Нөгөө тал : Эмч, эмнэлгийн байгууллагууд

January 14, 2008 20 санал шүүмж
Уг бичлэгийн оршилын оронд

Эд агуурсаа алдвал багыг алдсанд тооцюу
Нэр хүндээ алдвал ихийг алдсанд тооцюу
Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооцюу


Бид бүхний эрүүл мэндийг сахин хамгаалдаг эрүүл мэндийн байгууллага, эмч нарын алдрыг магтан дуулаад ханашгүй билээ. Галтан гарт эмч нарын ачаар амь аврагдсан олон сайхан тохиолууд байх авч туршлага бага их тархитнуудаас болж ихийг алдсан тохиол мөн цөөнгүй олон байх бөлгөө.

Эхлээд би эмч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн гарсан тохиолуудыг товчлон дурьдая. Би өчирдөр Хонгор сумын иргэн болох нэг эмэгтэйн харамсан байж өгүүлсэн яриаг сонсов. 3 сартай үр хөврөл нь зулбасан гэх. Эмчид үзүүлээд шинжилгээ хийлгээд явж байтал эмч түүнийг “Хөөе, цианитаа” гэж дуудсан гэнэ. Энэ бол эмч нарын гаргадаг МАШ ТОМ АЛДААнуудын нэг. Эмч нарын гаргадаг энэ үйлдэл амьдрал дээр дэндүү их тулгардаг. Миний ойрын хүрээлэлд болсон нэг тохиол байх агаад түүнийг дурсан хүүрнэе гэвэл: Хөл хүндтэй эсэхээ мэдэхгүй байгаа нэгэн бүсгүй Эх Нялхаст очин ЭХО-д харуулахыг хүсч зохих төлбөрийг төлөн өөрийн ээлжийг хүлээн суух авай. Гэтэл ЭХО-ны үзлэгийн эмч “Дараагын хүн хэн билээ? Аан тийн, нөгөө ”АБОРТНЫ ХҮН” билүү?” гэж хэлсэн нь. Энэ байдал тухайн эмэгтэйд маш хүндээр туссан гэдгээ сүүлд надад хэлж байсан билээ. Үр хөндүүлнэ гэж хэрхэн мэдээд тийм айхтар “тодотгол” зүүн дууддаг байна аа. Би дараа нь энэ тохиолыг тухтай бодож үзээд What the f**k гэж бодож байлаа. Эмч нар өвчтөнүүдээ өвчнийх нь нэрээр хочлон дуудна гэдэг түгээмэл үзэгдэл болсон нь харамсалтай. Хэдийгээр өвчтөнүүд эмч нарын хувьд өдөр тутмын ажил боловч, нөгөө талаас өвчтөнүүдийн хувьд амьдралд нь тохиолдсон том уй гашуу эсвэл үйл явдал байдаг. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Хэрэв та өөрийгөө ямар нэгэн өвчин тусч гэж бодоод эмнэлэгт үзүүлтэл таныг тийм өвчин туссан байна гэж хэлсэн эмчид итгэн санаагаар унах хэрэггүй шүү. Дахин өөр эмнэлэгт оч. Хариу нь ондоо гарах магадлал тун өндөр. Яагаад гэдгийг эмчийн мэдлэг туршлагатай л холбон тайлбарлах болов уу. Дээр нэгэн цагт ээжийн минь бие муудахад 7н газар шинжилгээ хийлгэтэл 4 өөр хариу гарч билээ. Аль хариу олон давхацсан тэр л хариу зөв гэсэн бодлоор эмчилсэн билээ. Хэрэв ээж минь эхний шинжилгээний хариуд итгэн хагалгаа хийлгэсэн бол би тэр эмчийг өдийд буудаж алсан байх байсан гэдэгт тун итгэлтэй байна. Мөн өөр нэгэн инээдтэй тохиол нь 20 ч хүрээгүй байсан найз охиныг минь хөхний хорт хавдартай байж болзошгүй гэж итгүүлсэн гайхал эмчтэй хамаатай. Сэтгэл санаагаар унаж ажил, хичээл бүгдийг нь хаяж байлаа шүү дээ. Харин өөр газар шинжилгээ хийлгэтэл хямралаас үүдсэн бяцхан зүйл болж хувирсан. Эхний эмчийн үгэнд итгэж их ч олон үнэтэй эм авсан даа найз минь. Мөн улаан цайм нүд рүү нь харж байгаад 7 хоногтой жирэмсэн байна гэж хэлээд хагартал нь баярлуулсан тохиолдол ч байх. Сэтгэл санаагаар нь сайхан тоглоно шүү. Хүн шүү дээ тэд чинь бас.

