“Спорт & Араатан Төрх” болон блогчид дундын CS-ын тэмцээн

November 3, 2008 31 санал шүүмж

Спорт гэдэг хүнд биеийн тамирын зөв хүмүүжил өгөхөөс гадна хүний нэгэн гайхалтай шинжийг ил тодоор харуулдаг зүйл билээ. Тэр нь хүний өдөр тутмын багны цаана нуугдах араатан төрх юм. Хожих, хожигдох, алдах, онох бүрд тоглогчид өөрийн мэдэлгүй маш өвөрмөц үйлдлүүд гарган орилж чарлах, элдэв хөдөлгөөн хийх, нүүр амаа үрчийлгэх, хөмсөгөө зангидах, элдэв содон үгс хэлэх зэргээр жинхэн араатан төрхөө харуулдаг. Зарим тамирчид бүүр талбай дээр секс хийгч гэх нэр зүүсэн байдгыг бид Оросын алдарт талбайн теннисчин Мариа Шраповагын жишээнээс мэдэх билээ. Учир нь тэрээр дэндүү секси хоолойгоор чадал мэдэн орилдог өвөрмөц зуршилтай.

Өнгөрсөн баасан гарагт Halloween-ны баяртай давхцан блоггэрүүд дунд СS-ын тэмцээн зохиогдон нэг нэгнийгээ гранатаар шүршиж, дэлбэлж, хутгалсан сонирхолтой дүр зураглал болов. Хүн болгон тэмцээнийг сонирхож байсан ба би ганцаар тоглож чаддаггүй тул тоглогчдыг анхааран суув.

Сүм дүүрэн зочид цуглан хайртай хосууд хуримаа хийж байх үед сүмийн хаалгаар орж ирэх ер бусын үзэсгэлэнт сүйт бүсгүйг танхим доторх бүх хүмүүс хардаг бол би сүйт залуугын царайг харан, хэрхэн бүхний өмнө тулан, хайртай бүсгүйгээ хүлээж байгаа тэр харцыг хараад сууж байх бүтэцтэй хүн. Яг түүнтэй адилаар би багуудын тоглолтыг бус тоглогчдын сэтгэл хөдлөлийг харан сууж байлаа.

Манай Дэвдээхэй зохион байгуулж бүүр өөрөө тоглосон гээд л бодчих.

Эхний гараа Блогспот (багийн ахлагч Зараа, Эркардо, Энхүүш, ХарХун, IT-Chonos), Банжиг (багийн ахлагч Гамп, Номад, 300, Витаминжуулалт, Амгаа, Батаа) 2 багийн хооронд болж өнгөрөв. Блогспотынхон бол үнэхээр намбалаг улсууд гэдэг нь гарцаагүй үнэн юм. Эсвэл эсрэгээрээ багаа маш сайн хадгалж үлддэг хүмүүс, бүүр эсрэгээрээ огт баггүй буюу араатан шинжгүй жинхэн хүмүүс байх. Маш намбалаг гэгч нь тоглолтыг дуусгасан. Харин Банжигжавын залуус бол тэс эсрэгээр. Батаа блоггэр тэнд хоолойн чадал мэдэн орилж хаана, хэн, хэдүүлээ байгаагаа маш гэнэнээр эсрэг багийн тоглогчиддоо хэлчихдэг өвөрмөц зуршилтай юм билээ. “А-ын дээгүүр, хоёулаа. ” “В дээр байна шүү”, “Та 2 хонгилоороо яваачээ” гэх мэт. Тэгсэн тэнд нэг залуу хөмхийгөө зуугаад суугаад байлаа. Хэн юм бол гээд Гамп ахаас асуусан Банжиг Мистер залуу болох Номад юм гэнэ. Банжигийн охидын зүрхийг булаасан залуу юм байх. Банжигийн охид, бүсгүйчүүд гүзээтэй залуусд дуртай гэдэг нь түүнийг хараад тодорхой болов :P. (ер нь Банжигийн залуус бүгд гүзээтэй юм билээ. Багаараа 5лаа сүртэй гэгч нь танхимд орж ирэхэд бүгд гүзээгээрээ ижилссэн нь тун содон харагдаж байсан юм) Тэр залуу тоглолтыг арай удаан үргэлжлүүлсэн бол доод уруулгүй үлдэх байсан болов уу. Ноён Битмин бол хөмсгөө зангидагч бөгөөд араатан шинж бараг гаргаагүй гэж хэлж болно. Харин Банжиг дундах хамгийн араатан төрхгүй тоглогч нь Амгаа байж таарлаа. 300-г харин анзаараагүй тул би хэлж мэдэхгүй байна. Учир нь хэт доош лаглайн сууж, дэлгэцний цаана нуугдаж байсан юм. БлогМН-ний лийдэр тоглогч, жинхэн лигионэр контерчин гэсэн. Гого-н залуусд 16:5 (20:1 ч билүү) гэсэн харьцаагаар хож***сон шүү ккк... Банжигжавын тоглогчдын ижилсдэг нэгэн араатан шинж нь бүгд нэгэн зэрэг, чанга дуугаар, амаа том ангайлган инээлдэх үзэгдэл байв. Харин Гамп ах тоглоогүй тул араатан төрхөө өөртөө хадгалаад үлдсэн дээ. (яс юман дээрээ тэр хүнээс юу эс гарахыг Балхаа ах ч таахгүй, Quiza-н хувьд ч таавар мэт үлдсэн дээ :P)

