“Эвгүй байдалд оруулагч” ФМ-нхэнд!!!

January 28, 2008 11 санал шүүмж

Зиак өнгөрөгч амралтын өдрүүдээр ийм гачин зүйл болов. Би 7, 8-н настай 2 үеэлийн хамтаар дэмий сууж байв. Тэгсэн “Эрх чөлөө” гэх тодотголтой ФМ дээр суваг тохируулагдсан дуу гарч байлаа. “...Өвлийн шөнөөр чи минь наддаа охин насаа өгсөөн...” гээд л дуулж байнаа. Дүү нар ч бас дуулж л байх юм, яаж ч үгийг нь мэддэг юм, ойлгож ч байгаа юм уу бүү мэд. Тэгсэн гэнэт

Гай газар доороос

Гажиг хоолой дуун дотроос

гэгчээр нэг л их тэчъяадсан хоолойтой бүсгүй юунаас ч юм их л таашаал авсан бололтой хачин эвгүй авиа гаргаж байснаа “Эрх Чөлөө” гэж хэлэх юм. Пээ бурхан минь, дүү нараасаа санаа зовох ч шиг. Шууд сувгаа солилоо. Үнэн санаа зовмоор, арай дэндүү юм. Тэр дууг хүмүүс дагаж дуулаад сүрхий байхад гэнэт нэг донгио бүсгүй илүүц байна биддээ. ФМ-н удирдлагын зүгээс бас бодолцож үзмээр л асуудал юм байгаам даа. Бүх насны хүмүүс сонсож байгаа, тиймээс ядаж дуун дундуур биш завсарлагаанаар нь байвал болох мэт. Тэгсэн дараа нь бас нэг ахтайгаа машинд суусан шиг явж байтал тэр гайтай ФМ дээр таарсан байж таараад бас дуун дундуур нөгөө тэчъяадсан хоолойтой бүсгүй дэмийрч гарав. Ахаасаа санаа зовох ч шиг. Хүнийг ингэж эвгүй байдалд оруулж байдаг бас айхтар бүсгүй вэ гэж бодлоо. Санаа зовоод бас л сувгаа солив.

Ингэж хүн амьтныг эвгүй байдалд оруулж байхаар арга хэмжээ авбал дээр юм даа

11 санал шүүмж:

  • Anonymous said...

    Тэр нэг зуун дөрөвийн хэдэн эр эм нь мэдэгдэхгүй амьтад арай л хэтрүүлэээд галзуураад байгаан. Хүүхнүүд нь байнга тэгэж дугардын бишүү. Яваандаа юм сураад гайгүй болох биздээ.

  • Pearle Deppsu said...

    TO Батзориг
    Хөөх, одоо болтол сонсож байгаагүй юм уу? Нилээн дээхнэ үеийн дуу биздээ. Хамтлагын нэр нь за байз би мартчиж ээ. Freezone гэдэг билүү? Одоо таг чиг болсон юм шиг байгаан. Өвлийн шөнө гэдэг нэртэй байх

    TO Гамп
    Эртээд ФМ104 -р найздаа дуу захиалав, дуртай хөтлөгч баагий эргэж залгаад тэнэг тэнэг зүйл ярьж гарсан. Яагаад ч тэгдийн бүү мэд, ер нь их дуртай гарууд ийм ажил хийдэг болчихсон юм шиг байгаам. Уул нь гайгүй л байдаг байсан юмсан.

  • sanakae said...

    FM сонсоогүй хэдэн ч жил болов доо. Тэрийг нь Балхаа ах бид хоёр тоолшгүй

  • Pearle Deppsu said...

    TO Sanakae
    Хэхэ, би ч бас сонсохоо болиод удаж байна ч гэж ер нь урьд нь сонсож байгаагүй л юм нэг их.

  • БЭ said...

    neeren ene duugd eehni mongold ochihod manai egchiin baga huu n duuaad zogsoj baihyg sonsood ineed hurj bilee.
    uvliin shunuur chi min naddaa
    ohin nasaa ugsuun
    haluun nulimasan dund chin bi er hun bolson geed heneg ch gui zogsoj baival yahuu hehe.
    Zuvhun FM ch geltgui mongolyn TV-iihen dutah yum baihgui ee, yamar ch tsenzur baidaggui yum bilee, gol n manaihan shig 24 tsag gert n zuragt hanginaj baidag ulsad ene talaar neleen l boduushtai hiimeer sanagdaad baidag yum. Altanturuu giin nevtruulguudiig uzej baihad Sarantuya baina uu Buyangiin Jagaa n baina uu huuhduud n shunii 12 ungurchuud baihad l zuragtny umnu huuhduud n suutsgaaj l baidag yum baina lee, ih gaihsan shuu.

  • Pearle Deppsu said...

    TO Цолмон
    Гэхдээ л бас дэндүү байгаамаа. Одоо хэрэв тийм эх захаа алдацгааж эхэлцгээсэн бол эргээд засарцгаамаар юм

    TO Тэлмэнүүшка
    Зиак, тэр дуу... хэхэ, хоорхон бацканууд ойлгохгүй байж л дуулаад. Тэрийг нь мань мэтийн учир начир ойлгодог гарууд сонсоод насаа дархуйц залуужаад л... (ооё, хэдтэй болчихоод ингэж туугаад байна хэхэ)

    Одоо нэг балай юм нэмэгдсэн нь бүх ТВ-р Чат гэж нэг балай юм гардаг болсон байна лээ. Би ажил төрөл гээд зурагт үзээд байдаггүй, тэгсэн харин байхгүй хоорондуур гарууд бөөн шулах үйл ажиллагаа эхлүүлчихсэн байдын. Учир мэдэхгүй жоохон золигнууд бүгд танилцах зар явуулж, тэр гартайгаа уулзангуутаа утсаа дээрэмдүүлээд нээрээ.

    Шинэ төрлийн дээрмийн үйл ажиллагааг энэ ТВ-нүүд хүртэл дэмжчих юм аа

  • Uujiim said...

    За наад FM-үүд чинь нээрээ арай хэтэрч бгаа нь ч үнэн шүү би бас ажилаа хийнгээ FM сонсдог л доо тэгээд дээр 104 FM сонсож байсан чинь нэг шинэхэн оросн бололтой нэг эмэгтэй хөтлөгч байна тэгээд нэг оролцогч залгаад( хуучны дуу сонсох цаг байлуу даа) Blue, Elton jone-той хамтарсан ямар дуу билээ тэрийг сонсий гээд хөөрхий нэрийг нь сайн мэдэхгүй байсан чинь тэр хөтлөгч нь бас мэддэгүй ээ за би хайгаадхий ямар дуу юм болоо гээд байгаа юм даа яаж цаашаа явна даа л гэж бодож байлаа тэр дууг нь одоо мэддэгүй хэн гэж бараг л байхгүй дээ (Sorry Seems 2b The Hardest Word)за тэгээд сонсоод бвал их инээдтэй, уур хүрмээр юмнууд их болдиймаа

  • byambaa said...

    er ni hun sharaa bolgodog zuiluud ih bnaa, gants FM ch bish, ter olon suvguud...

  • gegeen said...

    he he, lumino-giinhan bas sahilgagui sh dee. duunii omno nogoo ortsond hashgiraldaad barigdaad l baidag, teriig batskanuud sonschood gaihaa l baih shig baidag

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)