Улсын Эрүүл Мэндийн Байгууллага ямар байдгыг би бага мэднэ. Харин хувийн эмнэлэгүүд ямар байдгыг ч сайн мэднэ шүү. Би ходоодоо эмчлүүлэх зорилгоор Баянгол эмнэлгээр хэсэг гүйсэн билээ. Харин дараа нь тэр эмнэлгийн гол зорилго нь “Хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах” биш “Хэрхэн өвчтөнөөс их мөнгө салгах вэ” юм байна гэдгийг ухаарсан юм. Үнэндээ оюутан хүний халааснаас гарч байгаа гэдэгт итгэхээргүй их мөнгийг зарцуулсан. Би мөнгөгүй өглөөд ажил руугаа алхах үе ч байдаг байв. Эмчийн бичиж өгсөн эмний жагсаалтуудаас надад үнэхээр хэрэгтэй нь 60% нь л байсан. Харин бусад нь их үнэтэй витаминууд. Учир юунд байна гээд судалтал тухайн эмнэлгийн эмийн санд оруулсан орлогын тодорхой хувийг эмчид буцаан олгодогт байсан бөлгөө. Эмч өөрийн нэртэй цаасан дээр жор бичиж өгнө. Би тэр цаасан дээрх бүх эмийг аваад тухайн цаасаа эмийн санд үлдээнэ. Бас хөөрхөн бизнес байгаа биз.

Юугаар ч бизнес хийж болноо өнөө үед. Таны дур, бүх хаалга нээлттэй байна. Харин эрүүл мэндээр бизнес хийхэд чинь хүний мөс зулгаахгүй байна уу? Гэж удирдлагуудад нь хэлэх юмсан. Мөн элдэв хоч өвчтөнд өгөхөө хэзээ болих бол. Тийм сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Анагаахад сурдаг найз нар минь, сайн л эмч болоорой.

20 санал шүүмж:

  • Anonymous said...

    үгүй мөн сайнтай муутай хорвоо юм даа. БИ нэг нүхэнд бөгсөөрөө унчаад эмнэлгээс сар шахуу салаагүй. Цаагууураа намайг нөгөө бөгс явж байна гэдэг байсан байхнээ.

    Сайн эмч муу эмч.

  • Pearle Deppsu said...

    TO Гамп
    Ээ яанаа, хаха

    Уйтгараар дүүрэн байхад сайхан инээлгэлээ дээ харин ч нэг. Баярлалаа

  • БЭ said...

    Suvdan ohin min guniglaad l yavna uu, iim huurhun ohiniig ingej gunigluulaad baidag yasan azgui zaluu ve ter chin. Buh yums aihan bolno oo, harin ene buhend sanaagaa zovooj nuuree urchiilgeed baival amarhan urchlee suuna shuu hehe. emch naraa gej, suuliin ued eldev yum ih l duulddag bolj baina daa. ALtan gartanguud maan yaltan gartanguud l bolchih vii.

  • Anonymous said...

    за манай банжигын хөх толботой найз энэ бичлэгийг чинь шүүмжлээд нэг юм бичэж. http://huhtolbot.blog.banjig.net

    хов хүргэж явна гэхүү дээ.

  • artagnan- артаньян said...

    Ёстой үнэн юм хэлдэг хүүхэд шүү нээрээ. Эмч нар ч бас тэгжаагаад зэвүүн үедээ зэвүүн шүү.

  • Pearle Deppsu said...

    TO Тэлмэн
    Сувдан охин нь гуниглаад нэг их уддаггүй юм өө. Айхтар хурдан сэтгэл нь сэргэдэг сүрхий золиг байгаа юм. Алтан гартнууд байдаг ч таны хэлсэнээр ... гартнууд ч байдаг.

    TO Гамп
    За Форест Гамп минь ороод сэтгэгдлээ үлдээчихээд ирлээ. Бас тэр нөхрийг Гүүгл Рийдэртээ ч нэмээд авчлаа. Хов хүргэсэнд талархав.

