Bucket list

October 24, 2008 9 санал шүүмж

  3 сарын өмнө тэд perfect strangers байсан. Харин амьдралынхаа төгсгөлд тэдний тэс ондоо замналаар явж ирсэн амьдрал холбогдоно. 3 сарын турш тэд бүхий л амьдралынхаа турш зөвхөн мөрөөдөж ирсэн зүйлээ бодитоор биелүүлнэ. Атаархмаар... Мөрөөдлөө биелүүлж чадсанаас гадна тэд тэдэнд ядаж хэр хугацаа үлдсэнээ мэдсэн. Харин юуг ч сөхөөрч амжилгүйгээр хорвоог орхисон хүмүүс өрөвдөлтэй.

Хэрэв танд 3 сарын хугацаа үлдсэн гэж эмч хэлвэл та яах вэ? Уйлж унжин ойр дотныхон болон өөрийгөө дотроос нь алж идэх үү? Эсвэл мөрөөдлийнхөө төлөө бүхнийг хийх үү? Эсвэл бүүр харамсалтайгаар танд хэдэн хоромд аймшигтай зүйл тохиолдон та хорвоог орхивол яах вэ? Таны гэх юу үлдэх вэ? Та хорвоог орхин явахдаа бэлэн байсан уу? Эсвэл та салхинд замхрах үнс шиг л ор тас мартагдах уу?

Танд хийж үзэх юмсан гэсэн зүйлүүд байдаг л биздээ. Тэднээрээ жагсаалт хийж үзэж байсан уу? Би л лав үгүй. Гэхдээ ээждээ хэлж байсан мөн хэнд ч биш зөвхөн өөртөө хэлж байсан хэд хэдэн зүйл бий. Тэд бол миний хийж үзэхийг хүссэн, хамгийн их мөрөөддөг, зорилгоо болгодог зүйлүүд. Хэхэ, харамсалтай нь яг одоо биш тодорхой хугацааны дараа, миний хэр байн юу хийж бүтээхээс хамаарах зүйлс. Тиймээс одоохондоо би энэ хорвоог орхиод явах болоогүй байна ккк... Гэвч амьдрал гэдэг арвин баялаг, юу ч тохиолдож болно. Өдөр бүхэн сүүлчийнх мэт амьдар гэдэг үг байдаг даа. Би тэгээд өөрийнхөө хайртай, хамгийн чухал хүмүүстээ “хайртай” гэдэг үгийг хэлсэн. Та ээждээ, хайртай бүсгүй/залуудаа, эмээдээ, ахдаа, эгчдээ, дүүдээ, хамгаас дотно найзууддаа энэ ганцхан үгийг хэлж байсан уу? Нэг бодоод үзээрэй.

Good luck and Best wishes.

9 санал шүүмж:

  • Gtulga said...

    Хэлж байгаагүй л юм байна. Харин л дээ тэгүүл ч зорилгоосоо илүү хийж үзэхийг хүсдэг мөртлөө хийж чадаагүй жижиг сажиг юмнуудаа л хийдэг байх даа.

  • Anonymous said...

    Khooe nogoo Matrix yzekhgyi uygaa khiigeed khogshin kino yzeed baigaa uym be? :P

  • gegeen said...

    hehe, amnii unshlaga sh dee, bainga l heldeg gej hudlaa yarihaa shahav.

  • Pearle Deppsu said...

    TO Gtulga
    Би бол хамгийн энгийнээс хийж чадах бүх зүйлийг л хийх байх. Гудамжинд явж байсан сайхан залууд харц шидэж ч магадгүй. Нүд мүд ирмэж ч магадгүй цаадах чинь хэхэ

    TO Аноний
    Тэр матрикс чинь олдохгүй байна шдээ. олдуул үзнээ 3ланг нь ок. тэгээд бас бичлэг бичиж чиний сэтгэлийг тайтгарууламц

    TO Зараа агаа
    Тийм юм билээ. Өчигдөр л үзлээ шд. Лааг таалагдсан.

    TO Гэгээн
    Би ч цагтаа нэг хүнд бараг залхтал нь хэлж байсан юм шиг байгаамаа. Отгоогын хэлдэгээр заримдаа л хэлж байх хэрэгтэйм билээ хэхэ. гэхдээ би тоотой бага хэлж, тоотой бага сонсдог л байсын. бодуул нь наддаа л тоотой бага байсан байх даа тээ ккк....

  • ulemj said...

    Лаааг гоёо коно ш дээ тээ. Би бол саран дээр л очихыг хүсчийна ш д одоогоор гсн.

  • VitasMongolia said...

    Ene bol Hollywood-iin 2 tom nertei ahmad jujigchid oroltson dajgui kino. Zovhon supporting(tuslah) jujigchid bolon tuslah duruud mash muutai um bolov uu gej bodogdson.

  • meesh said...

    Дажгүй кино л даа. Гэхдээ энэ Холливуудынхан бусад орны киног ремейк хийгээд байдаг болж дээ.. Нэг ийм Герман кино байдаг юм тэрнээс сэдэвлэсэн гэсэн

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)