Sex and the City хамгийн олон үзэгчтэй HBO –н гайхалтай цуврал. Амьдралд хэт ойр, бүр тэг чигтээ бодит амьдралыг харуулдаг гэмээр. Гэхдээ мэдээж эрэгтэй эмэгтэй хүний хоорондох харьцааг. Яахав ганц нэг хачин жигтэй улайж, ичихээр зураглалууд гардаг ч би үзэх дуртай. Гэхдээ бүх ангийг нь үзсэн гэвэл үгүй л дээ. Энэ онд гарсан тус киноны ээлжит ангийг би сая үзлээ. Үнэхээр гайхалтай. New York хотын гайхалтай эмэгтэйчүүдийн амьдрал. Relationship, job, friends, fashion, and LOVE. Fashion, хараа булаам өнгө, загвар. Бие даасан хараат бус амьдрал. Тэд ингэж л амьдарч ирсэн.
Урьдах цувралуудад зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох харьцааг түлхүү харуулдаг байсан бол энэ ангид тэр чигтээ хайр гэж юу вэ гэсэн асуултаас хариу эрсэн мэт санагдав.
Тэгээд би бодлоо. Хайр гэж юу юм бол? Яг одоо бол би алдарт Beatles-ын хайрын тухай дуунуудыг сонсоод сууж байна. All my loving, All you need is love, And I love her, Love me do, P.S I love you, Oh darling, Real love, Love by John Lennon, Stand by Me by John Lennon гэх мэт. All about LOVE.
Хайр дотроо олон янз байх (энд эцэг эхийн, найз нөхдийн хайрын талаар огт дурьдаагүй болно). Бүүр дэндүү олон янз байдаг бололтой. Хэзээд хэн бүхний мөнхийн сэдэв, хэний ч зугтаж чадахааргүй зүйл, тойрч биш дайрч гардаг зам. Үүлэн дээр хөвүүлэх ч зүрхэн дээр цахилгаан цахиулж чаддаг гайхал.
John Lennon-ны Love гэх дуу асуултын хариуг өгөөд байгаа ч юм шиг.
Love actually бас миний үзэх дуртай, бүүр хамгийн үзэх дуртай кинонуудын нэг. Ямар нэг сэтгэл санаа хямарсан, стрессд орсон үедээ үздэг кино маань. Тэр кинон дээр үнэхээр гайхалтай хайрын тухай өгүүлдэг. Кино тэр чигтээ Love is all around гэсэн санааг илэрхийлдэг. Yes, indeed love is all around. But …. гэж байгаа шд.
Гайхалтай сайхан өдөр байна.
11 санал шүүмж:
Хайрын тухай бол гайхаотай л гэж хэлнэ харин тэр киног чинь үзэх юм сан
Хөөш харин чи тэр ном хурдан уншиж дуусгаад өгөөрэй. Тэгээд кинонуудаа аваарай. Миний ном чиний 100 кинооноос хэд дахин чанартай бүтээл шүү. Дэлхийн бүх цагийн үеийн шилдэг гурван зохиолчийн нэгний бүтээл. Бүр тэр зохиолчийн шилдэг бүтээл. Харин чи утга санааг нь ойлгож байна уу. Би бол уншаагүй байж санааг нь гадарлаад байгаа гэжугаа.
TO Энхээ
Maybe ...
TO Old friend
Хүн хүний хувьд чанар гэдэг ондоо болов уу.
Мэдэхгүйм даа туулж өнгөрүүлсэнээсээ дүгнэлт хийгээд ч хайр майрыг нээг их сайн ойлгохгүй л байна шүү дээ... Дүгнэлт хийх ч эрт байна. Хайрлаж дуралхаараа хүнээс нэг бодис ялгараад байдаг байх тэр нь хайр майр байх хэхэхэхэхэ
хөгжилтэй гоё кино шүү.. энэ киноноос олон мэдрэмжинд суралцсан санагддийн..
Hi, Did you ever see the Matrix? In my opinion, it is a great love story plus some sci-fi. :P
Сайн нийтлэл болсон байна шүү. People do crazy things when they are in love тэ?
TO Үлэмж
Таны насан дээр ойлгохгүй байгаа юм бол би болоогүй л байгаа юм байна л даа хэхэ.
TO Аноний
Матрикс ....
би дахиж үзэх хэрэгтэй юм байна л даа. Beatles-ийн Try to see it my way дуу санаанд ороод байдаг юм чамайг сэтгэгдэл үлдээхээр хэхэ.
би чиний харж байгаа өнцөгөөс нэг харах гээд үзье.
TO Зараа ах
Yes, they do. nope we do :D
TO Bayasum
Хэхэ, тиймээ. гоё кино. үүнтэй маргах хүн гарахгүй байх
Юу гээч одоо эрчүүдийнх нь цуврал гарах гэж байгаа ш д. Нэр нь юу ч билээ дээ. Санадаггүй ээ
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)