Сонин зүүд

January 14, 2007 1 санал шүүмж
Зүүд гэдэг бол ирээдүйд болох сайн муу зүйлийн урьдчилан сануулах дохио гэж олон эрдэмтэд хэлдэг. Гэхдээ зарим үед зүүдэлсэн зүүд амьдрал дээр яг тохиолдоод ч байгаа юм шиг санагддаг. Цөөн тохиолдолд надад тохиолдсон зүйлс урьд нь болж байсан юм шиг санагддаг. Би яг ингэж байна гэж зүүдэлж байсан юм байна гэж олон л хүн хэлдэг шд. Үнэхээр л яг тэгж зүүдэлсэн байдаг. Дээр үеэс л зүүд гэдэг бол тодорхой тайлалтай байдаг гэж итгэн зүүдний тайлалын талаар олон эрдэмтэд судалж эхэлсэн. Хэрвээ миний зүүдэлсэн доорхи зүүдний тайлалыг мэддэг хүн байвал comment бичиж тус болно уу. Би өчигдөр шөнө ийм зүүд зүүдэллээ.

Би гүехэн устай голыг гаталж явна. Ус нь булингартай байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгсэн дээрээс их ус ирж явна. Ус намайг авж явахаас өмнө амжиж голын эрэг дээр гарлаа. Голын ус маш их үерлэсэн байсан. Намайг голын эрэг дээр зогсоод голын усыг харж байтал олон хүний цогцос урсгал дагуу хөвж явсан. Гэтэл жижигхэн дугуй унасан жаахан охин намайг гол руу унагах гээд намайг түлхээд байсан, би харин унасангүй нөгөө охиныг бас гол руу түлхээд байхын. Гэхдээ тэр охин ч бас унаагүй.

За тэгээд цаашаа сонин сонин утгагүй юм болсон. Яг юуг хэлэх гээд байгаа зүүд юм бол доо. Би ийм зүүд зүүдэлсэн болохоор өглөө сэрээд тийм ч таатай байгаагүй.

1 санал шүүмж:

  • Anonymous said...

    Ямар нэгэн юм өмнө нь зүүдэлсэн юм шиг санагдаад байвал чи сайн унт. Ядаргаанд орсон байна.

    Хүний тархи ядархаар одоо болж байгаа юмыг түр мартаад дахиад санадаг. Тэр нь бүүр өмнө нь зүүдэлж байсан юм шиг тархинд үлддэг.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)