Yahoo Messenger -т нуугдсан нөхдүүдийг илрүүлэх аргууд

January 24, 2008 18 санал шүүмж

Сайн байцгаана уу? Ойрдоо бие тэнхээ тун тааруу л байгаад байна шүү. За тэр ч яахав, огт "падлийгүй" зүйл яриж байна дээрх сэдэвтэй.

Та Yahoo Messenger хэрэглэдэг л биз дээ? Тэгсэн нэг нөхөр таниас нуугдаад огт орж ирэхгүй байна уу? Баригдахгүй байна уу? Тэгвэл би танд барьж авах хэдэн арга заагаад өгье. Хэхэ, энэ талаар хайх болсон шалтгаан бас хөөрхөн “шогийн”. Бас энэ талаар бичих үү байх уу? Гэж хэсэгтээ л бодлоо. Бодож бодож эрхэм нөхөд та бүхэнд хэрэг болж юуны магад хэмээн оруулж байна.

Хэд хэдэн арга байдаг юм байна. Хэд хэд гэж бүүр хангалттай олон байдаг юм байна. Тэр дундаас хамгийн үйлдэл багатай, хялбар аргуудыг танилцуулъя.

1.

http://en.xeeber.com/ гэж байнаа. Та шалгахыг хүссэн контактынхаа ID-г бичээд Enter дар. Удахгүй хариу нь гарч ирнээ.


2.


http://www.vngrabber.com/ гэж бас байна. Мөн дээрхитэй адил шалгана.





http://www.invisible.ir/ мөн дээрхи 2 вэбтэй адил. Алдана гэж айсны хэрэггүй болов уу. Би олон ч удаа туршиж үзсэн, алдсан тохиолдол байхгүй. Тиймээс та хариуд нь итгэлтэй байж болно.


4. За энд нэг бяцхан програм байна. Нэр: Buddy Spy. Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой. Та туршаад үзэхийг хүсвэл энд дарна уу.


5. Мөн нэгэн хэмжээ багатай програм байна. Гэхдээ би туршиж үзээгүй, бодвол мөн л хэрэглэхэд хялбар болов уу гэж бодож байна. Мөн туршаад үзэхийг хүсвэл дараах хаягаар ороод туршаад үзээрэй.

За ингээд нуугдсан хүн бултах аргагүй болж байгаа юм даа. Та бүхний тагнуулын ажилд амжилт хүсье :D :P

18 санал шүүмж:

  • Tsegmee said...

    hahahaha goyo medee ugsund thanks. eniig chin ashiglaj nuuts noyod hatagtai nariig ilruulneee.

  • Pearle Deppsu said...

    TO Цэгмээ
    Харин би өөрөө зарим нөхдөөс нуугддаг болохоор бичих үү, яах уу гэж их л бодож байж бичиж байна. Бараг 10д хоног бодсон байхаа хэхэ. Тэгээд л за өнгөрсөн хэрэг, бичье гээд л биччихсэн.

  • gump said...

    Нуугдсан гаруудыг чангаагаад гаргаад ирдийм биздээ. Күй ээ мөн юм хөгжинөөө гэж. Нуугдаж ч болохоо байхнээ.

  • Yuki said...

    Охин минь дээ хайртай охин минь днн
    Окооюондоо ч тайван гэвтэж болохоо байхнэээ.

    Би уул нь чамд итгэж, найдаж, хүлээж, санаж, сарвайж явсийсан. Гэтэл чи чос чос чос

  • Pearle Deppsu said...

    TO Гамп
    Нуугдана гэж байхгүй ээ одоо бол. Олон нийтэд ил тод болсон хэхэ

    TO Юкисан
    Хахаха, одооо өнгөрсөөөөөөөөн. Окоовыг нь нураах нь ээ яанаа

  • Uujiim said...

