Цагаан сарын сонин хачин

February 23, 2007 0 санал шүүмж
Энэ жилийн цагаан сар өмнөх жилүүдийнхээс үнэхээр онцлогтой боллоо гэж. Шинийн 2-д хэдэн айлаар орлоо. Орсон айлууд намайг юугаар дайлахаа мэдэхгүй, явж явж ахиар л дайллаа. Зүгээр зүгээр, хамраа чимхэж байгаад уучих гээд л хамар чимхээд уулгачихийн. Яагаад тэгсэн бэ? гэвэл миний бие битүүний өдөр хоолны хордлого авч, 3 өдөр үхэхээс холгүй дээшээ доошоо хэцүүхэн юм болов. Та нарт л гэж хэлэхэд хоолны хордлого гэж хүсэх зүйл биш юм байна лээ шүү. Гэхдээ Монгол хүн юм хойно бас хальт сүжигтэй ээ, Бүтэн жилийн барцадаа хэдэн өдөр гаргаад 3 кг турчинаа гэдэг бас муугүй ээ л гэж бодоод яаваад байлаа. Орсон айл болгоныхоо ариун цэврийн өрөөнд нь орно, за болоогүй ээ зарим айлынхд 2-3 ч орчино. Битүүнд авсан хоолны хордлого өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Хүн болгон л юунаас хордлого авчихваа, миний хийсэн салад, миний авчирсан хиам зууш уул нь шинэ, шууд хийгээд авчирсан юмсан гээд л санаагаа зовоогоод, бас надаас зовоод... Нэг тиймэрхүү л байлаа даа.

0 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)