    TO Артагнян агаа
    За агаа блогоор зочлохгүй их зантаад л. Гүй ээ бас сүрхий хүн шүү. Хэхэ.

  • xvv said...

    манай сургалт энэ тэрд бас асар асуудал байгаа юм л даа.. угаасаа сэхээтэн гэгдэх хүмүүс нь ингээд байхаар бусад нь ч арга ч үгүй биз дээ.. гэцүү гэцүү... :(

  • Anonymous said...

    Chi goy bichsen bnshuu. Bi bas hoh tolbotiin blog deer chamaig omoorch setgegdel bichsen daanch orohgui bsan. Zarim ..... gartan emch nariin setgel zui niigmeesee bolood l ingej oorchlogddog yum blgui dee. Ug ni EMCH HUN EMCH SHIG BAIH HEREGTEI yumshigee. Emch gdeg hunii biyiig ch, setgeliig ch emchleh heregtei bh. Bi hervee emch bsan bol....

  • бж said...

    Sain emch nar zunduu bii.
    Manai emch nar mash baga tsalintai, tonog tuhuurumj, bagaj zemseg muutai ch bor zurheeree zutgeed l baidag yum bilee. End ireed l oilgoson. Jinhene uvchtunuus mungu salgadag gazar gedeg chini USA baihgui yu...

  • Pearle Deppsu said...

    TO Хүү
    Би хэлдэг юм, Анагаахад сурдаг найз нартаа. Сайн эмч болоорой, миний хүү чам дээр ирээд хорхой идсэн шүдээ авхуулна шүү. Хүүгий минь алаад хаячихав гээд хэхэ. Бас нарийн мэргэжлийн эмч болох гэж буй найз нартаа "За цагаан халаттай алуурчин болчихвоо." гээл үглэж өгдөг. Гэхдээ манай сургалт гайгүй сайн л юм шиг санагдсан шдээ. Шантарч суугаагүй нь сайн эмч нар болдог юм шиг байна лээ. Шантрахгүй л урагшаа зүтгээд байвал болно байх. Бас мэдээж сонгосон мэргэжилдээ үнэнч, дур сонирхолтой байх их чухал

    TO Ану
    Аан, Хөхтолбот уу? Тэр хүн өөрөө эмч юм байна гэж би ойлгосон. Халуун тогоонд нь буцалж байгаа хүн ойлгож л байгаа байх. Гэхдээ хамт буцалсаар магадгүй зарим зүйлийг харж чаддаггүй ч юм билүү. Би харуулж чадсан бол болох нь тэр. Анагаахад сурдаг найз нартаа энэ талаар хэлэхэд "Эмч хүн хэзээ ч эмч нартаа мууг халгаахгүй ээ" гэж хэлсэн. Тэгэхээр бас бодоод үзэх хэрэгтэй юм шиг байгаа юм.

    TO Ганаа эгээ
    Өө сайн эмч нар байлгүй л яахав. Би тэдний алдрыг магтан дуулдаг шүү дээ. Харин сайнгүй гаруудыг нь шүүмжилсэн юм. Бас тэр тоног төхөөрөмж, цалин зэрэг хамаатай байх л даа. Гэхдээ сайн эмч нар хэзээ ч мөнгөнд санаа зовдоггүй юм. Эгчийн минь хөрш нэг сайн эмч бүсгүй байдаг. Үнэхээр сайн эмч. Хэзээ ч мөнгөөр дутагддаггүй, бас авилгалын чихэр, шоколатхан, дарсаар мөн хэзээ ч тасардаггүй. Эмч хүн өөрөө сэтгэлтэй байгаад мэргэжилдээ сайн байвал эдгээр асуудал тойрч гардаг болов уу. Би ингэж л бодож байна. Гэхдээ бас дутуу дулимаг зүйл байгаа л байх. Байвал хэлж болгооно биддээ.

  • peakfinder said...

    Manai anagaahad yos zuin hicheel ordog yum bolov uu? End bol ovchton ooroo zovshoorch gariin useg zuraagui tohioldold ovchnii tuuhiig oor tiish damjuulah, ovchtonoos oor hund uzuuleh horiotoi baidag. Ene n' ih zov baigaa yum l daa. Ene tal deer manaih neleen hocruu yavaad baih shig.
    Gesnees minii duug gomdoogood baigaa ter yamar yanziin zaluu ve? Taarval sain zagnah yumsan.

