Google агаагаас хэн юу гэж асуув?

October 2, 2008 28 санал шүүмж

Google Analytics -ээ гэж сайхан эд байх юм шүү нээрээ. Хэдэн сар блог руугаа шагайгаагүй байх хоорондох бүх репортууд маань устчихсан чинь харин жаахан онцгүй юм аа. Гэхдээ яахав шинээр эхлүүлнээ хөө. Гэснээс яаж яваад миний блог руу орж вэ гээд харахаар бас инээдтэй инээдтэй юм их харагдах юм аа. Нөхдүүд Google ахаас ингэж ингэж хайж байгаад миний блог руу орж ирсэн байна. Та нар хардаа. Гэхдээ дутуу шүү. Устсан репорт дунд уул нь бас бүүр инээдтэй инээдтэй зүйлүүд байсан юм хэхэ.


дорноговь аймаг

deppsu

мөнгө - энэ хүн яг юу бодож хайлт хийсэн бол хэхэ

mongolhack - би тийм юм блог дээрээ бичээгүй ээ хөө

мөөм хад

youtube татах

deep movie quotes - юу гэсэн үг юм бол доо? гэхдээ movie quotes бол байгаа шүү

нуугдсан - хэн хэнээс нуугдаа вэ кккк ....

blogger melkadies - яаааа, Мелкаа чамайг хайгаад миний блог руу ороод ирсэн байна шд

c++ programm татах - би тийм юм бичээгүй шд. гэхдээ хүсвэл олоод л өгөе

cristiano ronaldo - за дээр, жаахан хүүхэд байхдаа бичсэн тал байгаа шүү хэхэ

cristiano ronaldo төрсөн өдөр

deep film quotes - ЭНЭ ЯААГ ДЭЭРХ НӨХӨР БАЙНА

deep movies quotes - ЭНЭ ЯААГ ДЭЭРХ НӨХӨР БАЙНА

delhiin hogjiltei uls ornuud - би тийм лаг сэдэв хөндөөгүй дэг

java хийж суръя - юу хийж сурах аа? java дээр програм хийж суръя байлгүй дээ хэхэ

ohid - би охин тэгээд юу гэж хөө?

pearle deppsu

prison break 11- gogo татах

yahoo id

yahoo messenger-т нуугдах - нуугдаж ядах юу байна даа. харин нуугдаад ч нэмэргүй болчихоод байна шд

youtube downloader татах

алгоритм хичээлийн лекц - байхгүй ээ надаа.

артагнан - Агааг надаар дамжуулж олжээ дээ янз нь хэхэ

афоризм

бясалгал - би амьдралдаа бясалгал хийж үзээгүй хүн. гэхдээ нэг бясалгалд явнаа гэж бодоол байгаа.

гомо залуучууд - пэээээээээээх, би л лав тийм юм блог дээрээ бичээгүй дээ уул нь

дорно-говь аймаг энергийн төв

дорноговь

молор эгч - энэ БлогМН-ий Молор байхдаа бодвол тээ?

монголын 2008 9р сарын hit 10 кино - яаая, Монголчууд бүүр тээ, хит кинонуудаа сараар жагсаадаг болтлоо тэгж их кино урлаг нь хөгжөө юу даа? гайхалтай биш гэж үү хэхэ

мусалман шашин

олон messenger зэрэг холбогдох

орон гэргvй монгол хvvхдvvдийн тухай японы сэтгvvлд - би тийм юм бичээгүй л санагдах юм. яаж яваад тэгээд Google агаа дээр миний блог гараад ирсэн юм бол.

оюутан ажилд авна - би өөрөө оюутан. чамайг ажилд авах чадвар алга одоогоор. удахгүй босс болохоороо авнаа хэхэ

сайн менежер болох сорил - би тэр талаар мэдлэггүй ээ. ном унш. зөндөө байдаг гадуур

сорил

төрсөн өдрийн

төрсөн өдрийн мэнд

удган бөө - дээр нэг ээжийн бөө найзын талаар саналаа бичсэн. бодвол тэр л байх

шашин бол ард түмнийг - юу гэж? мунхруулагч гэж үү?

