Happy Birthday Cristiano Ronaldo
Өнөөдөр миний хайртай хөл бөмбөгчидийн нэг Cristiano-ын төрсөн өдөр. Дөнгөж 22 нас хүрч байгаа гэхэд амжилттай сайн тоглож байгаа. Хувийн тоглолт хийдэг гэдэг ч тэр нь надад таалагддымаа. Саяхан English Priemier League-н мэргэн буучдын жагсаалтыг үзсэн чинь Cristiano Chelsea-н довтлогч Drogba-н дараа 2т явж байна. Уул нь энэ жагсаалтанд ихэвчлэн довтлогч нар л байдаг шүү дээ хэхэ. Талбай дээр сэтгэл хөдлөл ихтэй тоглодог нь бас байнга л инээж байдаг нь их таалагддаг. Гэхдээ яаж ч улайрч тоглосон Rooney шиг шууд хариуг нь өгдөггүй лдээ. Амьдрал дээр Wayne, Cristiano 2г таарамж муутай гэж яридаг ч миний бодлоор их л гар нийлдэг юм шиг санагддаг. Гэхдээ энэ яриа Хөл бөмбөгийн ДАШТ-н хүрэл медалийн эрхийн төлөөх тоглолтийн үеэр л гарсан тухайн үеийн дэмий яриа л байх лдаа. За тэгээд Улаан Чөтгөрүүд минь тэр Champion’s League-н цомыг авч миний сэтгэлийг нэг сайхан баясгаарай даа.

Pearle Deppsu
Алга ташуулах гэж яарах хэрэггүй, хамгийн гол нь хүлээн зөвшөөрөгдөх
Subscribe to:
Post Comments (Atom)
0 санал шүүмж:
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)