Надад туслаач найзуудаа

January 25, 2008 11 санал шүүмж
За найзуудаа, ах эгч нараа, та бүхэнд танидаг сайн ороолт малгай нэхдэг хүн байвал, мөн та өөрөө гоё хөөрхөн ороолт малгай нэхдэг бол надад туслаач гэж хичээнгүйлэн гуйя.

За үнэнээ хэлье, үнэнгээсээ юу болсон бэ гэвэл миний нэг найз байдаг юм аа. Их сайн залуу, нэг охинд хайртай болоод удаж байгаа. 2 сарын 4нд төрсөн өдөр нь болно. Тэр үед нь ороолт малгай нь бэлэн байх хэрэгтэй байна. Тиймээс тун хурдан хугацаанд, маш хөөрхөн ороолт малгай нэхэх хүн байвал коммэнт үлдээх юм уу, оффлайн байсан ч миний Yahoo Messenger-т мэссэж үлдээж холбоо барина уу? Мэдээж үнэ хөлсийг нь төлнө. Хамгийн гол нь сэтгэл гаргаж сайхан урлах хэрэгтэй юм байгаа юм шүү.

Мэддэг таньдаг хүн байвал тэр хүнээ бас зуучилж өгөөрэй нөхдүүдээ.

11 санал шүүмж:

  • Anonymous said...

    "My best friend's wedding" kinonii yil yabdalaas sedeb absan bichleg baina aa :P

  • Artagnan said...

    Neheed ugchmuur l baishuu chaddag baisan bol. Tegsen ch gesen yer n hol baina daa daanch duu min.

  • Саарал said...

    Ih delguuriin malgai oroolt zardag avgai nartai uulzaach! Nehmel hiij zaruuldag ulsuudiig ted zaagaad ogno.

  • Jusmin said...

    nastai emegteichuud ix sain nehdeg shd, eejinhe naiz naraas asuuj suraglawal...

  • byambaa said...

    ug ni bi nehdeg l yum halit, gehdee yaaj nehej yavuulah uu, ene holoos,

    bi bas oyutan bhdaa naiziinhaa durlasan zaluud ni oroolt neheed, naiz maani terendee uuruu nehsen gej uguud l hehe.

  • Pearle Deppsu said...

    TO Anonymous
    Хэхэ, тэр кинон дээр залууд нь би сайн байдаг байхаа. Энд бол тийм зүйл байхгүй ээ, бид сайн найзууд. Надад хайртай хүн байгаа, тэрэндээ л үнэнч. Галзуу дурласан юм байгаа юм. Бас тэр найз маань ч их сүрхий дурласаан хэхэ.

    TO Хүслийн Хариу
    За хөө, ийм бас блог байдаг юм байх, удахгүй орж сонирхоно оо.

    За манай найз олсон бол би уламжлая аа.

    TO Артагнан
    За агаа нээрээ эндээс холоо байгаа болохоор бас гэцүү юм аа тээ? Ойр байсан бол ахдаа л найдах байсан байна шд.

    TO Саарал
    Өө баярлалааа, тэр талаар бас сонсоод сурагласан байх.

    TO Jusmin
    Гүй ээ мөн гүнж шиг сайхан нэртэй хүн шүү. Ээжийн найз нар дунд ёстой тийм хүн байдаггүй юм. Нябо хүмүүс л харин их бий шүү хэхэ

  • oyunaa said...

    Bi uul ni ooriigoo magtaj bgaa ch uym bish gaigui sain nehdeg sh dee. Bas end ireed tsag nogtsooh geed buur sain nehej bgaa. Yamar ongoor, yag yamar zagvaraar nehuuleh uym bol... Hugatsaa ni jaahan dohuu l uym 1 odort neheed yaraltai shuudangaar yabuulj ogoh uu... chin setgeleesee helsii shuu

  • Pearle Deppsu said...

    TO Оюунаа
    Бурхан минь, маш их баярлалаа. Гэхдээ яаж хаа байсан АНУ-гаас чамд төвөг удаад нэхүүлэх вэ дээ. Гэхдээ маш их баярлалаа. Цаад нөхөр чинь нэг хүн олсон сурагтай байсан, чи их сайхан сэтгэлтэй юм. Би бүүр ийм юм гуйсандаа санаа зовчихлоо хэхэ :P

  • Hawk said...

    Оюунаа эгч их сайхан сэтгэлтэй юм шиг байнаа. Над шиг гээд л үү хэхэ. Ер нь сүүлийн үед өөрийгөө сайхан сэтгэлтэй гэдгийг бусдын амнаас сонсдог болоод байгаа шүү.

  • Pearle Deppsu said...

    TO Оюунаа эгч
    За найздаа загнуулаад ...

    Эгч хүнийг чи гэж дуудлаа гээд... Би таныг надтай үеийн нөхөр байгаа байх гэж бодсон чинь харин хүндэлмээр том хүн байж. Уучлаарай, дүүгийн ёс алдсанд хихи

    TO Hawk
    Харин ёстой сайхан сэтгэлтэй байгаа биз? Бүүр хаа байсан АНУ-гаас шдээ.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)