Би ч том болж байна даа

February 5, 2007 0 санал шүүмж
Урьд нь би ямар нэгэн зүйлийг авхуулахыг хүсвэл эсвэл идэхийг хүсвэл ээждээ эрхэлсээр байгаад авхуулдаг байлаа. Авхуулах нь тодорхой, харин хэр их эрхэлж байж авч өгөх бол гэдэг нь л сонин байлаа. Харин одоо би яах аргагүй том болж дээ. Өчигдөр бүтэн өдөржингөө ээжийг гуйгаад болсонгүй ээ гэж... Гуйж үзлээ, эрхэлж үзлээ, аргадаж үзлээ, сүүлдээ бүүр уурлаж үзлээ. “Өнөөдөр би юу ч идкү тэгвэл, өлсөж үхнэ” гэж тэнэгтлээ. Тэгсэн ээж инээснээ “Чи нөгөө Өлсөхүйн Гайхамшиг гэдэг ном уншиж байгаа биздээ. Өлсөж чадахгүйн байна гээд байсан, харин ингээд байвал чи чадахын биш үү” гэдийн байна. Угийн гүргэр юм болохоороо нээрээ юу ч идээгүй хоносон. Ёстой хэцүү байсан . Ядаж байхад өмнөх орой нь юу ч идээгүй, шөнө унтахад хэцүү л байлаа. Нойр хүрч өгдөггүй, эргэж хөрвөөсөөр байгаад бараг унтсангүй. Өнөө өглөө босоод хоол идэхээр бараг шууд л босоод гал тогоо руу явдын байна. Ээж хараад инээгээд л байсан. Гадуур найзуудтайгаа гараад оройтохоор 19 ч хүрээгүй юм байжээж гээд л загнаж өгдөг, тэгж хэлдийн байж сая болохоор том болчихоод эрхлээд л байхын гээд л. Ээжид бол ямар л бол ямар нөхцөлд хэлэх үг байдаг. За тэгээд хүн яаж ч томорлоо ч ээжийн хувьд нялх үр хэвээрээ л байдаг байх.

0 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)