Амиа хорлогчдын дуу

January 15, 2008 14 санал шүүмж

Бас болж л байна. Та амиа хорлох болвол сонсох дуутай л юм. Энэ дууны түүх их сонин.

Унгарын нэгэн хөгжмийн зохиолч байж л дээ. Тэрээр найз бүсгүйдээ тун их хайртай байж. Гэтэл тэд салаа замын эрхээр үү, салъя гэж салсан уу учир үл мэдэх шалтгаанаар салж л дээ. Тэр үед хөгжмийн зохиолч залуугын онгод ихээр хөглөгдөн нэгэн дууг зохиосон нь “Gloomy Sunday” хэмээх дуу бөлгөө. Тэрээр уг дуугаа 1933 онд зохиосон байна. Гэтэл маш сонин зүйл болж уг дуу олон нийтэд хүрэх мөчид зуу зуун Унгарчууд энэ дууг сонсоод амиа хорлож эхлэцгээсэн байна. Удалгүй АНУ-д уг дууг Billie Holiday гэгч дуучин бүсгүй дуулсанаар олны хүртээл болсон ба тэр үед бас л цөөнгүй хүнийг амиа хорлоход нь сэдэлжүүлж өгсөн байгаа юм.

Сонирхолтой бас нэгэн баримт байгаа нь уг хөгжмийн зохиолч залуу өөрөө зохиосон дуугаа сонсож байгаад цонхоор үсэрч амиа хорлосон ба түүний салсан найз бүсгүй нь мөн хор ууж хорвоогоос хальсан байна. Амьсгал хураах мөчдөө тэрээр хоёрхон үг хэлсэн нь “Gloomy Sunday” гэсэн үгс байжээ. Цаг хугацаа ч улиран өнгөрсөөр энэ дууг маш олон дуучид өөрсдийн хувилбараар дуулсан ба тэр дуучид дотор Bjork хүртэл байгаа. Гэхдээ Биоркын дуулсан хувилбар бол тун хүнд.

За тэгэхээр найзуудаа би юу хэлэх гээд байна вэ гэвэл найз залуу/бүсгүйгээсээ саллаа гээд энэ дууг сонсоод цонхоор үсэрцгээгээд байв даа. Тиймэрхүү хүнд үедээ бол огт сонсож болохгүй шүү. Сэтгэл санаа тайван амгалан байгаа нөхцөлд сонирхон сонсож болох юм.

Харин миний хувьд энэ дууг найз залуудаа гомдсон тэр үед олж сонссон боловч хамгийн инээдтэй нь намайг улам сэтгэлээр унагах биш харин ч тайвшруулсан юм. Би дараалаад 6н удаа сонссон ба ‘My heart is telling how much I wanted you…’ гэсэн мөр нь яг л миний хүсэж байгааг илтгэх мэт сайхан байсан шүү. Хэхэ, заримдаа би жирийн биш болдог талтай. Тийм болохоор тайвшрана гээд бас сонсоод байвал эвгүй л болов уу.




14 санал шүүмж:

  • sanakae said...

    clip-ыг нь бол үзээд хэрэггй юм байна . Аймшгийн ч юм шиг

  • Uujiim said...

    Ёоо нээрээ дуу эхлээд л аймаар юм бна клип ч гэсэн дээ бас аймаар л юм бна яагаад ч юм бэ үхлийн дуу гээд өмнө ни сонссон болохоор аймаар санагдаж бна хамаг бие арзайгаад явчидаг бна ш дээ бүтэн сонсож чадсангүй хагас сонсоод л хачилаа Horror

  • Anonymous said...

    би энэ дууг сонсоснорос хойш пиав ууж эд эрхтэнээ хордуулаад үхчий гэдэг болсийшдээ. Намайг лав амий хорлуулаад эхэлцэн гэж бодоооооооол байгаа

  • Pearle Deppsu said...

    TO Санакае, Үүжийм
    Ээ аймхай золигнууд, зүгээр л хэдэн зурагнууд байгаа биз дээ. хэхэ

    TO Гамп
    Өө за, арай өөр нэгэн хэлбэр нь байна тийм үү? хэхэ, цонхоор үсэрснээс арай илүү удаан хугацаа зарцуулах юм байна. ер нь ч тэгээд насаараа пиво уугаад 70 жил амьдарсан хүн цаагуур чинь дүүрэн дүүрэн

  • Anonymous said...

    Evgui duu shuu ho ho ho. Dotor jihuutseed yavchdiin

  • Pearle Deppsu said...

    TO Зараа ах
    Хэхэ, ах айгаад хаясан уу? Ийм том юм байж аймхай юм байна хахаха

    TO Ану
    Биоркын дуулсан хувилбар л эвгүй сэтгэгдэл төрүүлсэн. Тэрнээс биш энэ Билли Холидай бол гайгүй санагдсан. Бүүр хамгийн инээдтэй нь надад таалагдсан хэхэ

  • ZAYA said...

    За дахин сонсох хэрэггүй байхаа. Болно болно...

  • Arsun said...

    Сонсов. Мэдэрч ойлгохгvй болохоор санаа амар л суунадөө

  • Pearle Deppsu said...

    TO Telmen
    Harin tiim, aih zuil bhgui bhad ene humuus aigaad l bh yum. Ta nar ene bichken duugeesee icheech. Iim jaahan huuhed aihgui bhad neeh aigaal...

    TO Zaya
    Za bi yer ni hed ch sonsov doo, nileen shuu yer ni

    TO Arsun
    Hehe, bas tegj bgaad hugjiltei shuu ta

  • бж said...

    Yeee, ania ni yag anaash shig... hehe. Neg ih evgui sanagdsangui...

  • Anonymous said...

    It's Real history behind this song !!!! http://www.youtube.com/watch?v=TiOyvxgcob4&feature=related

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)