Күмс ингэж хайраа илчилдэг юм байна

October 29, 2008 28 санал шүүмж

Зарим хүмүүсийн хайраа илчилж байгаа нь ихээ гэгч нь гомаантик байх юм (герман аялгаар :P). Сая нэг найз охиндоо ирсэн хайрын захиаг уншиж суух нь ээ сэтгэл бүүр хөдөлчихлөө. Энэ яруу найрагчид бүсгүйчүүдийг бол өлхөн гэгч нь өөрийн болгодог байхаа хэхэ. За ингээд шүлгээ тонилуулюу

Хайрын захиа

Гэгээн шөнийн саран янаг бүсгүй минь

Гэрэл нэвтрэм даашинзанд чинь ухаан бодол согтжээ

Гэсгээ, цээрлүүл бурхан тэнгэр минь

Гэмгүй ариухан биенд нь

Гиүрэн суухдаа хүрчихсэн

Удтал улаахан уруулыг шимэн озном

Ухаан балартаж сэтгэл давчиднам

Арслан барсын хүч надад шингэвүү гэлтэй

Амрагийн цээжийг нь бүхэлд нь

Арай дэндүү тэвэрвүү

Янаг бүсгүй минь энэ бодол минийх

Ямар бусдийнх биш энэ зөвхөн минийх

Эхээс төрсөн биеээр чинь

Илж таалхын жаргал

Имнэг залуу насны

 Ирээгүй  хүсэл минийх

Тичъядан буцлах сэтгэлээр

Чамайг тэнгэр бурхан ширтэж байхад

Ичгүүр сонжуургүй хүслээ тэвчилгүй

Илхэн гаргасан минь нүгэл бишээ

Нарны садан охин тэнгэр минь

Намайг чиний үзэсгэлэн гоо цожроож

Сарны садан хүрэн зүрхийг минь

Шархлуулж үлдээлээ, дурлалийн бурхан минь

Гадаа анхны цас орж байгааг харвуу

Гай болж энэ захидал хоцорч хүрвүү 

Халаглах хэрэггүй ээ

Хайртынхаа цээжийг сэрүүцүүл юү гэж

Хамгийн анхны ширхэгийг нь

Хадгалж би амжсаан

Уран гоолиг бэлхүүсээр чинь

Усан ширхэг нэвчээж

Эгэлгүй энэ ертөнцийн  

Хосгүй мэдрэмж төрүүл юү гэж

Эхний орсон ширхэгүүдэд

Хир хүргэлгүй хадгалсаан

Энэ л насны дуулал

Энхрий чамдаа зориулсан 

 

28 санал шүүмж:

  • Gtulga said...

    Харин тийм байх аа. Яруу найраг жоохон оролддиймуу гэсэн.

  • gump said...

    Яг ингүүл найдвартай юу. Би нэг охин панаалдах гээл үйлээ үзэж байгаамаа

  • Pearle Deppsu said...

    TO Gtulga
    За чи битгий дэмийр зүгээр. Хэдэн охин хөөж явдым бэ. Инкээл сахилгагүйтээд байдын. Би чамд хэлсийшүү. Тэгсэн чи юу гэлээ. Сайн хүн болох замдаа орсон гэсэн хаа байна?

    TO Gump
    Яааг найдвартай гэж бодож байна. Би бол ийм захианд шууд уярна. Sex and the City -ийн сүүлийн анги дээр бас тэгдэг шд. Нээх гоё гоё хайрын захиануудыг, бүүр өөрийнх дуртай шүлгүүдийг явуулсан байдаг даа.

    За танд амжилт шүү.

  • 3apaa said...

    Кө ер!!! Яасан их яруу найраг бичдэг мантуунууд вэ?

  • Pearle Deppsu said...

    TO Зараа ах
    Хэхэ, яасан? Та бичиж чадку болхоороо ингэж байна уу тээ хэхэ хохо хихи

    Та угаасаа яруу найрагтай найраггүй найрч чаддаг күн ингэж хэлэх нь арга юу байхав :P

  • ulemj said...

    6р ангидаа нэг охин айхтар гэгч нь бичсэн захиа гардуулах гээд чаддаггүй ээ. Тэгээд ангийнхаа нэг хүүхэдээр дамжуулсан чинь өөр хүнд андуурч өгөөд сүйд болж билээ... Гаамп мэтэд бол энэ шүлэг уншаад ч найрагдахгүй ш дээ яг үнэнийг бол хэлчий яшиг зүгээр

  • tsoomo said...