Харин Гого-ын залуус (багийн ахлагч Tsuki Yama, Эрка, Anime, Gtulga, Үлэмж). Тэд янзан бүрийн л араатан төрхтэй залуус байсан. Хамгийн араатан төрхтэй нь манай Үлэмж ах болж таарсан даа харин ч нэг. Гараа нэг алдалж үзнэ, чанга инээж үзнэ, өөрийгөө магтаж нэг үзнэ, заавар зөвлөгөө өгч нэг үзнэ. Их юм гарна шүү тэр хүнээс ккк... Бас болоогүй роккер гэж байгаа. Харин багийн ахлагч үүрэг хариуцлага, багийн тоглолтын тактикыг боловсруулагчийн хувьд багаа хуулах завгүй байсан. Gtulga гэгч тоглогч тэнд ёстой л Бороо ахын хэлдэгээр Жи овогтын царай гаргаад сууж байсан даа. (вүхаха, за сорри шүү хөгшөөн) Харин Anime, Эрка 2 араатан шинж гаргалгүй нам тайван тоглож байсныг хэлюү.

CS-ийн тэмцээн хүний араатан шинжийг маш багаар илэрхийлдэг тоглоом юм гэдгийг мэдэж авлаа. Хэрэв та дурын спорт заал руу яваад теннис тоглож байгаа тоглогчдыг харвал маш сонин содон, хачин жигтэй араатан төрхүүдийг харах болов уу. Би бүүр инээдээ барьж үнэхээр тэсдэггүй гэдгээ нуух юун. Харин огт араатан шинж гаргадаггүй спорт бол шатар, даам билээ. Хүн амьтнаас оюун ухаанаараа л ялгагдана гэж энэ болов уу.

31 санал шүүмж:

  • 3apaa said...

    Олон баг орно гэж мэдүүлчихээд алга болчихдог тун ч сул нөхдүүд байлээ шүү тэ?

  • БОРОО said...

    Сайхан тэмцээн болжээ. Манайхан тэгээд яасан манай Жи овогт , Зүггүй Ямаа, Эр кардаан, Үлэмжинов эднүүс хожсон уу
    Тэр орой Мягзар бид хоёр биллъяард тоглоод нилээд оройтчихсон байна лээ.

  • Pearle Deppsu said...

    TO Зараа ах
    Харин тийн, би чинь нээх олон хүн ирэх юм байх гэж бодоол байсан байхгүй. худлаа баахан ирклаамдаал тээ хэхэ
    TO Бороо
    За танай гарууд хожсоон хожсон. Тэр Мягзар гуай утсаар яриал алга болсон тантай уулзах гээд яваад өгж л дээ. Тэгээд биллиард тоглож ... хммм

  • Ууганбилэг. said...

    хэхэ дараачийн тоглолт хэзээнээс вэ би ормоор бна. CS ч айхтар IQ шаардсан наадгай шүү.
    Бичлэгийг нь унчихаад 1st болчий гэж бодсон хэдий ч хэдийн 5th болжээ. архагуудаа гэж

  • it_chonos said...

    Manaih uug n gandan orj gants nom unshuulsan bol hojih baisan baihaa jaahan bartsadtai tulgarch tun baga onoogoor hojigdloo. Daraagiin temtseend buh saadaa arilgaj baigaad hojloo avah baihaa kekeke.

  • XaPXyH said...

    blogspotiin udirdax zovlol xuraldaad daraagiin temtseenii ariin albanii ajliig /nom unshuulax/ chonos-d xariutsuulxaar shiidlee... xe xe

  • Chonos said...

    uuu yaahav gandand zavilaj suugaagui ch hariyaalald n amidardagiin huvd neg yum bodnoo. um sain amgalan boltugai

  • gtulga said...

    Жи овогтын төрх гаргана гэхээр яадын? Банжиг манайхтай тоглож байхдаа ямар царайтай байсныг хардаг байж кк.

  • Pearle Deppsu said...

    TO Эркардо, Хархун
    Харин тэгсэн, яг хожсон юм шиг л хожигдсон.

    TO Ууганбилэг
    Ээ, би архаг болвол одоо жинхэн архагууд юу болох вэ хэхэ

    TO Давка
    Тэгэхгүй дээ, алж өгсөн шд гарууд :P

    TO Sanakae, Амараа ах
    Харин нэг тийм тэмцээн болсон. Уул нь зар тараасийшд. bloggers.blog.gogo.mn энэ блог дээр байгаа.

    TO IT-Chonos
    Эээ хэхэ, ном уншуулахий? кккк, за тэгүүл дараагийн удаад чи багаа төлөөлөөд уншуулчиж байхгүй юу.

