Миний КтМС-ийн найзууд

February 2, 2007 6 санал шүүмж
Сая нэг найзынхаа бичсэн comment-г уншлаа. “Манай фракцынхан” title-н доор бичсэн comment байна. “Тийм сайн найзуудтай юм бол КтМС-ийн найзуудынхаа талаар ингэж бич л дээ. Сонин шд” гэсэн утгатай байсан. Тэгээд нээрээ бичдэг ч юм билүү гэж бодлоо. Тэгсэн чинь зарим нэг тодорхойгүй зүйлс байнаа. Миний найзаа гэж боддог хүмүүс намайг найзаа гэж боддоггүй бол, би найзаа гэж боддоггүй хүн намайг найзаа гэж боддог бол Yah-uu? Би тэр хүнийг миний найз байх гээд л бичээд байсан чинь тэр хүн нь уншчихаад “энэ намайг ингэж бичдэг хэн юм бол!” гэж бодвол яах билээ гэж бодлоо. Гэхдээ л КтМС-ийн найзууд минь бас л миний найзууд шүү дээ. Тиймээс бичихээр шийдлээ.

Манай курсын ихэнхи оюутнууд намайг 2 охинтой их сайн нийлдэгийг мэдэх байх. Би үнэхээр 2 сайн найзтай.

Даваабаяр – хааяа миний тэвчээрийг их бардаг ч би түүнээс их олон зүйлийг сурсан бас сурч байгаа. Үл ойлголцол хаана ч байдаг л хойно гарсан үл ойлголцлыг бид 3 маш хурдан шийддэг. Тэр бас их намбатай хүүхэд ээ. Түүнээс нь бас суралцаж байгаа. Бас их хүлээцтэй. Би урьд нь их тэвчээр муутай л байсын. Харин одоо бол өмнөхөөсөө арай дээр болсон шүү. Хэхэ нээрээ сая бодоод байсан чинь найзын маань намайг бухимдуулдаг байсан зүйлс нь санаанд орчлоо. Гэхдээ тэдгээр нь тухайн үедээ л болоод өнгөрдөг л дөө. Их нийтэч, уйгагүй, чармайлттай хүүхэд болохоор ирээдүйн амьдрал нь сайн байх байхаа. Бас сайн гэрийн эзэгтэй болох байх. Даваа ч бас намайг тэгж хэлээд л байдын хэхэ.

Намуун – заримдаа залхуу ч их халамжтай.(өөрөө ч үүнийгээ их сайн мэддэг) Нэг хийхийг хүссэн зүйлээ ёстой л хийсэн шиг хийдэг дээ. Заримдаа өөрийгөө дутуу үнэлдэг ч тэр өөрөө түүний бодсон шиг тийм хүүхэд биш ээ. Бид 3 багийн ажлаа ер нь дандаа тэднийд хийдэг. Тэднийд байхад эмээ,өвөө, аав, ээж нь Даваа бид 2т их сайн байдаг. Ээж нь бас их гоё кекс, талх барьдаг. За за бусад зүйлсийг нь би өөрт нь хэлж байсан болохоор private юм бичмээргүй байна. Би ямарч байсан түүнийг зовохгүйгээр хангалуун амьдарч чадах ухаантай охин гэж боддог.

Эрдэнэтуяа – саяхнаас л бидний харьцаа жирийн найзуудын харьцаанаас өөр болж эхэлсэн. Манай сургуулийнхан сайн мэдкү л байх л даа. Гэхдээ та нарт л гэж хэлэхэд их сэтгэл гаргадаг, уйгагүй хүүхэд. Ер нь багийнхаа ажлыг дандаа ганцаараа хийдэг. Тэгээд хийсэн ажлыг нь харахаар чанартай бас суралцах зүйл ч олон байдаг шүү.

Болормаа, Оюундэлгэр – Намуунаагийн ачаар тэр 2той сайн найзууд болсон доо. Тэр 3 ТИС-ийн лизэд сурдаг байсын. Болороо их галзуу бас шулуун шударга үгтэй, ёстой тусч хүүхэд. Оюунаа ч гэсэн бас их тусч.

Цогтоо гэдэг нэг найз надад байдаг. Ёстой нийтэч хүн л тийм байдаг байх гэмээр. Хүн болгонтой л сайхан яриа өрнүүлдэг, хүн болгон л түүнд сайн ханддаг. Зарим охидууд арай илүү ханддаг тал ч хааяа хааяа ажиглагддаг. Арга ч үгүй дээ, тийм сайхан залууг. Ккккккк.(өөрөө ч энийгээ сайн мэддийн) Цогтоогын эгч нь манай эгчтэй сайн найзууд, бид 2 ч бас муугүй л найзууд. Кккккк. Хүн чанар сайн хүн гэж би боддог, бас их нас залуугаасаа ажил хийж амжилттай ажиллаж байгаа.