    Хэхэ энэ бичлэгийг уншисан чинь надаа зориулсан юм шиг санагдаад явчилаа шүү тэгээд бүр инээдтэй нь яг өнөөдөр бас нуугдаж орж бсан (www.meebo.com)чинь мэдсэн юм шиг бас нэтийг маань тасдаад хаячихсан гээд боддоо аймшиг, таг харанхуйгаас ажил тарахад л гарч ирж бна даа

  • melkadies said...

    tsag tsovuun bolgohoor bichleg hiijee. tsag tsovuun bolno gej hetsuu yumaa. nuugdaj ch bolohoo boliloo he he. aziin chono uuchihsan yum shig l bolloo bichlegiig chini unshaad

  • Pearle Deppsu said...

    TO Үүжийм
    Нэтгүй болох ч хэцүү л дээ, тэгж шогтоод байхаар бас шогийн шүүү.

    TO Тэлмэн
    Хэхэ, би цөвүүн болгочих вуудаа. :)) Энэ манай блоггэр залуус ер нь дандаа нуугдаж байдаг юм шиг байна тээ? Миний бичлэгийг уншаад цуснь харвах шахаад байна шүү цаагуур чинь хэхэ

    TO Мэлка
    Одоо Азийн чоно уулгаад муу Мэлкагаа алаад хаях шахвуу. Одоо яанаа, хэрэв дээрх тагнуулын ажиллагааг хийсэн ч нуугдаж чаддаг болдог арга байвал хэлж өгнөө ок? Гэхдээ ганцхан чамд хэлнэээ хэхэ, бас араа бодно шүү хохохо

  • Билгээ said...

    тун дажгүй юмаа, ялангуяа тэр XEEBER гэдэг нь. Аваторыг нь ч гаргаад ирдийн байна. баярлалаа

  • Саарал said...

    nuugdsan humuus yahoo mail-iin contacts dotor bas haayaa haragdaad baih shig baidag.

  • Jusmin said...

    hehe, olon ch nuuts xumuus bdiin bn ene xorwood chin...bulawch bultaina geech boljino, bayarlalaa

  • Anonymous said...

    Yoo.. yostoi ih bayarlalaa. Ondoooooor bolooroi

  • Zoloo! said...

    xaxa. humus ih nuugddag yum bnaa da. listendee 1000dohson contoct hiitsiim chin arga baijuuda xexe. dersu uzala egch olon hunii okoviig nuraalaadaa

  • Pearle Deppsu said...

    TO Билгээ
    Энэ зүйл олон ч хүний цусыг харвуулж олон ч хүний магнайг тэнийлгэж байна даа.

    TO Саарал
    Нээрээ тэгдийн, гэхдээ тийм ч найдвартай биш. Минйи бодлоор invisible байгаа хүмүүс биш mail list-д байгаа хүмүүс харагддаг байх.

    TO Jusmin
    Харин бултайлгаад баллаж байна өө, ямар билээ буугаар шүршээд л оков байхгүй ээ байхгүй одоо

    TO Аноним
    Өндөөр хөөн би, одоо нэмж өндөр болно гэдэг юу л бол хэхэ

    TO Золоо
    Хэхэ, бүх оков будаа болсон одоо. Би ямар дайн зарлаад яваад байх биш, нуугдах шаардлагагүй юм болоохоороо бас бус хүмүүст шавар хаах гээд хэхэ ...

  • Logos said...

    cool, ih heregtei medeelel baina. odoo humuust dandaa barigddag boloh yum baina daa. thanks again.

  • Neu said...

    IM Enviromentuudiig ashiglaad bas harj boldog shte. Ehleed msg bicheed tsonh neegdenguut ni Doodle mayagiin environment songood herev nogoo hun offline bval Waitin for ... to load environment geed gatsna. Harin invisible bval load hiigdene. Gehdee naadah chin amar arga bna oo. Nad shig 100% invisible bdag nohort ketsuu l bolj bh shig bna kk. Yadaj bhad invisible bna geed medegdchuul yuunaasaa nuugddiin geed uurlaad bolq. Odoo bur orohoo bolihoos

  • Pearle Deppsu said...

    TO Logos
    Баярлалаа

    TO Neu
    Аан тийн, бас тийм арга байсан. Гэхдээ би туршиж үзсэн чинь найдвартай эсэхэд эргэлзсэн юм аа. Тэгээд л харин...

    Би их олон хүнийг барьж өгөөд байгаамаа. Эхнээсээ баярлаад, хараагаад ....

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)