байх(аа). Нийгмийн идэвхи сайтай, аливааг уриалан оролцохдоо гарамгай нэгэн болов уу? Японд байгаа хүний царай гэж бяцхан хүүхдийнх шиг булбарай, цагаан байх даа (инээв)

Ганаа эгч

Нөхрөө өглөө сэрээгээгүйн төлөө маш их харамсаж байсан бүсгүй шүү дээ. Ийм ханийг халамжтай, дэндүү сайн гэхэд маргах хүн гарах болов уу? Би үгүй гэж бодож байна. Миний бодлоор нөхрийнхөө цагаан цамцыг чамбай гэгч нь индүүддэг байх(аа). Байнга инээж явдаг байж магадгүй гэж бодогдох юм. Бие жижиг байх, нүдэнд дулаахан, цаанаа л нэг гэрэлтсэн хүн байх.

Idea

За бид цээж болон дотуур хувцастай байхаас бусад үеийн зургуудыг харсан болохоор тайлбаргүй. Харин тэр 2 зургаа тавьчихвал ч ... (ёстой яах бол гэсэн царайтай инээж гарав)

Артагнъян ах

За агаагын нүүрний зургыг хальт харж байсан юм байна. Цагаан царайтай, тарган махлаг биш ч шөрмөстэй залуу болов уу? Хүүтэйгээ ч ёстой тоглож “гардаг” байх даа. Аягүй бол нийлж байгаад хүн хараар тоглож суудаг байх. Залуу хүн болохоор их доргиодуу нөхөр болов уу.

Нана

За нэг хүнд гар байна (за тоглосон шүү) Миний бодлоор их бодолхийлдэг хүн байх. Аливаа асуудал яг өөрийн хүссэнээр болохгүй бол бодол болон сууж, аливааг эргэцүүлэн үүний үр дүнд ямар нэгэн тэмдэглэл үлддэг болов уу. Бас уйлж суухаас ч буцахгүй байх. Гэхдээ би ирээдүйгээ өөдрөгөөр хардаг, аливааг шинэчлэхийг хүсдэг тйим бүсгүй гэж боддог. Өндөр, гуалиг сайхан бүсгүй байх.

Хундага эгч

За халамжтай мөн залуу гэгч нь дэндсэн ээж байх. Хүүхдүүдтэйгээ яг л найз нь юм шиг харьцдаг болов уу? Бас их шооч, дэндүү гэмээр шаламгай байх. Дундаж нуруутай, дундаж бие хаатай, царайлаг бүсгүй байх.

Юкисан

За инээгээд л сууж байдаг, эгдүүтэй хөөрхөн гэж Хүү хэлсэн. Тйим ч байх гэж би бодож байсан юм(аа). Жижиг биетэй байж магадгүй, гэхдээ нуруундаа таарсан хөөрхөн гуалиг. Уурлахаараа ч хүүхэд шиг царай гаргадаг байх. Гэхдээ над шиг хошуугаа унжуулдаггүй байх(өө).

Лигаси

Би дээр нэг хар зураг харж байсан юм байна. Цонхны дэргэд, хэвлийгээ гараараа энхрийлж байгаа. Тэр мөн байх гэдэгт итгэлтэй байна. Тйимээс их сайхан бүсгүй гэдэг нь үнэн болж таарав.

19 санал шүүмж:

  • 3apaa said...

    Аа чи моо хүнийг магтан матаж хөгшин хөвөөгөөр минь дуудав! Юунд нэгнийхээ эмзэг асуудлаар ингэж наадна вэй!

  • Uujiim said...

    Ингээд л би байдагүй байхгуй юу даа... хэхэ тоглоциймаа бячан хошигнол байлаа (киноны хэсгээс...)
    Гэхдээ хүнийг төсөөлөх гоё байдаг ш дээ

  • gump said...

    юки бол нэээх тийм сонин л юм билээ. уулзсан л дааа. Уууг нь болдогсон бол 3араа идеа эднүүсийг төсөөлж өгвөл сүртэй байхгүй юу. Муу юмнууд тэрийгээ мэдээд энд тэндгүй зургаа наагаад явж байгаал даа. Би бүүр мэдээд байгаан

  • xvv said...

