Гүй ээ мөн айхтар ШҮРҮҮПЭЭ

October 6, 2008 16 санал шүүмж
За энэ бичлэг хэсэг бүлэг охидод л зориулагдсан болно. Нийтээрээ биш, хэсэг бүлэг тэр цөөнхи болсон охидод :P

Би заримдаа зарим нэг охидуудыг хараад “Гүй ээ мөн айхтар шүрүүпээ” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг шүү. Чухам яагаад ингэж бодох болсон нь үндэслэлтэй мэдээж.

Одоо гадаа гудамжинд зүгээр л алхаж явахад жаахаан жаахан охидууд чинь хараал хэлээд л ... Хэн хэнтэйгээ их эвгүй эвгүй үгийн сонголттойгоор харьцана. Бодвол сайхан найзууд нь юм шиг байгаа юм. Тэгсэн хэрнээ “алмасаа”, “матраа” гэх мэтээр дуудалцаад л. Бодвол энэ нь тэд нартаа сайхан л сонсогддог юм байлгүйдээ. За тэр хэлж байгаа хараалууд бол хамгийн “нахалны“ залуугаас ер нь бол дутахгүй дээ. Бас ингэж болохгүй ээ хүүхдүүдээ айн. Охин хүүхэд гэдэг чинь хайр татам, зөв бодолтой байх ёстой байтал багаасаа ингээд ухамсарт нь ухна ишиг үхчихсэн юм шиг аашилж болохгүй шдээ. Би бол шууд л цочдог. Нээрээ шүү, шууд л сэрдхийгээд л цочдог. Хэхэ, охидууд чинь уул нь хөөрхөн шдээ. “Хайраа”, “Honey (хэхэ, би заримдаа зөгийн балаа гээл дуудчихдаг юм. Амар шд :P )”, “найзаа” гэх мэтээр нэг нэгнээ дуудалцдаг шдээ уул нь. Тэгдэг биз дээ, тийм байтал чинь бас айхтар байгаа юм шүү. Шүрүүпнүүдээ гэж....

Залуусын хэлж байгаагаар уушийн газарт зүгээр сууж байхад “чихдүүлэх“ (энэ бас эвгүй үг тээ? Хэн ч зохиосон юм бүү мэд) гээд гүйгээд ирдэг охид бол байдаг гээд байгаа байхгүй юу. Би бол итгэдэггүй л дээ. Гэхдээ сүүлдээ олон сонсоод ирэхээр чинь тэгээд “хальт итгэмэр аяддаг” юм байна шдээ. Гүй ээ бас айхтар шүрүүпнүүд шүү тээ ккк....

Одоо тэгээд энэ охид, залуусын сэтгэхүй их сонин болчихсон юм шиг байгаа юм. Би өөр зуунаас ирсэн болохоор хэсэгтээ цочролд ороод эвлэрч чадахгүй жаахан “паникны” байдалтай байсан хүн. Энэ бол тун ойрын хүрээнд болсон жишээ л дээ. Хуурагч, хуурагчийн хамсаатан, хууруулагч, хууруулагчийн найз гэх 4-н оролцогчтой риалити шоу. Хууруулагч этгээд яахав дээ, хуурагч этгээдийг хуураад байгааг нь мэдээд хуурагчийн хамсаатан руу залгахгүй юу. Амьхандаа хууруулагч бол лааг өөрийг нь бодож хэлсэн “ухаантайм”. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай гэдэгдчилэн.

Хууруулагч этгээд хуурагчийн хамсаатан руу утас цохино. Нэгэн бүсгүй утсаа авав.

Хуурагчийн хамсаатан: Байна уу?

Хууруулагч этгээд: Байна. Сайн байна уу? Тэр мөн үү?

Хуурагчийн хамсаатан: Тийм байна.

Хууруулагч этгээд: Аан, би тэрний эхнэр/найз охин нь байнаа. Тэгсэн тэр та 2 уулзаад, учраад яваад байгаа юм байна. Бодвол чи найз охинтой/эхнэртэй гэдгийг нь мэдээгүй л байх л даа. Уучлаарай, ийм зүйл болчихжээ. Одоо тэгээд чи уулзахгүй байвал чамд л дээр шдээ. Чи л ашиглуулаад яваад байна гэсэн үг.