Бараа- Ёстой хэрэгтэй гэсэн зүйлдээ л анхаарлаа хандуулдаг хүн. Бусдыг нь ер нь бол нээх их тоодгүй юм шиг санагддаг. Тэгээд зарим нэг зүйл дээр жоохон сонин бодолтой явдаг. Бодит байдал л тийм байгаа болохоор тийм бодолтой явдаг байх лдаа. Би гэхдээ түүний талаар тийм сайн мэдкү ээ. Ямарч л байсан их толгойтой залуу гэдгийг нь л мэднэ. Түүний хийсэн програмууд нь их сайн болсон байдаг. Гэхдээ өөрөө дандаа дутуу гэж боддог. Тэгж боддог болохоор л улам сайн хийдэг байх. Бараагийн зарим гаргасан аашийг нь ойлгодоггүй бас зарим нэг хэлсэн ярисанд нь гомдсон тал байсан ч тэгээд тухайн үедээ л болоод өнгөрчдээ. За тэгээд одоо сайн сургуульд, өшөө илүү боломжоор дүүрэн газар очих болсон болохоор сайн л сурч ажиллаарай гэж ерөөе.(энэ ерөөл манж үг биш шүү) Нээрээ бас хальт зөөлөн сэтгэлтэй юм шиг байна лээ. Кккккк.

Мөнх-Эрдэнэ - (энэ өгүүллэгийг бичихэд нөлөөлсөн хүн) Би заримдаа ойлгодоггүймаа. Гэхдээ л их хошин шогийн мэдрэмжтэй. Батбаяр найз нь их нөлөөлсөн байх. Толгой сайтай, гэхдээ түүнийгээ бүрэн дайчилдаггүй. Нээрээ би түүнийг гэр бүлийн хүмүүжил сайтай залуу гэж боддог шүү. Эртээд нэг удаа ээжийг нь харж байсымаа. Их гоё хүн байдын байна лээ. За тэгээд түүний талаар өөр бичих юу байдаг билээ гээд бодож байсан чинь яаж инээдэг нь санаанд орчлоо. Ккккккккк. Энэ blog-г уншсан охидууд надаас утсыг нь авч болно шүү. Хэхэ. Өө нээрээ надаас нэг охин түүний утсыг авч байсын байна шдээ. Хаха

Ханат – Хннн, их инээдтэй залуу даа. Хамт байхаар их инээд хүрээд байдымаа. Ер нь бол бодит байдлыг их хардаг тийм хүн. Бид нэг удаа баг болж ажиллав аа. Тэгсэн гаргасан дийлэнхи саналд бөөн няцаалт өгдиймдаа. Гэхдээ их бодит няцаалтууд л байдаг л даа. Бид нар нийлж байгаад хулхидаад асуудлыг хялбар шийдчихдэг болохоос биш. Эртээд би Ханатыг жаахан дотуур тамиртай юм уудаа гэж бодсон. Кккккккккккк. Гэхдээ бараг хүн болгон л тодорхой хэмжээгээр дотуур тамиртай байдаг байх аа. Хэдий дотуур тамиртай гэж бодсон ч миний сайн л найз. (Энэ өгүүлбэрүүдийг бичиж байхад миний инээд бас л хүрээд л байна.)

Амараа - Хичээлдээ эхлээд их л идэвхитэй байдын. Яаваандаа алга болчдог л нэг гэм бий дээ. Хөгжилтэй, тусч, муу санаагүй залуу. Нээрээ их тусч юм байна шүү. Анх яаж танилцсан санаанд орчлоо. Тэр үед надад нэг тус болж байсымаа. Шал танихгүй хүүхдэд тэгж тусалж байсан гэхээр хүний мөс сайтай л юм байна.

Цэнгүүн - Ёстой юм болгонд л муу бодолтой явдаг гэмээр. Гутранги хүн л ийм байдаг байх даа гэж бас бодмоор. Гэхдээ цаадах чинь тийм гар биш ээ.(гэхдээ л муу бодолтой явдаг нь үнэн) Нэг удаа манай ангийн оюутан охин “Чи яагаад дандаа ийм гомдол дүүрэн авдын?” гэдийн байна. Ёстой инээд хүрч үхэх шахсан гэж яаваа. Үгүй ээ, муу бодолтой биш юм байна. Зүгээр л аливаа зүйлийг бидний хардагаас өөр өнцгөөр хардаг гэвэл тохирох юм байна. Толгойтой мөртлөө бас үгүй ч юм шиг. Олон улсын Мат-н их олон медалтай. Гэхдээ өөрөө тэднийгээ бараг тоодгүймдөө. Зарим зүйлд явцуу ханддаг тал байдаг ч хэтдээ энэ нь арилах байхөө. Сая гэнэт Цэнгүүн нэг удаа надад “Чамд ер нь хүндэлдэггүй хүн гэж байдымуу” гэж хэлж байсан нь санаанд орчлоо.

