Аз болж шинэ өглөө эхлэн, нар манддаг.
Ямар гээчийн өдрүүд өнгөрөв дөө хөө.
Эхний өдөр хулгай дээрэмд өртөөд хошуу амаа унжуулаад (эрх байсан юм аа тэгээд юу гэж?)... Хачин муухай өдөр байна гээд л. Ээж тэнд сэржим өргөөд л, одоо зүгээр гэж тайвшруулав. Би ч сурсан зангаараа “Гарах ёстой юм гардагаараа гарлаа. Том зүйлийн эхлэл барцадаа гаргаж байгаа юм байлгүй” гээд л том том дуугараад л өнгөрөв.
Хоёр дах өдөр. Хошуу амны унжсан байдал хальт гарсан бололтой өглөө ажил руугаа явах замдаа тархи толгойгоо хөдөлгөөд... Ямар гээчийн сонирхолтой гүйцэтгэл гэж тийм байдаг байнаа. Хаалга нь өндөр боловч тааз нь хаалганаасаа намхан. Төсөөлдөө, сонин байгаа биз? Тааз хаалганы өндөрөөс өндөр байх ёстой гэсэн бодол автоматаар суулгагдсан байна шд. Тэгээд тасссссссс.... Аймаар өвдсөн. Толгой тархи хөдөлсөн. Би дахиад эрхэлж хошуу амаа унжуулсан.
Утас дуугарав. Шөнийн 2 цагт.
Би - Байна уу?
Нэг эмэгтэй – Байна. Тэр мөн үү?
Би – Тийм байна
Нөгөө эмэгтэй – Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас ярьж байна. (ээ бурхаан, би юу ч хийгээгүй шдээ гээл бодогджийлаа шд) Танай найз тэр эрүүлжүүлэхэд саатуулагдаад байна. Ирж аваач гэнээ.
Хэхэ, шоудаж яваад л баригдаж дээ гэж бодоол муу ганц 10 жилийн минь эрэгтэй найз. Би ер нь уртаашаа өргөөшөө хорвоо дэлхий дээр 4хон л сайн эрэгтэй найзтай хүн. Тэрний нэг нь мань хүн. Би тэгээд л муу найзыгаа гээд л бослоо.
Ээж – Хаачих нь вэ? Хэн юм? Харанхуй шөнө....
Би – Найз Госпиталд байна гэнээ
Ээж – Ээ зайлуул, хордолго өгөө юу за за дараа ирэхээр чинь ярья ...
За очлоо. Пээшшшш.... Архи мархи бол сэнххххх гээл үнэртжийнаа. Тэр эрүүлжүүлэх гэдэг газар чинь нээрээ.... Цагдаа нар нь том дуутай, нахалны гэж жигтэйхэн. “Хөөе чи хаачих нь уу” гээд л. Би тайлбарлаваа хөө, сая надруу залгаад бла бла бла... Аан за хэн бэ? Хэнийг авах гэж байна? Тэрээ гээд л хэлэв. Өө тэр нөхөр согтуугаар хүн зодсон, тэр нь гомдолтой гэсэн. Дээр байцаагчтай уулз... Байцаагчтай уулзав, хараад нас залуу юм байна сайхан томроод авий л гэж бодсон байх тэр нөхөр. Том том дуугараад л маргааш өглөө ир гэвээ. ЯМАР ГЭЭЧИЙН ӨДӨР ВЭ ЭНЭ ЧИНЬ....
Гурав дах өдөр. Бүтэн өдөржин цагдаагын газар дээр. Нөгөө цагдаа нар нь том том юм яриад л айлгаад л. Би ч сандраад л... За тэгээд хахууль махуулиар асуудлыг сайхан шийдэв. Хэхэ, үзээгүйгээ л үзэв дээ нээрээ.
Эрхэлмээр байна. Хэн нэгэн хүнд сайхан хошуу амаа унжуулж байгаад эрхэлмээр байна. Даанч тийм хүн алга. Аав нээрээ сайхан муу занд сургасан шүү намайг. Би чинь одоо эрх хүн шд. Тэгээд эрхэлмээр байна шдээ. Ээж том болсон гээд тоохгүй, ах нартаа эрхэлж сураагүй хүн. Найзуудын нүд нь орой дээр нь гарна биддээ? Одоо тэгээд өөрөө өөртөө л эрхэлдэг байх даа. Шал мангарийн
20 санал шүүмж:
Хэ хэ сүүпэр сорри шүү миндөө
TO Зараа ах
зүгэр зүгэр зүгэр
хэхэ, нэг ингэж эрэгтэй хүмүүс чичрээд дайрдаг гэсэн дээ хөө хэхэ. тэр санаанд орчихлоо
За алий нааш ир аасий миндөө
Бацкаануудаа бол сайхан эрхлүүлдэг хүн дээ Гэхдээ хааяа жагсаадаг юм Өнөөдөр очиж эрхлүүлэхгүй жагсаанаа гайгүй гсн
Ямар лай ланчиг ихтэй долоо хоног байсийм бэ чиний хувьд. Яахав эрхэлмээр санагдуул надад хэлжаахгүй юу дөө таны тааллаар 24 цагийн турш дуудлагаар эрхлүүлнэ.