Хуурагчийн хамсаатан: (маш ууртай дуугаар) Юу яриад байгаа юм бэ? Би тийм хүн танихгүй... дүүд дүүд дүүд дүүд

Хууруулагч этгээд өөрийгөө зэмлэнгүй бодно. Гэмгүй хүний хүүхэд рүү баахан агсарчих вуу даа. Гэтэл дараа нь хууруулагч этгээд хуурагчийн хамсаатнаас ирсэн мсж-ийг уншиж сууна. Тэр мсж дээр “яасан аймаар хартай юм бэ? Хэн юм тэр? Ёооё бүүр нээрээ .... байна лээ шүү” ...........

Хууруулагч этгээдийн эрүү мулт. (нэг биш нижгээд жишээ байгаа шүү :D )

Хууруулагчийн найз хуурагчийн хамсаатан руу залгана. Би тэрний эгч нь байнаа энэ тэр гээд. Тэгсэн хуурагчийн хамсаатан би тийм хүн танихгүй ээ гээд учиргүй хараагаад утсаа тасалсан гэх. Хэхэ, за ямар байна? Айхтар шүрүүп байгаа биз? Ёстой найраатай НУ-А гэж л ийм байдаг байх. Тэгээд миний муу найзыг чинь баахан “паникинд” оруулж, би давхар хэсэгтээ шогширч суухав дээ. Гүй ээ нээрээ бас айхтар шүрүүп юм аа. Хүнд чинь бас HONOR, PRIDE, PREJUDICE гэх зүйл наанадаж байнаа даа? Гэтэл үгүй юм гээч.

За та төсөөлдөө. Таны хайртай хүнтэй чинь явалдаад байгаа хүн яах аргагүй баригдчихаад байгаа мөртлөө “Би тийм хүн танихгүй ээ” гээд IQ<70хүнтэй яриад байгаа юм шиг харьцаад байвал танд ямар байх уу? Хахаха, би бол найздаа шууд л хэлсэн. УХАМСАР = ДОРОЙ юм байнаа гэж.

Тэгээд шүрүүп охидууд сахилгагүй залуустай нийлэхээрээ ёстой буулгаж тавьдаг юм шиг байгаа юм. Хэн хэнийгээ буруу зам руу нь чиглүүлээд л... Улам өөхшүүлээд л... Тэнэг үйлдлээрээ өөрийгөө дөвийлгөж, бахархаад л... Эцсийн бүлэгт тэгээд HONOR гэдэг зүйл байхгүй болж байгаа юм даа. Дээр нь тэр хүний VALUE < 0 болно. Энэ тэгээд тийм хүсээд байх зүйл мөн ч юм уу, биш ч юм уу би мэдэхгүй л байна. Минийхээр бол буруу л юм шиг байгаашдээ ккк....

16 санал шүүмж:

  • Anonymous said...

    Hehe, my honey yag onood helchihej. Hunii mun chanaraa geechihsen tedniig uruvduhuus yah bilee, uchir n ted jinhene hun gedeg utgaar yurtunts deer orshij chadahgui bn shuude,huurhiis...

  • Pearle Deppsu said...

    TO Аноним
    Tnx, би өөрийгөө яая гэж байж бусдыг ингэж хэлэх дээрээ тулаад байнаа гэдэг чинь тэд нарын уршгаар би өөрөө тайван байж чадахгүй дээрээ тулаад байна гэсэн үг шдээ хэхэ.

    Зөө мэдэхгүй юм. Би л лав буруу л гэж бодоод байгаан. Буруу л байх

    Би ямар гэгээнтэн биш, гэхдээ л буруу л даа

  • Anonymous said...

    голцуу хөөрхөнөө гэж л дууддаг шдээ...за тэр хуурдаг хуурагддаг тал дээр мэдэх юм алга.

  • Anonymous said...

    Өө амьд яваа насандаа алийг тэр үзэх вэ. Шүрүүпнүүдээ гэж... Би шүрүүп байхаа тээ хэхэхэ

  • Anonymous said...

    Za, Bi Anonii No 1 baina ;) Odoo ch olontoi bolood dugaarlasan ni deer boloj baikh shig baina shyy ;)

    Deerkh sedebiin talaar sain medekhgyi uymaa. Yag iim baidald orbol ch kharin neg uym bodokh baikhaa. Minii ganc durtai Matrix deer iim uym gardaggyi uym l daa :P

  • Hawk said...

