Хэт хатуу гэр бүлийн хүмүүжил

February 28, 2007 0 санал шүүмж
Мэдээж ихэнхи аав, ээж, ах нар хүүхдүүд юм уу, дүү нараа хүмүүжүүлж байхдаа муу хүн болоосой гэж боддоггүй л байх. Гэхдээ зарим хүмүүжүүлэгч нар алдаа гардаг. Хэт хатуу, гэрээсээ гаргадаггүй, байнга мөрддөг. Шал залхмаар. Үгээр нь байх тусам улам илүү шаардлага тавьна. Тэр нь үнэхээр дургүй хүргэмээр байдаг. Миний бие 10 жилд байхад багш (9-р анги байсан санагдана) надад цэвэрлэгээний ажил даалгаж байлаа. За тэгээд тэр ажлыг ахалж хийлгэсээр байгаад би 6 цаг гэхэд дуусаж байж билээ. Тэгээд ах найзын утас руу залгав.
- Хаана байна?
-Сургууль дээр
-Битгий худлаа яриад бай.
Нэг иймэрхүү яриа байнга болно. Хаана юу хийж байгаагаа яг үнэнээр нь хэлсэн ч итгэхгүй. Сүүлдээ оюутан болоод тэд нарын сэтгэхүйд нь тааруулж худлаа хэлж сурлаа.
-Хаана байна?
-Хороололд найз нартайгаа уулзаж байна. (яг үнэндээ сургууль дээрээ л байгаа)
Эсвэл нэг иймэрхүү яриа гарна.
-Өдөрт хаагуур юу хийж өнгөрөөв дөө?
-Сургууль дээрээ 6 хүртэл байлаа. Тэгээд орж ирээд л байж байна.
-Хэзээ ер нь хичээл тэгж их ордог байсын. Би ч гэсэн оюутан байсан хүн шүү. Оюутан болсноороо түрүү бариад хаагуур ингэж их тэнээд байна. Ёооо үнэн лайтай. Би одоо хагуур л тэнэв гэж дээ. Зарим үед хичээл их ороод үнэхээр ядарсан гэртээ ордог. Юун гадуур явах манатай, арай гэж гэр лүү гээ сажилж байгаа юм чинь. Ерөөсөө ойлгоё гэж боддоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Яаж нэг хурдан төгсөөд явж нэг санаа амар, эрх чөлөөтэй амьдарнаа гэж бодсоор байгаад сүүлдээ бүүр киноны бүрэн хэмжээний зохиол гаргах нь ээ. Миний ихэнхи найз нар намайг 2 ахтай гэхээр "Ямар гоё юм бэ? Ёстой эрхэлж өгдөг байхдаа" гэдийн. Хэхэ, эрхэлнэ гэнэ шүү. Лайтай залхмаар байдаг. Арай гэж 2 ахын нэг нь тусдаа гарав. Харин нөгөө хамгийн лайтай нь гардаггүй ээ. Сүүлдээ бүүр 30 хүрэх гэж байж ээжтэйгээ амьдраад байхын гээд л үглэж гардаг боллоо. Харин аххүү Отчигин ухааны юм яриад гэрээс явах шинжгүй ээ. Байнгын энэ хатуу чанга байдал, тэнэг их шаардлага нь сүүлдээ бөөн дарамт болж хувирлаа. Утсан дээр клип нь гарангуут бөөн хямрал эхэлнэ. Авахаас ч дургүй хүрмээр, лайтай. Ядаж байхад авчирсан тэр бэрүүд нь надаас ч тэнэг, ажил муутай эсвэл хэт дотуур тамир, ямаан бодолтой. Дээр нь миний харш жилтэнгүүд. Ядаж байхад 2лаа харш байхдаа ч яахав дээ. Гэхдээ тиймэрхүү тэнэг гаруудыг харах нь надад бас ашигтай л даа. Мэдээж би хэзээ нэгэн цагт нэг айлын бэр болно. Тэр үед яах ёстойг бас яах ёсгүйг л сайн мэдэж авч байгаа юм. (энэ нь бүүр туйлдаа хүрсэний л шинж байх)

0 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)