Монголд анх удаа Утаагүй Шахмал Түлшний Үйлдвэр нээлтээ хийлээ

October 21, 2008 16 санал шүүмж
http://mongolundergroundmining.blogspot.com/хэмээх шинэ блог нээгдлээ. Уг блог нь Уул уурхайн чиглэлээр ажиллаж, сурч байгаа залуучуудтай саналаа солилцох болон туршлага солилцох зорилготой юм байна. Мөн http://boldsandagdorj.blogspot.com–ыг хөтөлдөг Болд ах маань уг чиглэлийн хүн юм байна. Энэ чиглэлээр сурдаг, ажилладаг залуус уг блогоор зочлоорой. 

Өчигдөр буюу 2008 оны 10 дугаар сар 20-ны өдөр Монголд төдийгүй Азидаа анх удаад тооцогдож буй Утаагүй Шахмал Түлшний Үйлдвэр нээлтээ хийлээ. Уг үйлдвэр нь орос, монголын чадварлаг инженерүүдийн хүч хөдөлмөрөөр босч байгаа юм байна. Одоо бидэнд тулгараад байгаа утааны эсрэг авч буй арга хэмжээний нэгэн томоохон хэсэг бөгөөд цаашид уг үйлдвэр нь нүүрснээс шингэн түлш гаргаж авах болон олон ажил гүйцэтгэх ба уг утаагүй түлш гаргаж авах ажил нь дөнгөж эхний алхам нь гэнэ. Засгийн газраас уг үйлдвэрийг дэмжиж байгаа ба Түлш Эрчим Хүч болон Байгаль Орчны сайд нар ирж үйлдвэрийг нээх туузыг хайчилсан байна. Ингээд уг үйлдвэрийн нийт ажилчид болон Гүйцэтгэх Захирал Л.Дүгэржав танд амжилт хүсээд гэр бүл, үр хүүхдэд нь хамгийн сайн сайхныг ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Ингээд чадвар муутай зурагчин миний авсан зургуудаар Фото сурвалжлага үргэлжилж байна :P

үйлдвэрийн гадна зассан индэр

үйлдвэр

Түлш Эрчим Хүч болон Байгаль Орчны сайдууд мэндчилгээ дэвшүүлж байна
Төгрөг Нуур Энержи компаний гүйцэтгэх захирал Л.Дүгэржав, УИХ гишүүн Эрдэнбүрэн
үйлдвэр нээж тууз хайчлах үйл ажиллагаа
Great, шинэ үйлдвэр үүдээ нээлээ
үйлдвэрийн гаднах чулуун хөшөө. 


Жич: Энэ залуу beat box (ингэж бичдэг нь зөв л байгаа даа) -р тасарчижээ нээрээ. Лааг авъяастайм билээ. Бүүр үнэн лаг авъяастай. Үнэхээр таалагдсан. 


16 санал шүүмж:

  • Уншигч said...

    Сайн мэдээ байна. УБ маань удахгүй утаагүй хот болох болтугай !!! Мэргэжлийн зурагчин шиг л байна шүү. хэхэ :)

  • үлэмж said...

    Сайхан мэдээлэл байна. За нэг залруулга хийе сорри шүү Дэрсү Узла минь ээ
    Утаагүй түлш гэхээр ямар ч утаа гаргахгүй түлш гэж хүмүүс буруугаар ойлгоод сурчихаж. Дэлхий дээр нүүрстөрөгчийн давхар исэл хүчилтөрөгч хоёр урвалд орохоор мэдээж нүүрсхүчлийн хий ялгардаг. С02. Тэгэхээр ямар ч байсан утаа ялгарна. Менделеив ахын нээлтийг үгүйсгэсэн юм хүмүүс яриад байдаг юм. Утаагүй түлш шатаавал зуух нь яндангүй байж таарах гээд байна. Утаагүй түлшний зуух гэхээр бүгд яндантай байдаг юм билээ хэхэхэ. Логикоороо таарахгүй байгаам. Дутуу шаталт хэхэ. За за би их буруу ярьдаг хүн шүү дээ сорри

  • victory said...