  • Pearle Deppsu said...

    TO Peakfinder
    Өө манайх чинь их агуу улс шүү дээ. Анагаахад багш нар нь задланд орж байхдаа өвчтөнтэй харьцах соёлоо заадаг гэсэн. Бас агуу байгаа биз.

    Миний хайртай залуу чинь их сайн хөөн. Хааяадаа хосуудад асуудал гардагдаа. Тэгээд л тэр. Дүү нь одоо бол бөөн баяр хөөр хэхэ. Өнөө орой уулзана, гоё байгаа биз хихи.

  • бж said...

    Дүүгээ жаргалтай байгаа тухай уншаад эгч нь ч бас зөндөө их баярлалаа. Амьдрал яг л ийм шүү дээ, дүү минь. Учраа олохгүй бухимдаж, газрын гаваар орчихмоор нэг өдөр байхад, тэнгэрт дүүлэн нисмээр, хэнд ч хамаагүй ямар их баяр хөөртэй байгаагaa чангаар хашгирч хэлмээр өдөр түүнээс хавьгүй олон байдаг юмaa. Та хоёрт аз жаргал хүсье.

  • Arsun said...

    Аборт хийдэг эмч нар л хэцvv. Хvvхдvvд бараагий нь хараад айдаг байхаа.

  • Javkhlan said...

    нээрээ тийм шүү. өөр өөр эмч өөр өөр онош тавиад байдаг нь их сонин. яагаад тэгээд байдагын ёстой ойлгохгүй юм.

  • Pearle Deppsu said...

    TO Ganaa_bj
    Hehe, harin tiimee. Uy uy bas iim zuil tohioldoh yum. Bi uchigdur buun bayar bolson, ter nuhurt heleegui l bolohoos bish.

    TO Arsun agaa
    Uu tiin tiin, ter bas hetsuu bh. Bi l huvidaa tiim huntei nuur tulahiig husehgui bna. Tiimerhuu zuil nadaas hol l bgaasai gej bodoj bna.

    TO Javkhlan
    Aaya ya, ter bol hamgiin hetsuu ni. Hend ni itgehee medehgui getsuu l bdald ordog yum.

  • melkadies said...

    deppsugiin helj baigaa uneen iimerhuu yum boldog. iim handlaga ch ajilgdagddag. gehdee anu-d helehed bi orond ni baisan bol gej bitgii heleerei. chi orond ni baij uzchiheed l daraa uneheer oor hiij chadval tegej heleerei. emch nariigaa omoormoor sanagdaad. togoon dotor ni orj hool idej yavsanii huvid. yos zuigui zuil ch adilhan hiij yavsanii huvid. gehdee hamgiin bolovsroltoi niigmiin heseg shuu. mongol humuusiin haritsaa niiteeree iim bolchihson yum bi ch ta ch adilhan yos zuigui zan gargaj l baigaa. nogoo talaar harahaar uneheer evgui sanagddag baij boloh yumaa. deppsugiin ene bichlegiig yos zuin hicheeld oruulj oyutnuudad engiin humuus ingeed buruu oilgood baidag gedegiig oilguulahgui bol. tsaad heden muu emch nar chini tsus noj, idee beer, baas sheestei hutgaldaad suuj baihdaa anzaaraihgui, esvel toohgui l baij baigaa baih. unendee emch naraa bas oilgoosoi. hun shuu bas. yos zuin huvid uneheer zovoo. aldaatai onosh tavigddagiin huvid bas l gardag tugeemel gardag. hangalttai olon jil surchaad bas ajilchaad mal bish bol surch taaraa gej bodoj magadgui l dee. ta buhen tsantchihsan tsonhnii tsaana baigaa dursiig hun baina gedgiig ni yalgaj chadna harin uneheer hen bna gedgiig yalgah uneheer hetsuu baidgiishuu. oroldood uzeerei. deppsugiin helsen buhen unen ireeduin emch nar ch ene aldaag gargalguigeer sain emch nar boltsgooj mongoliin eruul mendiin system uragsh ahij devshij hogjihiin erooliig taviy daa. hezee negen tsagt sain saihan bolchihson uyed ni ongorson ruugee bitgii gar buugaar buudaarai. onoodriin ur jims turuun ni tarisan modond baidag shuu dee

  • Pearle Deppsu said...