    Хэрэв чи нэг тусгаар улс юум бол
    Хил хязгаарыг нь зөрчих буруутай хүн нь би байна
    Тагнах гэж биш дурлах гэж очсон хүнийг
    Танай улсын хууль яадаг бэ

    гээл бичиж байлаа хэхэ

  • sanakae said...

    Яг дурлаад хаягдахаараа эсвэл цаадах нь тоохгүй бол ямарч эр хүнд шүлгийн онгод орж шүлэг бичдэг гэж байгаа.

  • amgaa said...

    Ийм шүлэг барьж очуул зарим хүүхнүүд саваад унах байхдоооо

  • Pearle Deppsu said...

    TO Үлэмж ах
    За яах нь уу муу Гаамп ахыг. Дандаа ингэж байдын :P. Уул нь нүдэнд дулаахан сайхан хүн шд :D

    Гэснээс андуураад тэгээд нөгөө андуурагдсан этгээд баярлаж гүйгээд гүй ээ мөн нээрээ гачин юм болсон байх даа. Хмм. Тэгсэн ядаж тэр андуурагдсан гар нь ... зааз, үлгэр зохиох нь байна хэхэ.

    TO Цоомо
    Яаа бас айн. Авъяастай золиг байх нь. Гүй ээ тэгээд ямар хууль үйлчилдэг гэж байхын? Би байсан бол зөвшөөрөл авна гэж улсын байгууллагын нөгөө хүнд суртал, авилгал үнэртүүлсэн айхтар том нүсэр аппарат руугаа л явуулах байсан даа :P

    TO Sanakae
    Хөгшөөн, хаягдаагүй шд уул нь тэр нөхөр. Гэхдээ тэгдэг ч юм билүү би юугаа мэдхэв жоохон хүүхэд.

    Хэхэ, чи мэдэж байгааг бодоход бас онгодоо хөглөн байж шүлэг бичиж байсан байх нь ээ ккк...

    TO Амгаа
    Би л лав тэгэхгүй ээ. Хөөх гээл уярчина даа аягүй бол ккк...

    Ингэхэд залуу яагаад блогоо хаачихсан юм хөө?

  • Anonymous said...

    Deppsu, yoronhiidoo bol bi chamd shuleg unshij ogdog yum uu gej l orj irlee, gehdee shuud asuuchya,hehe Chi Sex hiij baih uedee bas zoduulah durtai yu ?

  • Jenni said...

    Hi Deppsu. goy shuleg bn shdee. gehdee nadad hun iim yum bichej yavuulval bi neeh huleej avahgui l yum bh. keke..
    neree BEK sain bga, asar zavgui hun neg shirheg bga daa,

  • Ууганбилэг. said...

    Яг найдвартай юу бүсүгүйчид ээ.
    А4 дээр атиралдуулаад сэнд хийлээ шөө. Намайгаа алав даа. энэ комментийн хариуг 2 хоног хүлээгээд бүтмээр бвал хуйлж аваачаад хармаанд нь хийчии бээз.

    энэ дээр нэг цадиггүй нөхөр байна уу даа хө???

  • Pearle Deppsu said...

    TO Anonymous
    За яасан сахилгагүй залуу вэ???!!! би тийм гаж сэтгэлгээтэй биш ээ. амьдралдаа сонсож байсан хамгийн хачин жигтэй, сонин асуулт байна.

    TO Jenni
    Хэхэ, завгүй байх ч хэцүү л дээ. би ойлгож байна

    TO Ууганаа
    гүй ээ чи тэгээд лааг сэтгэл зүрхнээсээ өгч байгаа бол найдвартай шдээ. дээрх Аноним шиг зан гаргаж байвал ч эвгүй л эд байна. би ер нь буруу арга залуучуудад заагаад өгчихөв үү :P

  • Pearle Deppsu said...

    ер нь залуус Аноним нэрээр орж ирээд сонин сонин комент их үлдээх юм аа. намайг мэддэг юм бол зүгээр нэрээрээ орж ирээд коментоо үлдээж бай. танихгүй байсан ч нэрээрээ орж ирээд коментоо үлдээж байвал шударга шд

    Best wishes

  • Anonymous said...

    TO Anonymous
    За яасан сахилгагүй залуу вэ???!!! би тийм гаж сэтгэлгээтэй биш ээ. амьдралдаа сонсож байсан хамгийн хачин жигтэй, сонин асуулт байна.
    ===================================

    Oxiduud namaig sexy geed durtai baidag shd, hehe

  • Anonymous said...