шашин мусалман

эртний үеийн эцгийн эрхт ёс - би эхийн эрхт ёсны талаар л бичиж байсышд

эсийн тухай бие даалт - өө за за, бодвол яг анагаахын оюутан. бие даалтаа нэтээс хайж байдаг айн. задарсан нөхөр вэ?

эцгийн эрхт овог

үр хөврөл - аан тийн, ингэж хайгаад миний блог руу орж ирсэн залуу коммент үлдээсэн байсан. одоо бараг аав болоо байлгүй. Баяр хүргэе хөгшөөн

өгүүллэг - за ёстой өгүүллэг бичдэггүй хүн дээ би. Гэхдээ нэг тийм бичлэг бол байгаа шүү.

эрэгтэй хүн - аав - энийг би өөрөө хайж олсын хэхэ.

Уул нь өмнөх репортуудад бүүр гоё гоё түлхүүр үгүүд байсан. Даанч устчихсан. тэрийг оруулсан бол бүүр "татаад уначиж" мэдэхээр шүү. Тэгэхээр хүмүүс Google агаагаас юу юу гэж асуудаг нь сонин юм шүү нээрээ хэхэ.

28 санал шүүмж:

  • үлэмж said...

    Айхтар хүн шүү чамаас ер нь нуугдаж болохгүйм байна гсн. Би бол шууд асуучихсан ш д. Гооглээр бол үхсэн хүн ч олддог шүү тээ

  • Anonymous said...

    Khagarkhai ayga, moson chikher gesen bas garaj irej baina lee :P

  • sanakae said...

    гомо залуучууд гээд ороод ирдэг бас л аугаа хайлт шүү :P

  • Pearle Deppsu said...

    TO Үлэмж
    Ээ айхтар айхтар, надаас ер нь нуугдана, надаас юм нууна гэж ер нь байхгүй дээ. Би хэрэв мэдэе гэвэл яаж ийж байгаад мэдэж чаддаг хүн. Тагнуулын Төв Товчоонд ч ажилд ордог байжуу гэж бодоод л байгаа хэхэ.

    Нэг хүн харин victim болох нь ч болсон шүү ккк.

    TO Аноний
    Эсийн хуваагдал гэж хайгаад хүртэл гарч ирсэн. Камасутра гэж бас хайсан нөхөр байгаам. би уул нь тийм зүйл огт бичээгүй юм даа. яаж яваад гараад ирсэн юм бүү мэд.

  • Pearle Deppsu said...

    TO Sanakae
    Гүй ээ харин би өөрөө гайхаад байгаан. Би ерөөсөө гомо момо гэсэн юм бичээгүй дээ гэж бодоод л.

  • munkhbayar said...

    hi chi bas KtMC iinh baih te neg zaluugiin blog deer uldeesen commentiig chine harlaa

  • ÁÎÐÎÎ said...

    Naad argiig chin surxiimsan. Yadag genee Google analyticeer gsn te. Minii blogrtuu xvmvvs bas yaj ordogiig xarmaar bna. Please. Help me.

  • ÁÎÐÎÎ said...

    Ìèíèé 2 áëîãèéã ÷è øàëãààä ºãºº÷. Íýã íü http://poems.blog.gogo.mn/ áëîã, íºãºº íü http://after.blog.gogo.mn/ çà òóñëààðàé. ïëç

  • Pearle Deppsu said...

    TO Нэр нь үл мэдэгдэх, фонт нь үл танигдсан этгээдэд

    Миний блогыг сайтар ухвал Google-Analytics гэсэн бичлэг байгаа. тэрэн дээр тов тодорхой бичсээн хөө

  • БОРОО said...

    Миний 2 блогийг чи шалгаад өгөөч. Нэг нь http://poems.blog.gogo.mn/ блог, нөгөө нь http://after.blog.gogo.mn/ за туслаарай. плз

    БОРОО

  • Pearle Deppsu said...

    Өө хөхө, Гантулгын шүлгэн бороо гэж та юу? Тэр Danger boys гээд бас байнаа. Тэрний нэг нь бас та юу тээ хэхэ. Ээ энэ хүмүүс үү? кккк....


