Оросын кино урлаг

February 8, 2007 3 санал шүүмж
Champion’s League-ын тойргын тоглолт ид явагдаж байхад нэг найз маань надад “Чи Монгол хүн байж Оросын багыг дэмжихгүй Manchester United, Barselona зэрэг Европын багыг дэмжээд байхын” гэж хэлдэг байлаа. Би угаасаа л тэр 2 багыг их дэмждэг. Бас Chelsea, Liverpool-ын тоглолтыг ч үзэх дуртай. (учир нь би Английн шигшээ багын фанат) ЦСК Арсеналтай маш сайн тоглож тойрогтоо 1т бичигдэж байсан ч тойргоосоо гарч чадаагүй билээ. Би хэдийгээр хөл бөмбөгийн талбай дээр Оросын багыг дэмжээгүй ч Кино Урлагын тал дээр маш их дэмжиж, үзэх дуртай. Кино урлагын түүхэнд асар их хувь нэмэр оруулсан орнуудад АНУ, Англи, Франц, Орос, Япон зэрэг орнууд дээгүүр байр эзлэх байх. Япон орныг орныг яагаад дурьдсан бэ гэвэл Hollywood-ын олон найруулагчид Японы алдарт найруулагч Акира Куросаваг багшаа гэж үздэг. Мэдээж тэр хүмүүс хадаг яндан барьж багш шавь бололцоогүй ээ. Зүгээр л хийсэн бүтээлийг нь үзээд л түүнээс суралцаж багшаа гэж дээдэлдэг болсон. Тиймээс Акира Куросовагын олон шавь Кино Урлагын түүхэнд том хуудсыг нээж чадсаан. АНУ, Англи, Францыг бол тодорхойлолтгүй ойлгомжтой. Харин Оросын кинонууд бусад оронд хийгддэг кинонуудаас ялгагдах нэг шинж чанартай. Тэр нь (миний л бодлоор) хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадсан сэтгэл хөдлөлийг чадварлаг гаргаж чаддаг явдал юм. Маш сайн сэтгэлд хоногшсон Оросын олон бүтээлүүд байдагаа. Бүүр анх бүх цаг үеийн дэлхийн шилдэг 100 киноны тоонд орсон “Потемкин” кино хийгдэж, тэгээд наашлаад 80д онд Сергей Бондерчукын “Дайн ба Энх”(би анх 16тайдаа үзэж байсан болохоор ойлгоход үнэхээр хүнд байсан), за тэгээд нэрийг нь мэдэхгүй олон сайхан кинонууд бүтээгдсэн. Бас одоо ч үнэхээр Hollywood-ын А зэрэглэлийн киноны түвшинд хүрэхээр сайн кинонууд олноор хийгдэж байгаа. Жишээ нь: “Турк Гамбит”, “Өдрийн харуул”, “Шөнийн харуул”, “Эргэж ирсэн нь”, “9р рот”, “Жихэнэ новшнууд”, “Жара” гэх мэт. Ялангуяа “Шөнийн харуул” Hollywood-ын компьютер график дизайн сайн ашигласан action кинонуудаас дутахааргүй маш сайн бүтээл болсон. За харин одоо тэр сэтгэл хөдлөлийг хэрхэн илэрхийлж гаргадаг тухай яръя. Оросын кинонуудад сэтгэл хөдлөлийг маш богино хугацаанд зүрхэнд ортол илэрхийлж гаргасан байдаг. Харин АНУ ч юмуу, өөр бусад Европын орнууд үүнийг ганц тэврэлт, хатуу нулимс, инээдээр л илэрхийлдэг. Харин Азийн орнууд маш их уйтгар гуниг, далай мэт нулимсаар илэрхийлэн гаргадаг. Би анх “Сибирийн үсчин” нэртэй киног үзээд үнэхээр их кайф авч байж билээ. (гэхдээ дан Оросын бүтээл биш л дээ. 2 орны хамтын бүтээл) Киноны гол баатар хайртай бүсгүйнхээ төлөө хийсэн үйлдлээсээ болж хэлмэгдэн цөллөгт явдаг хэсэг байдаг. Цөллөгт явах гэж байгаа хоригдлуудыг хооронд нь гинжлээд вагонд суулгадаг тэр үед гол баатрын найзууд вокзал дээр ирээд найзыгаа хайгаад олдоггүй. Гэтэл нэг найз нь өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, өөдрөгөөр маш чанга дуулж эхэлдэг. Бусад найз нар нь ч бас хамт дуулаад л... гол дүрийн баатар ч вагон дотор тэднийг сонсон нүдэндээ нулимстай ч инээсэн чигээр хамт дуулаад л. Дуулж дууссаныхаа дараа найзууд нь маш чангаар орилолдон малгайгаа өөдөө шидээд л. Тэр хэсэг бол үнэхээр хамгийн гайхалтай хэсэг. Би анх тэр хэсгийг үзэж байхдаа хөмсгөө зангидан, сэтгэлд торсон гунигтайгаар зогсолтгүй уйлж байсан ч инээж л байсын. “9-р рот”-ын хувьд залуучууд Афганистан явахаасаа өмнө Цасан охин дээр очдог тэр хэсэг, “Эргэж ирсэн нь” киноны хувьд аав нь хүүгийнхээ хойноос гүйж цамхаг өөд авирдаг зэрэг хэсгүүд. Энэ мэт нь Оросын Кино Урлаг нь хэрхэн сайн хөгжсөний илэрхийлэл юм.

Дан ганц Hollywood-ын бүтээл гэлгүй Оросын киног ч бас дэмжиж байяаа гэж залуучуудаа.

3 санал шүүмж:

  • Anonymous said...

    Орос кино зарим нь ч гоё шүү. Сүүлийн үед Hollywood-аас дутахгүй саак саак кино хийгээд байгаа юм билээ.

  • Tuvshin said...

    Hehe, Mongol hun baihaaraa Oros-iin club-iig demjeed unadag ni yamar uchir bainaa? Ih sonin gargalgaa hiideg naiz baina, keke :P

    Oros kinonuud ch gej ihenh mundaguud ni huuchin Zuvlultiin daguul ornuudiin nairuulagchdiinh l baidag shuu dee. Yahav, Andrei Tarkovsky, Nikita Mikhalkov, Vasily Shukshin, Mikhail Romm (Erkhuugiin yevrey), Andrei [Andron] Konchalovsky (Mikhalkov-iin ah ni) geh met dahin davtagdashguy heden mundaguud bii l dee. Gehdee Orosiin (Zuvlultiin?) geh kino urlagiig todorhoilogch hed ni dandaa Zuvlultiin uur busad republic-uudaas garaltay baidag. Eisenstein l gehed Latviin yevrey, Sergey Bondarchuk, Olexander Dovzhenko, Grigori Chukhrai geed bugd Ukrain; Georgi Danelia, Tengiz Abuladze hoyor Gurj; tegeed Georgi Parajanov ni Armeni. Ingeed bodood uzeheer yag Orosiinh kino geheer ih marzan sonsogdood baigaa yum.

    Anyway, I enjoyed your blog so much. Keep it up.

    Tuvshin

  • Anonymous said...

    Za daa Russian ch tiim naizlaad baoh humuus bish yum bilee. Aimaar cheap bas yaduu setgelgeetei, tegeed bas muugaa medehgui deerlhej uzeh geed honshooroo tas zohiulsan gej baigaa. Mongolchuud boldog bol oorsnoo bie bienee shutmeer baih yum. Chinii bichleg saihan bolj. Olon saihan zuil bicheerei

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)