Блоггэрүүдийг бодитоор харсан түүх – Хөх Маахай овогт Очирхуяг

January 10, 2008 6 санал шүүмж

За би ийм нэгэн цуврал бичлэг эхлүүлэхээр шийдлээ. Та бүхэнд таалагдаж юуны магад, бас хэн нэгэнд нь сонирхол төрж юуны магад. (ингэж хэлээд байгаа учир нь Pearle Deppsu гэгч энэ нөхөр ирэх жилээс зөвхөн бусдад хэрэгтэй гэсэн бүхнийг блог дээрээ бичиж байх болноо гээд хэлчихсэнд байгаа юм шүү дээ)

Би дээр нэг USI Summer Training гэгч сүрхий нэгэн бичлэг бичиж байсан даа. Тэр бичлэгийг бичиж байхад би их л төв царайтай, seriously хандаж байсан юм уул шугамандаа. Харин дараа нь нөхдүүд надаас шалаад, юу болсон талаар хэл ам сугалах шахаж байх үед ч сайхан цэнгэн хөгжилдсөн дөө. Саяхан ч бас нэг блоггэр асууж байсан. Их сонирхолтой түүх санагдсан гэсэн шүү, хэхэ. За тэгээд тэр үед чинь зуны сайхан зугаатай цаг ч байж, миний хүсэн хүлээсэн мөч ч ирж би бүтэн жил хүлээсэн Зуны Сургалтандаа суусан юм шүү дээ. Өө байзаарай, түүнээс өмнө нэг зүйлийг хэлэхэд анх би энэ л хүний блогыг уншдаг байсан юм шүү дээ. 3р курсын програмчин болох гэж байгаа охин бөөн туршлагаасаа бичсэн энэ эрхэмийн блогын бичлэг бүрийг амтархан уншдаг байлаа. За ялангуяа тэр мэлхийтэй дүйцүүлэн бичсэн бичлэг бол бүүр гоё. Уншаад л уншаад л байдаг байлаа. Тэгээд л энэ эрхэмийн нэр миний хувьд их хүндтэй санагддаг байж билээ. За тэгсэн би Зуны Сургалтанд сууваа. Хичээлүүд орж эхлэв. UNIX, Java гээд л. Java-г бол USI-н залуу мэргэжилтнүүд зааж байсан юм. Гэтэл нэг өглөөний хичээл дээр халзан толгойтой, шорт өмссөн эрхэм хичээлийн танхимд орж ирээд Системийн шинжилгээ-Өгөдлийн сан хэрхэн үүсгэх гээд зааж эхлэв. Би хэн юм бол гэж бодож байсан ч заах арга барил, яриж хэлж байгаа нь таалагдаж байсан тул амтархан яриаг нь сонсож байлаа. Харин дараа нь залуу мэргэжилтнүүдийнх нь нэгнээс тэр багш Хөх Маахай овогт Очирхуяг байсныг дуулаад бөөн гайхшрал. Тийм хүн байдаг юм уу гээд л. Хэхэ, анх шорттой байхад нь харсан болохоор бас зун ихэнхи эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүмүүс үсээ хусуулдаг шүү дээ. Яг тухайн үед харж байхад төсөөлж байсан шиг намба суусан хүн харагдахгүй бага зэрэг гайхшралын байдалтай л байдаг байлаа. Гэхдээ яваандаа төсөөлөлтэй адил болж ирсэн шүү. Ингэж л анх түүнийг харж байсан юм даа.

За ингээд хувийн зүгээс түүнд ажил хөдөлмөр болон гэр бүлд нь, мөн жаахан бяцхан охинд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

6 санал шүүмж:

  • byambaa said...

    oroitson ch shine onii mend. 2008 ondoo eruul enh baij , ihiig bueegeerei gej yeruuyee.

  • БумЭрдэнэ said...

    Амьдаар нь хара гэдэг шиг юмаа даа. Намайг хэзээ амьдаар маань харах юм бол

  • Pearle Deppsu said...

    Бум-Эрдэнэ ахыгаа нэг сайхан нартай өдөр л харна даа хэхэ

  • gegeen said...

    zarim hun zurgan deeree ih goyo photogenik baij boditooroo shal oor haragddiim bn lee.

    maniigaa harah geed yuh vee. hoorhon toroh albagui gedeg shig l yum baigaa biz bodvol.

    matar gechuul matriin zaya gundahaar humuus ch bas baidag l gesen. bi medq. yamar ch hunees aij tsochood baidguishd. ene ni minii bargiin yum goldogguitei holbootoi baij ch magad.

    bi erdoosoo humuusiig her bol, hen bol, yamar tsaraitai bol gej sonirhoj uzeeguim bnaa. tsarai muutai baisan ch hamaa baijuu, uzel bodol niilj baival baruun, zuun garaa bolgoson ch yadiin. hehe

  • Pearle Deppsu said...

    TO Гэгээн
    Заааа, би юу гэж тэр царай зүсэнд нь шаардлага тавих вэ дээ. Хүнийг хархад гаднар төрхөнд нь хэр их буурь суусан, хэр их бодолтой хүн байна гэх мэтчилэнгийн мэдээлэл агуулагдсан байдаг шүү дээ. хэхэ, за тэр матар эд нар гээд яривал бас хэцүү шүү. Хүний үрийг бас тэгж хэлж болохгүй ээ энэ чинь.

    Гэхдээ нэг ийм үг байдаг,

    Хамгийн шударга бус зүйл бол гоо сайхан, учир нь тэр хүн бүрт харилцан адилгүй заяасан гэж.

    Гадаад гоо сайхан, дотоод гоо сайхан зэргээ хөгжүүлж өөрийгөө мэдэрч нээж чадаж байвал болох нь тэр гэж бодож байна :)

  • Anonymous said...

    eхсеllеnt isѕueѕ altogetheг, you ѕimply ωon a
    new reader. What maу you suggest аbout your ρost that yοu just madе some dаyѕ in the paѕt?

    Any certain?

    my homepage; walmart garden centers

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)