Миний амьдралын хамгийн .......... өдрүүдийн нэг

February 6, 2007 0 санал шүүмж
Өчигдөр миний амьдралын хамгийн новшийн өдрүүдийн нэг нь өнгөрлөө. Ээ бурхан минь, өглөө 6д боссоноос хойш бүтсэн юм нэг ч байхгүй. Өдөржингөө л алхлаа, учир нь ажил амжуулах гэсэн газрууд хоорондоо автобус явах боломжгүй ойрхон ч юм шиг, хол ч юм шиг байрласан. Taxi барих гэсэн чинь хэтэвчинд байсан мөнгө тухайн ажлуудыг амжуулах хооронд гарах зарлагатай яг дүйцэж байсан болохоор алхаад л байлаа, алхаад л байлаа... Тухайн газрууддаа очоод ажлаа амжуулах санаатай оролдоод л байлаа. Надаас шалтгаалахгүй новшийн тэнэг шалтагууд гарч ирээд л байлаа. Гүрийгээд л, “За бүх зүйл болноо” гэж бодоод оролдоод л байлаа. Тэгсэн чинь гэнэт бүтэн хонь идчимээр их өлссөнөө мэдэрдийн байна. Уул нь мацаг барьдаг л байлаа. Эмээ дээрээ 2 сар болохдоо сайн бордуулаад авчихсан болохоор хоолгүй байж чадахаа больчиж. Цайны газар орох гээд хэтэвчээ хартал мөнгө байдаггүй наасан. 380 төгрөг үлдсэн байна. За тэгвэл данснаасаа мөнгө авыдаа, хэдэн төгрөг байгаа гээд Анод ортол иргэний үнэмлэх байхгүй тул мөнгө өгч чадахгүй гэлээ. Ядаж байхад танихгүй теллер. Шинэ гар бололтой огт харж байгаагүй хүн. “За тэгвэл би өөрийн данснаасаа таны данс руу мөнгө шилжүүлчий, та тэгээд надаа аваад өгчих” гэв. Тэгсэн “Тэгий” л гэлээ. Өө лайтай, мөнгө шилжүүлэх гэсэн чинь нэгж байдгуумдаа. Ямар тэр теллерээс нэгж асуултай ч биш дээ. “За за, дараа болъё” гээд гарлаа. Гарахдаа нилээн л бантсан царайтай л байлаа. Тэгсэн хамт ажиллаж байсан гар тааралддын байна. “Юун баргар царайтай явж байхым бэ?” Гэдийн байна. “Харин тиймээ, бүтэж байгаа юм нэг ч алга” гээд л явлаа. За тэгээд юу ч бүтэхгүйг ойлгоод гэр лүүгээ явах гээд микро-д суулаа. Ямар их ядарч байнаа гээд л бодоод яваад байлаа. Тэгсэн тэр микрог цагдаа зогсоочдымдаа. Бараг 20 минут боллоо. Жолооч нь ирснээ “Дараагын микрод суучих” гэдийн байна. Би тэр микрод байгаа мөнгөө л өгсөн, тэгсэн чи 200 төгрөг өгсөн шд. Май энэ 100г ав гэж тэнэгтээд. Хэсэг хэрэлдэх нь холгүй зоглоо. “За за лайз” гэж бодоод алхлаа. Алхаж алхаж гэртээ арай гэж ирсэн чинь “Өө ашгүй ирчлээ, хоолоо хий” гээд хаалгаар ч гүйцэд орж амжаагүй байхад хэлдийн байна. Хэт хямарснаасаа болоод нагац ахыгаа алчих юмсан гэж бодлоо. Унтах болоод хэвттэл нуруу яг тасрах нь ээ. “Ээж, нуруу өвдөөд байна” гэлээ. Ээж яаж ч хичээгээд зүгээр болгож чадсангүй. За тэгээд нойр хүрээд унтаад өгөхөөр гайгүй ээ гэж бодоод нүдээ аниад хэвтээд л байлаа. Яг алах нь ээ. Сүүлдээ тасравал тэгээд тасраач дээ гэж бодлоо. Арай гэж эргэж хөрвөөсөөр өглөө болж шинэ өдөр эхэллээ шд.

Хүн бүтэлгүй байж болноооооо, гэхдээ арай ч ийм байх ч гэж дээ.

0 санал шүүмж:

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)