  • Pearle Deppsu said...

    TO ЖиТулга
    За сорри шүү ккк. Чи чинь өөрөө нээх сонин царай гаргаад л суугаад байсан шд. Тэгээд би юу гэж дүрслэхээ мэдэхгүй тэгээд бичцийн. ойлгоно биз энэ күмс.

    Харин тэр Банжигжавынхан бол ёстой тонин болоод байгаад байсышд :P

  • үлэмж said...

    Нээрээ ичдэггүй хүмүүс шүү Би гэхэд л контор сурангаа тоглож байгаад л аврага болчихож байна ш д

  • Mika said...

    зө зө, сайхан тоглосон шиг байна. "Угаасаа олон хүн очиж, гоё байхгүй нь ойлгомжтой" гэж дүгнэнгүүтээ гэрийн зүг гэдэн годон..
    :-D

  • Tsuki-Yama said...

    Энэ удаагийн тэмцээн их хүнд байсан л даа. Учир нь гэвээс манай ГӨГӨ ийнхөн маань багийн тоглолт гэдэг зүйлийг урьд нь огт хийж үзээгүй, зарим нэг хүмүүс бүтнээр огтхонч тоглож үззэгүй байсан д байгаан. Гэвч авхаалж самбаа сайтай, IQ өндөртэйн дээр нөхцөл байдалд хурдан дасан зохицож, эрч хүч эрэмгий зоригтой гэдгээ харуулан огтхонч эргэлзэлгүйгээр ялсан бөлгөө. Хэдий ҮЛЭМЖ маань сурангаа тэмцээнд орсон ч, хэд хэдэн шийдвэрлэх ялалтыг авч хожилд хүрэх замыг улам гэрэлтүүлж байсан бөлгөө. Багийнхан маань үүрэг хариуцлагаа өндөрөөр ухамсарлаж, хариуцлагатайгаар биелүүлж байсан билээ. Ялалтын гол түлхүүр бол хэзээ ч мохошгүй чин зориг, мөн хэзээч мохошгүй итгэл, үнэмшил билээ.

  • Клаус said...

    Энэ төрлийн тоглоом сонирходогсон бол очиж худлаа үнэн тоглохгүй юү. Ганцаарчилж өрсөлддөг юмс л хүнийг хамгийн ихээр "шатаадаг" гэж боддыш дээ.

  • Дэвдээхэй said...

    инкэээл зохион байгуулсан хүн нь байхгү... нэээээрэээ... больчёооо больчий....

  • gump said...

    Ааа муу туучий чинь бяднийг ингэээл элдвээр хэлээд явжээдэг байхнаа. Чамтай нэгийгээ үзнэээ. Бойкот хийнэ дахиж Дээпсүүгийн блогоор хүмүүсийг оркуу байхыг урайлна. Бичлэг бүзрийх нь доор архи пиав ярьж маазруулж хүмүүсийн сэтгэгдлийг мааз болгоно. Ингээд ирхээр чи муу ахыгаа гэдэс гүзээгээр нь дуудхыг чинь харнаа

  • AntiDotE said...

    хэхэ, сүртэй юм болжээ. уг нь орилж хашгирч тоглуул стресс тайлагдаад сайхан болдышд.

  • amg@@ said...

    Байхгүйд банжигийнханыг маань дээрэлхэсэн сурагтай байсан дараа будаа болгоноо таануудыг.

  • victory said...

    за хө энд юу болоод байнаа нөгөө улааныхан цагааныхан гэдэг шиг манайхан танайхан гээд хэдэн хэсэг болоод бие биерүүгээ бичгэн сумаар буудалцацгаагаад байгаа юм уу яацгаагаад байгаан гсн

    ҮЙМЭЭНИЙ эзэн Deppsu ахмад над дээр

  • Vitaminjuulalt said...

    Манай баг хүрэл медаль авсныг дурдаагүйгээс бусдаар яааг таг синхрон дамжуулсан байна шүү.
    хэ хэ

  • Док said...

    гол нь чи бараг нүдэнд харагдахаар л бичиж дээ. Хэхэ, инээдээ барихгүй ;))

  • эрка said...

    кэкэкэ анимэ бид хоёрынх илэрээгүйм биздээ бид 2 угаасаа араатан биш юм чинь тээ кэкэкэ

  • ZAYA said...

    Реклам нь хаагуур явагдаад өнгөрсөн юм болоо???

  • Pearle Deppsu said...

    TO Заяа эгч
    bloggers.blog.gogo.mn дээр гарсан байсан. би өөрөө бол хараагүй л дээ. энэ нөхдүүдээс сонсоод л яваад очсон хүн

  • xvv said...

    Булагнах муухай :-p Ёстой мэдээгүйм байна... CS чинь бас нэг талаар оюуны тоглоом болохоор хүмүүсийн тархийг нээгээд харсан бол ямар ч араатан байж байж магадгүй л байх даа :)

  • Pearle Deppsu said...

    Гүү шд. БлогМН-с орно гэччээд харин хулхидцан шд.

    зар зөндө явуулсөөн найзаа

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)