It must be good time to watch the Matrix now :P
TO Үлэмж
Яодын, юм юм болсын.
ГЭснээс Yahoo Messenger дээр надад зориулаад хошуугаа унжуулдаг smiley
хийчих хүн байна уу хөө?
TO Gtulga
За саначихий. RAM-даа, гүй ээ ROM-доо.
TO Аноний
Манай Аноний ч энэ киног сайхан рекламдаж байнаа. Тэгээд кино хийсэн уран бүтээлчдийн зүгээс чамайг урамшуулж байна уу? Орлогын тодорхой хувь мувь гээл хэхэ
Тэгж байгаад нэг олохоороо үзнээ. Надад DVD нь байхгүй болохоор үзье гээд ч болохгүй юм
Найз залуудаа эрхлээчээ. хэхэ. Одоо тэр хүний чинь хэрэг одоо л нь гарч мараад байгаа юм биш үү. Би лав найз охинийгоо эрхлүүлээд би бас жоохон эрхэлчих аядаад ... хэхэ. Ер нь бол бие биенээсээ био энерги авах дуртай :)
сингл хүнийг юу гээд даапаалаад байнаа хөөө
СИНГЛ тэгээд юу гэж? байсан бол залхтал нь эрхлэх байсын
Аан. кк. Уучилж муучилна гэдэгт итгэжийнэ. Цүкияамагийн блогийг умшиж байгаад чамайг чинь 108-р овоо муугар байна гэж бодсон. Жич: Элдэв бус хэллэгийг эерэгээр хүлээж аваарай :) Чиний блог их сонирхолтой шүү. Амжилт.
хэхэхэ эрх юм эрх юм...ккк
тэр эрүүлуүүлэх чинь харин яасан эвгүй сонсджийнаа
хэ хэ хэний янаагүй л заримдаа ч эрхлэмээр санагдах нь эмэгтэй хүний зан байх өө.
Хүүе яадаг билээ! Монголын авилгалын хуулинд авсан өгсөн хоёуланг нь шийтгэдэг заалттай шүү дээ. Авилгалтай тэмцэх газрынхан хүрээд ирэх вий.
Асуудлыг шийдсэн хэсгээ, энэ миний сэтгэгдлийг ч бас устга. Юмыг яаж мэдэхэв.
Demii blog gedegtei sanal niilehgui bgaamuu? Ingeed l uuriinhuu amidraliig olon niited yariad l, tegeed yadaj bhad nuguu bloggeruud ni bugd chamaig nemchihsen. tegeed l hun bolgon chinii amidraliig haraal. Chamaig tanidag humuus ch gesen chamaig yaj amidardgiig chin buur sain medeel hunii huwtsas taildag enee tereeg chin hurtel... za za medq yum yu ch gesen uurtuu neg bodood uzeerei. chamd l geed helchii tertei tergui "This post has been removed by a blog administrator." yum chin
Eniig uzeeguigee uzlee gevel hetsuu l bn daa. Amidrald yu ch es tohioldono. ene bol yuuuu ch bish miniii dooo. Iimhen yum bolohod ingej bgaa bol chamd ene baitugai yum bainga tohioldono. Jaahan tesver tevcheertei baij sur.
TO Anonymous
За яасан их хэлтэй амтай хүн бэ та? Бодвол ах юм шиг байна.
Би блог хөтлөөд 2 жил болж байна. Энэ хугацаанд олон хүнд л хараалгуулж ерөөлгүүлж байлаа. Олон хүнээс шүүмж сонсож байсан. Анхандаа зүгээр л уйлчихдаг байсан юм. Одоо бол хат суусан л даа. Хэрэв танд миний блог таалагдахгүй байгаа бол та унших хэрэггүй шдээ. Нервээ баран байж миний блог руу орох ямар хэрэг байна даа ах минь.
Би ганц ингэж бичиж байгаа нь биш шүү дээ. Жаахан бодоод үзээрэй.
Good luck and best wishes
Tiim l dee chamaig halit meddegiin huwid l helsiimaa. Tiimee uur olon hun ingej amidralaa bicheed bdag. Gehdee ted nariig medq bolohoor yu ch gej helmeergui bna. Gehdee uuchlaarai bi chamaig uiluulah yumuu gomdooh gej ingesen yum bishee. Zugeer l chamd zuwlumuur sanagdaad. Etssiin etsest hun uuriinhuu husseniig hiih yostoi shdee. Chamd ingej bichih ni taalagdaad minii helsen orgui ug bol ingeed bichih chin chinii hereg yumoo. Magadgui olon hun kino bish reality show uzeh durtai bdag shig l chinii blogruu orj irdeg bh.
Харин тийм л байна л даа. Намайг танидаг хүн бололтой байсан. Би ч бас тэгж бодсон.
I'll think about it. Thanks for your advice
Za za sorry yamartai ch bsan bi zugeer sanal l helsiishuu. Ene heweerei bichne uu, Minii sanaliig jaahan bodood arai jaahan uurchluh yumuu uuruu l medne bizdee. Ali ni ch bsan blogoo urgeljluulj bicheed bgaarai. Chinii sanaagaa ilerhiilj bgaa yamar negen zuilees ish tataj bgaa ene ter chin bol uneheer sain shuu. Good luck!
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)