    Deppsu chinii writing style chine yostoi cool. I enjoy it. Bi lav cham shig ingej setgej, ingej ug songoj bichij chadahguie. Minii tarhi gej 5 literiin bidond baigaa yum shig l setgelgeenii hyazgaarlalttai sanagddag. chi bol goy shuu. Heleh ch ug alga. Keep writing your blog.

  • Pearle Deppsu said...

    TO Hawk
    Тэгэлгүй яахав хөгшөөн. 10 жилийн дараа ч бичсэн хэвээр л байна шдээ. :P

    Yeah, cool шүү

  • Anonymous said...

    За бүр айхтар шүрүүднүүдийг миний блогоос үзээрэй! Охидууд зодолдож байна гэсэн бичлэг байгаа. Бас айхтар шүрүүднүүд шүү

  • Unknown said...

    Хүүеээ Дийпсүү энэ мугуй дүрс гэж миний блог болсийн шүү. Хуруу муруу Өлзийнаа мөлзийнаа гэдэг блогуудаа хаяций ш дээ. Хөө

  • Neu said...

    Het ih gadniihniig duuraij soyoltoi hun boloh gej bgaad zamaasaa muruitssan garuud. Tuunees bugdeeree ulamjlalaa dagaad yosoo bariad yavj bsan bol arai gaigui bh bsan biz. Bas amerik kinogoor tarhia gylalztal zulgechihsen. Tednii hajuud huniig hundelj sursan hodoonii mangaruud hamaagui deer dee.

    Ter chih mihnii huvid zarim ohiduud bur tsagaandaa gartssan bdiishte. Bi 2 nudeeree harsan kk

  • Pearle Deppsu said...

    TO Тоонто
    Хэхэ, ямар сонин нэр вэ? Царайлагаа гэж бас дуудалцдаг л байлаа цагтаа ккк...

    Аа тэр талаар мэддэг болохоороо бас өөрөөр бодоод л ирдэг юм байна лээ шүү.

    TO Үлэмж
    Харин тиймээ, гүй ээ мөн сайхан уужим, баялаг хорвоо шүү. Таны шүрүүп эсэхийг би харин мэдэхгүй юм байна хөө. Та тэгээд бас шүрүүп юм уу хихихи

    TO Аноний
    Хэхэ, залуу ганц Матриксаар бүгдийг нь хараад байвал болох уу хөө? За тэгээд болгоод байвал ч би юугхэв :D

    TO Од
    Би өөрийнхөө нүдээр харж л байлаа. Бас шүрүүпээ кэлээд юугхэвээээ

    TO Мугуй дүрс
    Гүй мөн блогуудыг элээжийнаа чи. Нэг блог нээгээл сар болоол өөр блог нээгээл хэхэ. Элээжийнаа элээжийна. Тэгээд хэлж байхгүй бол би юугаа мэдхэв дээ хөө тийм ээ

    TO Neu
    Сайн уу? Ажил төрөл нь сайн уу? Ёстой сонин хүн байх шивээ :)

    Нүдээр харах ч ондоо л доо тээ.

  • Anonymous said...

    Хм. Өө тээд одоо энэ чинь асуудал биш шүү дээ. Тэр хуурагч чинь л асуудал байхгүй юу. Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суухав. За тэр яриа хэллэгний хувьд бол өөр л дөө. Амьдралынх нь хүрээ, эргэн тойронд байгаа нөхдүүдээс л болно шүү дээ.

  • Pearle Deppsu said...

    TO Tsuki Yama
    Хэхэ, чи биеэрээ мэдрэхээрээ асуудал юм байна шүү гэдгийг нь мэднээ хөө.

    Гснээс чам мэтийн хүрээлэн буй нөхдүүдээс болоод уу ккккк

  • Edelweise said...

    ter shuruupnuud chini nasnii neg tiim teneglel baidiin shg bgaan ter ue deeree teg shuruupdej baigaa bhgui uym gehdee l nom unshidaggui l shuruupnuud tegne ldee

  • Unknown said...

    Ээ хар ШҮРҮҮПНҮҮДЭЭ.
    Шүрүүп охидуудыг зөндөө л харж явлаа. Чи шал шүрүүп харагджийн гэж хэлж ч явлаа. Шүрүүп охидууд бол шүрүүп л юм байна лээ.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)