    тун сайхан мэдээлэл байна хэдийнээс хэрэгжих юм болоо

  • Pearle Deppsu said...

    TO Уншигч
    Баярлалаа. Амьхандаа хичээгээд ингэж зураг авч байгаа гэхээр бас мөдгүй ногооноороо байгаа биз хэхэ

    TO Үлэмж агаа
    Тиймээ сайхан мэдээ. Харин тэр урвал мурвалын талаар бол би мэдэхгүй. Таны хэлдэг зөв л байх гэж бодож байна. Би 10 жилдээ химидээ хамгийн муу нь байсан.

    TO Виктори my dear
    Хэрэгжих гэж хэрэгжээд эхэлчихсэн байна лээ. Бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихсэн. Одоо зах зээлд л гаргах тэр маркетингийн ажил л үлдээд бйагаа юм байна гэж ойлгосон шд хөө

  • ganga said...

    Saihan medee baina. Gehdee uuniig ger horoolliin borchuud avaad baihaar une ni gaigui yum uu.

  • Төвшөө said...

    Сайхан мэдээ. Дүгэрээ ахад ажилын амжил хүсэе. Нэг тодруулга хиймээр байна. Тэр утаа багатай түлшээ зах зээлд гаргахад бэлэн болчихсон юм уу? Эсвэл судалгааны шатандаа явч байгаа юм уу. Миний ойлгож байгаагаар ийм түлш гаргаад авчихвал үнэхээр нээлт болно биз дээ. Хэрэв дэлхийд ингэж шаттдаг түлш гарчихсан байсан бол манайх болон бээжин хар шууд ашиглахад л болно биз дээ. Ингэж олон жил утаа тортогондоо баригдаж салахын түүс болж толгойгоо гашилгаж баруун солгойгүй мөнгө цацахгүй. Тиймээс энэ үйлдвэр түлшээ үйлдвэрлэж эхлэх гээд байна уу эсвэл судалгааны ажил явах гээд байна уу, За би юугаа мэдхэв гэхдээ тодруулмаар байна.

  • Pearle Deppsu said...

    TO Ганга эгч
    Үнэ гайгүй байх гэж найдаж байна. Шуудайгаар савлачихсан байна лээ. Би зургыг нь оруулахаа мартчижээ. Засгийн газраас дэмжлэг гэж мөнгө өгч байгаа ч тэр нь үнэндээ хаанаа ч хүрдэггүй гэсэн. уул нь ЗГ-с өгч байгаа мөнгө багагүй мөнгө байсан шүү.

    TO Төвшөө
    Миний ойлгосноор бол бэлэн болчихсон. Одоо хэрэглэгчиддээ л хүргэх үлдээд байгаа юм билээ. Би өөрөө харсан.

  • amgaa said...

    Сайхан мэдээлэл байна.
    Илчлэг сайтай үнэ ханш хямд бол тээл хүн бүр хошуурана ш дэ тэ.

  • ZAYA said...

    Гол нь түлшээ боловсруулах технологи нь чухал байж утаа нь багасах байх.
    Түлшнийх нь талаар мэдээлэл байвал оруулаарай.

  • victory said...

    өө бүүр үйлдвэрээ нээхээсээ өмнө бүтээгдэхүүнээ гаргачихсан юм уу мэдээ мэдээлэлээс холоо тасарч явнаа гэж

  • meesh said...

    Түлш нь харин хэр шаталт илчтэй юм бол доо. Гайгүй л байж хүмүүс авах байх..Хэдэн жилийн өмнө нэг хэрэгжсэн шиг юм бол хүмүүс авахгүй дээ. Түлшнийх нь талаар мэдээлэл байвал оруулаарай...

  • Confidence of Youth said...

    хэй Дэрсү юу байна? Ажил төрөл нөхөр шуухад бүгд сайн?