    ер нь залуус Аноним нэрээр орж ирээд сонин сонин комент их үлдээх юм аа. намайг мэддэг юм бол зүгээр нэрээрээ орж ирээд коментоо үлдээж бай. танихгүй байсан ч нэрээрээ орж ирээд коментоо үлдээж байвал шударга шд

    =============================

    Anonymous aar setgegdel uldeej bolno getsen baih yum. Chinii taalald niitssen koment geheer yu baih bolh ve? hehe

  • Anonymous said...

    aan tiim, shudraga ´gedgiin dor ooroo yu oilgood baigaa yum bol doo?

  • Ууганбилэг. said...

    хэхэ би тийм дэмий юм хийж явах хүн бищээ. Зүгээр л нэг хүнд соронздуулцийн...

  • A.Амарсайхан said...

    Бидний үед гадна талд нь:
    Надаас чамд
    Навчаас цэцэгт гэдэг байлаа. Цаашаа бол:
    Сэсээр улсад үйлдвэрлэсэн
    Сэвсгэр цагаан цаасан дээр
    Сэтгэлийнхээ үгийг бичиж сууна
    гэдэг байлаа.
    ЯТОЛ
    гээд хос хун зурдаг байлаа.

  • Муланка said...

    Ийм шүлэг авсан хүн гоё юм оо....бүр атаархчихлаа,хих.Манай найз залуу энэ тэр бол юун шүлэг бичих,дуугүй л дагаад явжээдэг байсан шд.

  • oyunaa said...

    He he. Bi bol iim shulegend nam suuh uym bna doo. Neeree mulanka shig ataarhav...

  • Anonymous said...

    Hajuud n ochihod ohid dogdlood chichirch baigaa bol yahav. Bas utsaar yarihad nuuree haraltsaagui baij nam durlaj baina teheer hairiin tsahilgoon dolgionlog energ baidag n oilgomjtoi zuil. Magadgui hairiin shulgeer damjuulj hairiin eyreg energid 2uulaa soronzogddog bolovuu.

  • Pearle Deppsu said...

    TO Аноним
    За би бууж өглөө. угаасаа дайралцаанд муу күн.

    TO Ууганбилэг
    Харин нэг ийм Аноним найзтай болчихсон. Чи тийм биш байхөө.

    TO Амараа ах
    ЯТОЛ-г сайн мэдэх юм байна. миний үеэс эхлээд л захиа махиа гэдэг зүйл байхгүй болчихсон юм шигээ. тэр сега тоглоом моглоом гарч ирээл будаа

    TO Муланка
    харин сайхан романтик залуу байгаа биз дээ.

    TO Оюунаа эгч
    Та харин хариу гэж гүйээ мөн сайхан 4 мөрт бичнэ дээ. Би бол шууд төсөөлж байна :P

    TO Аноним
    Тэр тийм байх. нэг хэсэг залуус ФМ их сонсдог байхад охид залуус чинь хоолойг нь сонсоод л дурлацгаагаад байсан. дараа нь ТВ Чат гээч зүйл гарч ирээд охид залуус мсж бичилцэж дурлацгаагаад л... Тэгээд бодитоор биечлэн уулзахаараа сэтгэгдэл нь тэс ондоо болдог юм шиг байгаан хэхэ.

    Харин дээрх шүлгийг бол бие биенээ сайн мэддэг хүн өгсөн юм аа. тэгэхээр сэтгэл нь сайхан байгаа биз. дээр нь бас үнэхээр хайртай, мөн романтик байгаа биз дээ хэхэ. Миний зүгээс бол атаархахгүй байна, зүгээр л сайхан юм

  • Anonymous said...

    Зарим хүмүүсийн хайраа илчилж байгаа нь ихээ гэгч нь гомаантик байх юм (герман аялгаар :P). Сая нэг найз охиндоо ирсэн хайрын захиаг уншиж суух нь ээ сэтгэл бүүр хөдөлчихлөө. Энэ яруу найрагчид бүсгүйчүүдийг бол өлхөн гэгч нь өөрийн болгодог байхаа хэхэ. За ингээд шүлгээ тонилуулюу

    geed bichsenee butsaagaad shal oor um yarih yum, haha
    Oron garan naasan.

  • Anonymous said...

    deer ued chi HONOR ene ter geed yariad tomoor bicheed baisan biz dee ? lag honortoi bna shuu, nz oxiniihoo zahiag hurtel end taviad...

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)