    Би биш, та өөрөө шалгана шдээ. Миний блогыг сайтар ухвал Google-Analytics гэсэн бичлэг байгаа. тэрэн дээр тов тодорхой бичсээн хөө.

    Одоо жишээ нь таны блог тоолууртай бол тэр тоолуур чинь хулхи тоолуур шүү дээ. Таны блог руу ороод нэг сэтгэгдэл үлдээгээд, өөр хуудас руу шилжвэл тэр тоолонд тоолуур чинь нэмэгдээд л яваад байна. Харин Google Analytics-р бол тухайн компютерээс таны блог руу ороод яаж ч хуудас хэсэж явсан нэг л гэж тоолдог. Тиймээс бас энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд үзвэл дажгүй л дээ.

    Өөр бүүр зөндөө олон гоё гоё мэдээлэл өгнө. Ямар ямар сайтаас таны блог руу орсон гэх мэт. Хэн таны блогын reader loyalty вэ гэдгийг ч харж болно. Нэг хүн минйи блогыг 800 гаран удаа орж харсан байсан. Тэр хэн юм бүү мэд. Гэхдээ яг тэр хүн тэр PC-нээс байнга уншдаг юм билээ. гэх мэт статастик мэдээллүүдийг харж болно

  • БОРОО said...

    хэхэ. Тэр Шүлгэн бороо, Борооны дараа, Данжэр бойс эднүүс чинь бүгдээрээ би л дээ. ккк. Олон блог ч заримдаа орооцолдоод кэцүү шүү.
    Чиний блогоор сая өөрийнхөө блог дээрээс дамжаад орж ирээл уншаад л суужина. Цукигийн бичлэгээс эчнээ танил болсон л доо уг нь.
    Наад гүүгл аналатик чинь гоё юм байна даа. Туршиж үзэхээс. Мснжр хаягаа үлдээгээч.

  • Pearle Deppsu said...

    За даа, та өөрөө үлдээсэн нь дээр байхаа. Намайг үлдээчихвэл олон хүн олж хараад, нэг этгээд хардаж давхиад гэцүү юм болно шүү хэхэ

  • Pearle Deppsu said...

    уул нь тэр этгээдтэй хамааралгүй болсон боловч нээх хөөрхөн хардаад .....

    хэхэ

  • amgaa said...

    Хаха янзын янзын юм хайж байгаан шүү бас

  • Anonymous said...

    baas paax gej xaival yaj baina... , xa xa xaa

  • ulemj said...

    Гаамп тэнэг малаа чи бид хоёр шиг хүмүүс энд алга. Хоёулаа яана даа... Ингэсээр байгаад насыг барах юм шиг байна тэнэгээ нэг юм бодоочээ

  • Pearle Deppsu said...

    За агаа нар яагаад блог дээр хэрэлдээд байна. Энэ чинь тэр Гого, Банжиг эд нар шиг хэрүүлийн чат биш шүү

    Энэ чинь БЛОГСПОТ

    гсн хэхэ кккк... :P

  • Anonymous said...

    Ene deer Anonii yamar zabaan uym khaidag ch yum dee :( Barag l Deep Hole geed khaisan chin orood irsen gekh ni l dee :P

  • Pearle Deppsu said...

    Аноний өөрөө өөртэйгөө яриал.... Чамайг танихгүй гэж бодоо юу хэхэ. Бичлэгийн чинь хэв маяг гэж нэг айхтар эд байна шд. Тэрүүгээр чинь чамайг өө нөгөө Аноний байна гээд таниад байхад чинь дээ хэхэ

  • Муланка said...

    Инээдтэйн.Би бас тэгж байгаад энэ эдийг чинь туршиж үзнэ ээ.Бүр хорхой хөдөлчихлөө байна.

  • mglaus said...

    hehe, blog listend hailt hiih uyeer baisan bichleguudeer damjij orj iree biz

  • Zoloo! said...

    xaxa тэр монголхак ийг лав би хайж олсон байха....

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)