    Наад утаагүй түлш гээд л бүлтрээд байгаа шахмалыг ах нь утаа гаргатал нь шатааж үзүүлэх үү? Үзэе гэвэл наадахаасаа ганцыг аваад ир хөгшөөн!

    Шатна гэдэг бол хүчилтөрөгчтэй урвалд орохыг хэлнэ. Нүүрсны химийн томьёо нь С гэж байдаг тэгвэл ямар ч нүүрсийг шатаасан нь С+O2 болох ёстой. Энэ урвалаас хэд хэдэн үр дүн гарч болно. Нэг нь СО нөгөө СО2 үүснэ. За тэгвэл СО ямар тохиодолд үүсэх вэ гэвэл шаталтын темпратур бага үед илүүтэй СО үүсч нөгөө бидний зүхээд байгаа утаа буюу нүүрстөрөгчийн дутуу ислийг үүсгэнэ. Харин шаталтын темпратур нь өсөж 800 буюу түүнээс дээш хүрвэл СО биш харин бүрэн шатсанаар СО2 үүсдэг жамтай. Энэ үед яндангаас утаа гарах боловч тэр нь бидний нүдэнд үзэгдэж хоолой хорсгохгүй "цэвэр" буюу гэнэн гаруудын нэрлэдэгээр "утаагүй" болж байгаам. За за ийм л байх шив дээ хөө.

  • Confidence of Youth said...

    хүмүүсийн яриад байгаа илчлэг гээч зүйл бас л ярвигтай эд дээ. БИ буруу ойлгоогүй бол илчлэгийг kжол-р хэмжих байх, тэгээд хэт илчлэг бол нөгөө шахмалаа түлж байгаа гаруудын яндан нь өөрөө хайлчдийм байгаа биз дээ? Тэрийгээ мэдэхгүй гарууд их илчлэг сайтай руу хошуурна гэж ярих юм. За коксжсон нүүрсийг шууд энгийн зууханд түлвэл тэр зуухнаас л зуухны ам нь л үлдэх байх даа хэхэхэ за тэр марзагнах ч яахав унтаж амрах минь.

  • Pearle Deppsu said...

    TO Амгаа
    Хэхэ, тэгэх байхөө

    TO Заяа, Meesh
    За би сайн асууж лавлаад тэр түлшний талаарх мэдээллийг оруулна.

    TO Виктори
    Угаасаа нууцлажээсийн хэхэ.

    TO Конфи
    Сайн уу залуу? Ажил төрөл сайн. Нөхөр хүүхэдтэй болохоороо сайн гэж хэлье дээ хэхэ.

    За би асуугаад дахиад бичлэг оруулъя. Нөхөр товариш Конфигын өөдөөс хэлэх үг байгаа л байх :P

  • Ууганбилэг. said...

    Пээ тээд утаагүй болчуул жигтэйхэн сайхан болчихиим байна даа. Утаагүй Улаанбаатарыг төсөөлөхөд ч хэцүү болсон цаг шүү.

  • Тод- said...

    Нүүрс гэдэг юм гарснаас хойш л ууг нь энэ утааг яаж багасгах вэ гэж ярилцаж эхэлсийм байгаам бид хэд :) Даанч гамшгийн хэмжээнд хүрэхлээр л ярьж байгаа нь энэ шүү дээ. Ядуурал байгаа цагт энэ утаагүй түлш гээд байгаа юм нь зах зээл дээр гавьтай тархана нэж боохгүй л байна. Ийм их газрын баялгаар ЗГ тоглож байхаар иргэдээ орон сууцжуулах төсөлд тэр тоглоод байгаа баялгийнхаа хэдхэн хувийг шидэхэд л бүгд орон сууцанд тухтай амьдарч, цахилгаан станцууд нь л нүүрсээ түлэх бусуу. Манайхаас баялгийн хэмжээ бага, хүн амын тоогоор харьцангуй их улсууд иймэрхүү маягаар амьдраад болоод л байна ш дэээ ер нь бол....

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)