    Харахаасаа өмнө юу гэж боджийсноо бичээч. Депсү лав миний төсөөлж байснаас хамаагүй өндөр, бас нэг бодлогоширонгуй ч юм шиг төсөөлж байснаас хамаагүй хөөрхөн охин байсан...
    Нээрээ манайхан тэгж байгаад уулзахаар хэлнээ. Нэг л аятайхан боломж гарахгүй байгаад байна...
    Би ер нь хүмүүсийг төсөөлөхдөө аймар муу юм байлээ... Яг уулзахаар боджийсноос дандаа өөр байдгийн.
    Легасигийн тэр зураг өөрийнх нь биш гэж байх шиг байсан. Би ч бас Легасиг хармаар л байгаан,, зураг энэ тэр нь олдуул саваарай :-D Тэхдээ ямар ч байсан хэзээ нэгэн өдөр нэг уулзана л гэж бодож явдаг юм.

  • Yuki said...

    хэхэхэ, гоёоор төсөөлсөнд гялайлаа. Эгээ нь энэ стил имиджээ хадгалангуутаа дүүтэйгээ уулзкүй зугтооолайнаа гсн.
    Эгээн хөөрхөн дөө, уучлаарай, эгээ нь дүүгийнхээ хөөрхөн блогийг хайрлаад балай юмаа бичихгүй л тойроод, илээд л байжээдий. Энэ удаа тэсвэр алдав. Түмэнтээ уучилаарай.

    Зараа:хахаха, үнийшдээээ үнийшд.

    Гамп: сонин яадийм. тэгээд ардын эрх за юу. мммнай. /хэлээ гаргав/. Тэхдээ Зараа Айдаа 2-ын хувьд чамтай санал нэгайноо.

  • Pearle Deppsu said...

    TO Зараа ах
    Ах минь дүү нь хар буруу санаагүй билээ. Би өөрөө жоохон бацкаан болохоороо таныгаа ах гэж хүндэлсэн хэрэг шүү дээ. Тэрнээс биш таны эмзэг асуудлаар би хэрхэн наадаж зүрхлэх билээ. Хэрэв тэгсэн нь үнэн бол тэнгэр намайг ниргэг.

    TO Үүжийм
    Хөөе байжээ, би нээх урт бичлэг болох гээд байхаар нь хуваах санаатай байсын. өнөөдөр дутуу хэдэн хүн нэмнэ, дахиад ч хуваах байх шүү. бас гомдоллоно айн. надаас том юм байж хэхэ

    TO Гамп
    Юки сонин гэнээ. Нээх тийм сонин хахаха. Ярвайж байгаад хэлсэн юм шиг санагдчихлаа хохохо Хэрэв би чиний зургыг хараагүй байсансан бол будаа болгож өгнө гэж бодож байв.

    TO Хүү
    За нээрээ тэгээд үзье. Тэгхээр Гамп, Зараа ах 2 будаа хохохо. Өнөөдрийн бичлэгт чи ч бас багтана шоо.

    Өө чи нээрээ, шинэ жилээр уулзахад дуудаагүй... Гомдсон заааа

    Аан бас би хөөрхөн байна уу хэхэ

    TO Юки
    Хэхэ, нэг өдөр Блогмн-ийнхэн уулзалдахаар би нэг гэндүүлж байгаад очиж таныг тал талаас чинь цоортол нь шинжинээ

    TO Золоо
    Дүү түр хүлээ. Угаасаа бичнэ хөө. Инээлгээд өгье дөө чамайг

  • bumerdene said...

    За тун дөхүүлсэн байна шүү. Сүрхий золиг. Арын фоноо өөрчилсөн нь уншихад их сайхан болж

  • byambaa said...

    neeree unshihad ih dajgui bolson bna. udurt hed orood garjeemaar bolson bnaa. (nadad humuusiin tegjiinaa ingejiinaa gej bichdeg ni haldah geed bgaa shuu suuliin ued)

    namaig bas duhuulj helsen yum bna shuu.

  • Anonymous said...

    neeren l saihan goyhonoor tusuulugdsun bol yamai daa, tegehdee l ah egch 2 n hunees iluu yumtai humuus bish ee, baigaagaaraa baih n hamgiin chuhal. undug shig uugui gej haa baihav, muu zurshil bol baigaa l daa te. Eejiin garyn hool tansagaa tansag, harin suuliin ued zav muutai garyn hooloo iduulehgui uned orood baigaa, chi neg heleed uzeerei hehe.
    T-n Aav

  • Pearle Deppsu said...

    TO Бум-Эрдэнэ ах
    Харин хүмүүс намайг дөхүүлж гээд биширцгээгээд байх юм. Хэхэ, сүрхий байлгүй яахав дээ би хохохо

    TO Бямбаа эгч
    За тэгвэл эгч миний блогоос салхаа байх нь ээ. Би мундаг байгаа биз дээ хэхэ

    TO Тэлмэнгийн Аав
    Гэр бүл, элэг бүтэн амьдрал хайр дүүрэн байхад илүү зүйлээр ч яахав дээ. Би үүнийг л хүсэж байна. Та 2нхоо танилцсан түүхийг санаж байна. Таалагдсан гэж жигтэйхэн,

  • artagnan- артаньян said...