    TO Melkadies
    Эмч хүн болохоор чинь би ойлгож байна аа.

    Сая өнгөрөгч хагас сайнд би эмнэлэг явж нэг эмчилгээ хийлгэх болов. Тэгсэн нэг эмч намайг загнаж байна. Би өөрийнхөө биеийн байдлын талаар тодруулахад шүү дээ. Тэгсэн бас нэг эмч нь "Энэ тариаг хийлгээд 30 минутын дараа хэлээрэй" гэхэд нь хэлэх гээд ортол бас загнав. Би сэтгэл санаагаар их унаж эмчилгээний явцад ухаан алдаж унасан. Миний царайнаас л би сайнгүй байгаа нь илт байсаар байхад хэдэрлэх шаардлага юу байсан юм болоо? Дараа нь сүйд болцгоосон. Анхнаасаа зүгээр хандсан бол би тэгж нүсэр юм болоо ч уу?

  • Anonymous said...

    Ene blogiig unshaad emzeglelee bas buruushaalaa. Bi ooroo emch hun, gadaadad bolovsrol olson, odoo ch gadaadad ajilladag.Mongold ochood emch nar maani yamar hetsuu dund yaj ajilladagyg hardag, orovddog bas baharhdag. Bi buruu yumiig dandaa hetsuu gedgeer omoorch shuuj bolohgui gedegtei sanal niildeg, uuniig zasahgui bol yavahgui gedegtei margah yamar ch hun garahgui bizee. Gehdee buruu onosh tavisan ter huniig buudah baisan gej yarij baigaa ni yamar haramsaltai, emch gedeg chini olon zuil deer tulguurlaj onosh tavidag manaid onoodor systemeeree aldaatai baigaagaas bolood buruu onosh tavih yavdal hamgiin ih gardag. Jishee heley nad deer neg ovchton shinjilgeeniihee hariug bariad irsen ter hariugaar yah argagui l hort havdartai hun baisan, bi ter hunyg dahij shinjilgee ogohyg gadagshaa yavj ogohyg zovloson, tegeed hyatadad shinjilgeegee ogchood ergeed hariugaa yavuulahad ter hun havdargui bolj taarsan. Ene emchiin aldaa bish ene bol tsever systemiin aldaa, standard baihgui baigaatai holbootoi yavdal. Uunii tuld emchiig buudana gevel yu boloh bilee. Medehgui yumaa het tuilshran muutgah amarhaan, gehdee emch hund ch busdiin adil zovlon zondoo l baidag yum shu de. Hun ovdohooroo ih emzeg bolchihdog emch l bol minii omno sogdoj baih estoi gedeg setgelgee baidag emchiig ooriigee hayad busdiin toloo yavah estoi gedeg gehdee l uund ch zah hayzgaar gej baihgui bol bolohgui bizee. Anh neg mongol ovchton namaig nadad irj tusalsangui gej omgorhon zagnaj baihad bi gomdood uilj baisan (bi 32 tsag tasraltgui ajillachihaad ter ahyg sahiad honoj baisny daraa tegj baisan yum da). Iim jishee zondoo bii, humuusee haaya ch gesen ooriin tolgoi deerh buhalyg harchihaad hunii tolgoi deerh ovsyg shooldog baihsan daa.

  • Anonymous said...

    Za tiimee, emch hunii zugees zailshgui heleh ug mun.

    Gehdee l bas gomdmoor yum bdag yum shdee ah/egch mini. emchiin huvid udur tutmiin ajil bolovch, uvchtunii huvid buhel amidral ni shuu dee.

    harin ter buudah gej helsendee bi odoo boltol haramsdag yumaa. zasaad taviy geheer odoo negen heden zuun hun unshchihsan bolohoor zasdaggui yum.

    sayhan namaig mash hundeer mash buruu onoshilson, bi bas l buruu onosh bsan gedgiig ni medeh hurtelee mash ih shanalsan. unendee ireedui mini minii nudeer anh udaa haranhui haragdsan yum shuu, gehdee gomdoogui ee.

    za tand amjilt husey, sain emch met sanagdlaa :)

    Wish u the best




    Pearle Deppsu

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)