Одооны энэ охидуудыг яах вэ?

February 5, 2007 1 санал шүүмж
Бараг ихэнхи эрэгтэй хүмүүс л өөрөөсөө насаар бага охидуудыг сонирхдог байх. Өнгөрсөн жил нэг үеэл ах маань манайд ирж ээжтэй баахан юм ярьж байхдаа “Одооны энэ охидууд ч дээ, бүгд л мөнгө бодсон хүмүүс болж” гэж хэлж байсныг санаж байна. Тэгэж хэлэхэд нь би хажууд нь байсан болохоор хальт бараагаад л явсан. Гэхдээ дараа нь заа би ямар тийм биш гэж бодоод арай тайвширч билээ. Гэхдээ үеэл ахын хэлсэн тэр үг ер нь бол үнэн шүү дээ. Одоо ихэнхи охидууд яг ахын тодорхойлсон шиг болж дээ. Яагаад тийм болсын бүү мэд. За тэр мөнгө боддог гэдэг нь ч одоо дүүрч гэж бодоход ямар ч ёс суртахуунгүй, бүдүүлэг, гудамжны хэллэгтэй байхын. Өчигдөр орой эмийн сан орох хооронд нэг 5,6-р ангийн л хүүхэд болвуу гэмээр нэг охин нэг бандитай хэрэлдэж байхыг харлаа. Ээ бурхан минь, хэлсэн үгийг нь сонсоод шууд чих алт болдог наасан. Ийм багаасаа тиймэрхүү үг хэлж байгаа юм чинь яг тиймэрдүү том охидууд нь бол тодотголгүй л байгаа. Бас эртээд нас дээр гарч байгаа авга ахындаа зочилход холын хамаатан нь гэсэн нэг охин байна. Тэднийд очсон шалтгаан нь ахыг авч найр хийж байгаа нэг айлд очих байсын. Ах өөрөө хувцасаа өмсөж чаддаггүй тул тэр охин туслахаар болов. Тэгсэн нөгөө гар ахыг элдэв янзаар хэлээд, чанга чанга орилоод... Ээж бид 2 бүүр гайхсан гэж яаваа. Сүүлдээ ээжийн тэсвэр нь алдраад нилээд хатуу үг хэлчив. “Ах захаа мэддэггүй ийм охиныг яах гэж гэртээ байлгадын. Шууд хөөж яавуул” энээ тэрээ гээд л. Тэгсэн нөгөө охин ээж руу хальт агсардын байна. За би бүүр яахаа ч мэдкү шал сонин боллоо гэх мэт.
Нийгэмд тэдгээр охидуудын эзлэх хувь нь бусад охидыг бодвол их болохоор ерөнхий тархсан ойлголт нь “Одооны охидууд ...........” болж байгаа юм. Гэхдээ бүгд тийм биш гэдэг нь л сэтгэл санааг тайвшруулах юм даа. Би өөрөө охин хүүхэд. Тийм болохоор энэ бол яах аргагүй санаа зовоосон асуудал. Намайг мэдкү хэн нэг нь тэдгээр охидуудтай адилтгавал яаааана.

Заа баахан хар бараан юм биччихлээ. Одоо нэг инээдтэй юм бичье.
Саяхан хэдэн найзуудтайгаа хамт Hollywood орлоо. Тэгсэн тэнд байсан 2 залуу хоорондоо түнжин хагарсан бололтой нийлээн л ширүүхэн байлаа. Гэтэл гэнэт нэг гостуу охин маш үндэсхэрхэг царай гарган, гараа атгаж байгаад аймаар чагна дуугаар “Монголчуууд эвТЭЙ байхдааааа хүчТЭЙ” гээд босоод ирдийн байна. Би бас миний найзууд тас хийгээл тааз нуртал инээлээ. Тэр охинд санаа зовсондоо инээдээ барих гэж яаж ч хичээгээд чаддаггүй ээ. Бүүр улам чанга инээгээд... Сүүлдээ хэт санаа зовсноосоо болоод царайг нь ч харж чадахгүй гарч явсан шд. Одоо бодоход хүртэл шал хөгийн юм хэхэ.

1 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)