Сүүлийн үеийн сонин хачин

February 15, 2007 1 санал шүүмж
Өчигдөр нэг найз маань blog-оо хөтлөхөө яагаад больчихвоо гээд байхаар нь нээрээ ч blog-oo update хийдэг юм билүү гэж бодлоо. Сүүлийн үед жаахан завгүй байлаа гэж. 2 сар хүлээсэн шинэ байрандаа арай гэж орлоо. Засварын дутуу ажил зөндөө байгаа. Гэхдээ "Цагаан Сар" болж байхад дутуу ч гэсэн гэртээ орохгүй бол болохгүй нь ээ. Өдөр болгон гэртээ их цэвэрлэгээ хийнэ. Хийж хийж арай гэж дуустал засварчин гарууд орж ирээд л бөөн шавар шавхай, тоос шороо болгочихно. Нэг иймэрхүү. Шинэ газар дасаагүй ч юм болов уу? Уул нь сургуультай их л ойрхон газар нүүж орсын. Эхний өдөр хичээлдээ явахдаа 10 минут алхаад орчноо гээд жаахан орой гэрээсээ гарлаа. Тэгсэн гэрийн ойролцоо бөөн барилга барьж байгаа гээд энд тэндгүй хашаа барьчихсан, мухар газар орж буцаж явсаар байгаад хичээлдээ 15 минут хоцроод ордын байна. За тэр нэг тиймэрхүү. Саяхан МУИС-ийн МТС-д сурдаг нэг залуутай хальт Messenger-т chat-ласан чинь "Чи КтМС-д сурдаг ш дээ тээ. Чи сургуулийнхандаа мэдэгдэхгүйгээр Robocon-д ямар машин хийж байгааг мэдээд өг тэхүү?" гэж тэнэгтдийн байна. Нэг муу залууд сургуулийнхаа том нууцыг задлахын гэнээ. Тэгэхээр нь би "Oh, nonono. Тийм даварцан юм гэж юу байдын" гэсэн чинь "Тэг л дээ" гэж байн байн шалаад болдоггүй. Даварцан тэнэг гарууд гэж бас байхымаа. Уул нь тэр залуугын баг өнгөрсөн жил орсон юм гэсэн. Тэгээд 1д орох ёстой байсан чинь Холбоо Мэдээллийн Сургууль хэрүүл хийсээр байгаад 1р байранд орчихсон, тэрний баг нь 2т орсон гэсэн.1-д орох ёстой байсан нь үнэн ч юм уу, худлаа ч юм уу? бүү мэд. Өнгөрсөн жил би яагаад ч юм бүү мэд Robocon-г үзэж чадаагүй, найз нараасаа л сураг сонссон болохоор сайн мэдэхгүй л байна. Энэ жил тэр Robocon-д манай найзууд орно. Мэдээж сургуулийнхаа, найзуудынхаа багыг л дэмжинэ шд. Энэ жилийн Robocon-г заавал үзнээ гэж бодогдсон. За тэр нэг тийм. Манай сургууль 4-н төрлийн English гэсэн хичээл үздийн. Эхний 2 нь бараг Elementary English, сүүлийн 2 нь уул нь Professional and TOEFL English юм байгаан. Тэгсэн сүрхий хүнд English үзхийн байна гэж бодоод шалгалтыг нь шууд өгч хаалгалгүйгээр хичээлийн сонголтоо хийцэн чинь би одоо юу үзээд байнаа гэмээр шал хоцрогдсон elementary юм заагаад байхын. Ядаж байхад багш нь чадвар муутай. TOEFL iBT болсоныг мэдэхгүй гар. Бүүр дээр үеийн, хэдэн ч оны юм бэ? гэсэн номноос заагаад. Би ч яаж энэ семистрийг өнгөрөөнөө л гэж бодож байлаа. Тэгээд том ахдаа хэлсэн чинь "Хүн хаана, хэнээр заалгаж сурах нь гол нь биш, өөрөө хичээж сурах нь гол байдаг юм аа" гэдийн байна. Нээрээ ч тийм юм уу, энэ хүн чинь бас багш хүн шүү дээ, хүндлэх л хэрэгтэй гэж бодлоо. Нээрээ багш нараа хүндлэх гэснээс би энэ сургуульд ороод нэг багшийг маш их хүндэлдэг байлаа. Тэр хүний хэлдэг үг, ааш зан, хүнтэй харьцах харьцаа, боловсон байдал, маш их мэдлэг зэрэг нь намайг ёстой гайхашруулж, үнэхээр хүндлэхгүй бол болохгүй хүн гэж боддогдуулдаг байлаа. Гэхдээ бурхан хүн болгоныг төгс бүтээдэггүй болохоор багш бие муутай байсымаа. Тэгээд нэг өдөр сургууль дээрээ иртэл Эмгэнэл илэрхийлсэн бичиг сургуулийн ханан дээр байхыг харлаа. Бурхан минь, тэр Эмгэнэлийн бичиг миний хайртай багшийнх байсныг хараад тэсэлгүй уйлж байж билээ. That was so hard day, god.

Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрлацгаая.

1 санал шүүмж:

  • Anonymous said...

    MUIS 2-t orsondoo bayarlah heregtei shdee. Manai surguuli Xolboog hojuulahgui geed MUIS-t shuud buuj ogch baihah archaagui yumnuud turuulj chadaagui. Unen archaagui. tiim yumnuudad yum heleech nemergui dee. ha ha

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)