Өөрийн дүрмээр тоглуулагч хүсэл

October 13, 2008 10 санал шүүмж

Нас ахинаа гэдэг бас айхтар эд ээ. Нас ахих тусам хүнд нэг муу тал улам ихээр хүчээ аван суудаг нь “өөрийн дүрмээр тоглуулагч хүсэл” бололтой. Ялангуяа эмэгтэй хүнд илүү байнаа. Бид эцэг эхийн гэрээс тусгаар гарталаа л ээжийнхээ дүрмээр тоглож ирдэг. Хувцасаа эвхэж тавих, өглөө босох, хаана юу байх, байранд нь байлгахгүй бол загнуулах гэх мэтээс авхуулаад маш олон зүйлийг ээжийн болон аавын дүрмээр тоглодог. Гэхдээ буруудсан зүйл байдаггүй л дээ. Угаасаа ухаан орохоосоо авхуулаад л мэдэрсэн зүйл болохоор дасчихсан.

 

Аа харин ажил дээр гараад хамт олны дунд ороод ирэхээр олон хүний дүрмээр тоглохоос өөр аргагүй болох үе энүүхэнд. Та өөрөө дүрмээрээ тоглуулагч болоогүй л бол өөр хүний дүрмээр зайлшгүй тоглох шаардлага гарна. Ухаан бүрэн суугаагүй мань мэтийн хувьд бол эхэндээ инээгээд өнгөрөх ч сүүлдээ хөмсөг зангидаастай л болж ирэх. Магадгүй энэ миний өөрийгөө илэрхийлэх чадвар бүрэн сурч амжаагүй болон туршлагагүйтэй холбоотой байх. Гэтэл хамт олны дунд өөрийн дүрмээр тоглуулагч 2 этгээд байгаад тэр 2-н дунд яахаа мэдэхээ байхад инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг сонин байдалд ордог юм билээ хэхэ. Хэн хэнийх нь хүсэлд нийцээгүй бол 2 этгээдийн уураа гаргах талбар нь би болох нь тодорхой. Гэхдээ нэг хүн нь заавал бууж өгч байгаа юм л даа. Яах аргагүй албан тушаалаараа дээр нь гарч байгаа юм ккк....

 

Ер нь залуу боловсон хүчин туршлагагүй байж болох ч шинийг нэвтрүүлэгч болдог тал бий. Харин хашир буйртай зангаараа мөчөөгөө өгөхгүй зүтгээд байвал нөгөө дотроосоо ялзрах гэгч нь л болно гэж би боддог шдээ, яг л манай ах намынхан шиг (за сонгуулийн үеэр улс төржихгүй ээ хэхэ. Алуулна зүгээр, амьд явахаа бодъё)

 

Гэхдээ өөрийн дүрмээр тоглуулна гэдэг бас кайфтай байдаг байх тээ? You’re the boss or Because I said so гэх мэт ... кккк ....

10 санал шүүмж:

  • үлэмж said...

    Хятадууд их зөв менежменттэй яваад байгаам шигээ хаа газарын хятад компаний удирдах албан дээр дандаа залуучууд би гайхдаг юм харин хөгшин төгцөг нар нь зөвлөх маягаар л байгаан... Би ч бас хоёр боссын дунд хэцүүдэж яваа көөөн

  • 3apaa said...

    Өөрийн дүрэм гэдэг чинь бас хариуцлага нь адилхан дагалдана л даа. Ухаалаг дүрмээр үзэхгүй бол болохгүй л дээ...

  • Mika said...

    Залуу хүн байх тусмаа өөрийн дүрмээрээ тоглуулж сурах хэрэгтэй гэж бодож байна. Алдуул алдана л биз. Харин эргээд л туршлага болно..

  • Foreign language said...

    "аа чи битгий х*ц" гээл хэрэлдэхгїй юу... заза тоголсын. Толгойгїй болно

  • xvv said...

    Нас нэг их хамааралтай гэж үү?

  • Pearle Deppsu said...

    TO Үлэмж
    За тийм байх. тэд нар чинь гүй ээ мөн муу санаатай күмс шүү дээ. Чулууг чулуугаар биш усаар буталдаг күмс гэж.

    Аа харин тэр 2 хүний дунд гэцүүдэх ч бас эвгүйм байна лээ. Уураа надад гаргаад байгаа нь гэцүү. би буруутан болоод байхаар гэцүүүмаааа. Сайхан шоудмаар болтол загнадаг байгаан шүү

    TO Зараа ах
    Хариуцлага мэдээж дагалдана. Гэхдээ байж суухаа хүртэл заалгаад эхлэхээр эвгүйдэнэ л дээ хэхэ. Танай компанид ажилд ороёоо ер нь хэхэ

    TO Мика my dear
    Араа бодож байж дүрмээрээ тоглуулна л даа. Араа дааж чадахгүй бол бас дэмий байхөө. Гэхдээ хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Залуу халуун наснаасаа сурч л байсан нь дээр байх

    TO Гадаад хэл
    Эээ хэхэ, за тэгүүл ч хэцүүхэн юм болно байх даа ккк...

    TO Хүү
    Нас ахих тусам улам хүчтэй болдог байхгүй юу тэр зан нь.

  • ZAYA said...

    Эхлээд янз бүрийн дүрмээр тоглоод, дараа нь өөрийн дүрэмтэй болж байгаад бусдыг тоглуулна гэсэн үг байх нээ.
    Хамгийн анхны аав ээжийн дүрмээр сайн тоглосон бол аяндаа гарт орох болно доо.

  • Gtulga said...

    Кэ кэ. Уламжлал хийгээд шинэчлэлийн талаар их гоё гаргаж өгчээ.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)