    зиа энэ болоогрууд чинь бүгдээрээ тэлээпаад нь өндөр хөгжсөн улсуудийм байна. Агаагаа хэлнэ гэж сүйд хийсэн байхиймдаа. Энд хүмсүүд хараад датж унжийн наанчин. Чи энэ Дэпсүү гээчтэй хэзээ ингэж дотно болчоов захаасаа хардаж байна хэ.

  • Pearle Deppsu said...

    TO Артагнъян
    Ээ бурхаан, би л лав хардуулах юм хийгээгүй шүү :P :D

  • БумЭрдэнэ said...

    Ах нь тамхи татдаггүй. Бусад нь их дөхжээ. Мундаг охин байна чи

  • xvv said...

    ээ яг тэгэхэд чинь утас болкүй болчоод, дугаарыг чинь санадаггүй... Одоо цээжилнээ :( Сорри сорри сорри! Дараа нь зүгээр хальт уулзах гэжийсан ч дууднаа.

  • Pearle Deppsu said...

    TO Хүү
    Утас болохгүй байсан гэдэг хамгийн энгийн худлаа хэлэх шалтаг шд. Чи мэдхүү энийг хохохо

  • Legacy said...

    Аяаяаяа тэр нэг баг алсан зурагнаас болж олон амьтанд амаа асуулгаж байна даа.
    За яахав яахав. Тэр бид 2-т төстэй ганц л юм байсан. (илүүлдэг барьдаг)

    Та нар ч бие биенийгээ гарынхаа алган дээр харж байгаа юм шиг л мэддийн байна. Би саяхнаас google reader ашиглаж эхэлсэн. Яваандаа хүмүүсийн блогтой аажмаар танилцаж байгаад далдыг хардаг далай лам шиг буудаж өгнөө. Одоохондоо хүн танихгүй тиймхэн байна. гэхдээ бас их савны ёроол дундрах биш дээ. ганц нэг таньдгаа дурсаад өнгөрье.

    Түвшин. 20 ч хүрээгүй энэ залуугийн тархины багтаамж ёроолгүй сав шиг л санагддаг. Хамаагүй ачаалж байгаад рам нь жаажийгаад, хард нь сэнсрээд, цэнэг нь дуусчихгүй бол холоо хол өнхөрөх. хожим нь монгол улсын ерөнхий сайд болох хүн. Их юм дуулгана даа. За тэрэндээрээ тулвал ванга шиг нэвт зөгнөсөн муу эгчийгээ мартав.

    Сирус. За ямар ч байсан энд тэндхийн үсэргээн дээр тайзны голд бүжиглэж байгаа зурагийг нэг биш харсан болохоор тийм ийм гэж ёстой багалаад яахав. Хайртай ойр дотныхоо хүмүүсийг амар амгалан, аз жаргалтай байлгаад, ард нь ганц нэг ном, хэд 3 пивоны мөнгө сожиж чадаж байвал Билл Гэйтс ч ажлын санал өгсөн татгалзаж чадах хүн. Гэнэт зуурдаар юм болчихгүй бол сирус бид 2 хаа холдохов. энүүгээр тэрүүгээр бараа сурагтай хэсэг л чаргууцалдах боловуу? нэг л их амьдралаас уйдсан хүн. За нэг иймэрхүү. Би ч угаасаа хүн амьтан магтаж чаддаггүй юм. Голоо цохиод байдаг юм. Уул нь энэ 2-ыгоо магтаж л байгаа санаа.

  • Pearle Deppsu said...

    TO Legacy
    Сайн байна уу? Бичкэн үр нь сайн биз дээ?


    Түвшинг сая монголд ирхээр нь уулзаж суув. Чиний хэлсэн ер нь үнэний хувьтай, би ч үүнтэй санал нэг байдаг ухаантай юм. Уулзаж учирч байсан хүмүүсээ бичээд яахав гээд дуугүй л байлаа Түвшингийн хувьд бол.

    Харин тэр Сирус бол үнэхээр л нэг их амьдралаас уйдсан хүн. Хүмүүс их л харсан барьсан гэдэг юм билээ. Би ч харах үлдээд байгаа гэж ойлгосон.

    За тэгвэл Бумаа ахын блогоор эргэлдэж суутал чиний үлдээсэн нэгэн комэнтийг олж хараад шимтэн унших юм биддээ?

    Тэр сайхан өдрийг хүлээж сууя :D

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)