Бажи- За бас их тусч залуу байнаа гэж. Ямар нэгэн юм болохгүй болчихвол бараг дандаа л утасдаж асуудаг байхаа. Тэр болгонд нь уйгагүй хэлж өгөөд л. Нээээээрээ бас сайн хүүхэд шүү. Хэр баргийн эрэгтэй хүнд байхааргүй идэвхитэй нэг тийм залуу байна даа.

Төгөлдөр – Наснаасаа эрт намба суусан байхаа. Ккккккк. Намайг жаалаа гэж дуудаад байдын. Тийм олон ах ч юм шиг. Гэхдээ бас хөөрхий цайлган, сэтгэлээрээ залуу юм байгаамаа. Өшөө жаахан хааз нэмчихвэл сайн хурдлах байх гэж боддог.

Өнөрөө- 60д хүүхэдтэй, тэдний 6 нь л охин байдаг манай ангийн нэг охин нь. Бүүр анх 1р курсээсээ л найзалж эхэлсэн. Намбалаг, сайхан сэтгэлтэй, хөөрхөн охин доо.

Чико & Галаа- хэхэ нээрээ л Tom, Jerry 2 гэсэн үг. (энэ миний хэлсэн үг биш шүү.Чико өөрөө тэгж хэлсийн) 2лаа их идэвхитэй, хичээл номондоо сайн залуучууд байнаа гэж.

Бааска- бас их тусч залуу байнаа. Заримдаа их зөөлөн сэигэлтэй ч юмуу гэж бодогдоод байдын. Бас тэрэнд нэг биелэгдэшгүй мөрөөдөл байдаг. Түүнд хандаж хэлэхэд сургуулийн 1р давхарт нэг ийм парадокс байдаг даа. “Хүн өөрийнхөө төгс бишийг мэднэ гэдэг нь төгс явдал юм” гэж.

Мөөжиг- манай ангийн бараг ихэнхи оюутнууд Мөөжгийг ангийн дарга гэж хүлээн зөвшөөрдөг. Урлагын олон талын авъяастай. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ. Тэгээд бас бөөн идэвхи.

Ер нь бодоод байсан чинь би их олон сайн найзуудтай юм байна шдээ. Харин би өөрөө ямар найз юм болдоо.

Хэхэ, сая би өөрийгөө Oscar эсвэл Golden Globe авч байгаа хүн тайзан дээр гараад үг хэлэхдээ хэн нэгний нэрийг мартчихаагүй байгаа гэж бодон цаасан дээр бөөн нэрс бичиж гарч ирдэгтэй зүйрлэчихлээ. Заа тэгээд нэрс нь гараагүй зөндөө олон найзууд байгаа. Тэдний талаар дараа бичнээ.

6 санал шүүмж:

  • Anonymous said...

    Яагаад Мөнх-Эрдэнэ ий утсыг охидуудад өгөөд миний утсыг өгдөггүй юм бэ?

  • Anonymous said...

    huuh, ktms-iin oyutanuudiig arhichin, pibochinaag ni tusuulj bsan can.
    Getel.... dajgui zaluus zurdag yum geech. he he
    Bugdtei ni naizalmaar sanagdchihlaa.
    Sain df-lson met sanagdlaa.

  • Hawk said...

    Надтай ерөөсөө миний танихгүй охин холбоо бариж байгаагүй. Чи тэхээр худлаа яриж байна.

    Гэр бүлийн хүмүүжил сайтай байх ч тийм хүсэх юм ч биш шүү хэхэхэхэхэххэ. Өөрийн хүссэнээр байж болдоггүй юм. Бөөн хяналт.....
    Тэхдээ гэрийхэн хар буруу санасандаа тэгдэггүй нь тодорхой шдээ. Сүүлийн үед худлаа хэлж сурч байгаа. Бас их олон адал явдалтай тулгарч байгаа даа......

    Гоё юм байна лээ

  • Pearle Deppsu said...

    Munkh-Erdenee bi chamd hudlaa heleegui ok. Ter ohin zurh ni hurehgui bna geed msg bicheegui gesen

  • Anonymous said...

    Muu Toogoog maani nasnaasaa ert namba suusan geed baihdaa yadag baina aa. hehe yag ineed hvrch vheh ni.

  • Anonymous said...

    Ertnii uee sanachihlaa. Oyutan nas yu yugui duusahnee... Oyutan bolood bi 2 sain nztai boljde. Hairtai shu ohin mini.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)