Дэлхийн хамгийн их мөнгө олдог Блоггэрууд

January 7, 2008 6 санал шүүмж

За найзуудаа Google Adsense-тэй болвол ямар вэ? Надад дээр нэг найз маань Google Adsense-тэй болоо гэж зөвлөж байсан л даа, би гэдэг хүн тэгсэн тун их ач холбогдол өгөхгүй явсаар л өдийг хүргэв. Гэтэл доорхи жагсаалтыг харсан даруйд туршаад үзэх санаа төрөв бололтой. Удахгүй дур хүрэхээрээ Adsense-тэй болноо. Хихи

1. Markus Frind. Markus гэгч нэгэн эрхэм байх бөгөөд тэрээр PlentyOfFish –г эзэмшдэг гэнэ. Эзэмшлийнх нь талаар сонирхон судалсангүй ээ. Гэхдээ энэ эрхэм жилд 3 сая доллорыг олдог гэнэ шүү. Бас овоо муу гар байгаа биз.

2. Kato Leonard. Kato жилд нэг саяыг олдог.

3. Jason Calacanis. Jason бол бас нэгэн саятан блоггэр. Илүү ихийг мэдэхийг хүсвэл Гүүглдээд үзвэл олдох биз.

4. Tim Carter. Tim гэгч залуу жилдээ Google Adsense-с 500,000-г олдог гэнэ. Бас дажгүй ээ, татвараа төлөөд хэд үлдэх билээ. Сайхан дургих мөнгө.

5. Rosalind Gardner. Rosalind Gardner хэмээх энэ шавилхан бүсгүй сүлжээ худалдааны нэгэн дива бөгөөд жилдээ тэрээр 500,000$ олдог байна. Сонирхуулахад миний найз нарын дундаас чамлахааргүй олон тооны нөхөд маань Oriflame-д элсэн ороод байгаа. Амжилт хүсье тэдэндээ. Энэ бүсгүй шиг мөнгийг хийгээд байвал сайн л байна.

6. Steve Pavlina. Steve хэмээх нөхөр StevePavlina.com гэгч өөрийн site дахь AdSense –аа жилдээ 400,000$-г олдог хэмээжээ. Бас дажгүй шүү.

7. Matther Daimler. Matther гэгч энэ эрхэм Steve-тэй адил тооны мөнгө олдог гэнэ. Гүй ээ болж л байна, тийм ээ?

8. Joel Comm. Joel бас дажгүй ихийг олчихдог юм байна лээ. Бас өөртөө их ч мөнгө хийдэг бололтой. Та бүхэн эндээс дэлгэрэнгүйг сонирхоно уу. .

9. Jose Ribeiras. Jose 250,000$ г жилд олдог боловч 9р байранд орсон байна гээд бодоод үзэхээр энэ блоггэрүүд бас овоо мөнгө олчихоод байдаг нь тодорхой харагдана. Дажгүй ээ, дажгүй.

10. Sharon Maguire. AdSense рүү нэвтэрч орох болгондоо та түүний site-r хардаг. Нэг тийм нохойтой зураг хөрөгнүүд байдаг даа. За тэр чинь шүү дээ. Жилд энэ хатагтай 250,000$г олдог. Тун дажгүй амжилт.

За тэгээд найзуудаа Adsense-тэй болох бодол та бүхэнд төрөв үү? Эсвэл мөнгө олох санаа блог дээрээ тавьсан нь миний блогыг муухай харагдуулж байна уу? За юутай ч та бүхэн минь Adsense-тэй болчихвол би дэмжиж тэр линк дээр нэг дарж байнаа. Та бүхэн ч намайг Adsense-тэй болохоор дэмжээрэй. (ойрын хугацаанд болно гэж найдаж байна) Аан бас эндээс мөнгө олдог олон блоггэр бидэн дундаас байдаг гэсэн. Итгэхгүй бол Гантулга.Т ахаас асуугаарай. Дээр надад нэг хэлж байсан юм. Аан, бас би дээр нэг эрхэмийг кофегээр дайлж байсан юм байна. Харин блог URL нь юу байлаа даа.

За бүгдэд нь амжилт

6 санал шүүмж:

  • Uujiim said...

    Сайн уу манай блоггэр анд маань шинэ он гараад блогоо эрчимтэй бичиж байх шиг бнаа даа тээ бич бич бас дахин бич.. Good Luck!

  • Anonymous said...

    нэг тийм юмтай болгоод өгдөг буянтан байдагүй л юм байхдаа

  • ZAYA said...

    Пөөх, мөнгөөр бороо орох нь ээ. Инээд ч хүрэх шиг... Тийм юмтай болдог юм билүү???
    Дүү минь нээхээрээ эгчдээ хэл мэдээ өгдгийн шүү. Босгийг чинь элээгээд өгнө.

  • sanakae said...

    Бусад төрлийн иймэрхүү зүйлсээс google adsense л их зүгээр юм шиг байна лээ. Google adsense-тай болохыг хүсвэл
    ЭНД дараад гарч ирсэн товчин дээр дараад л gmail хаяграараа ороод бүртгүүлээд л болоо.

  • Anonymous said...

    Have you ever considered writing an ebook or guest authoring on other websites?
    I have a blog based upon on the same ideas you discuss and
    would love to have you share some stories/information.
    I know my viewers would appreciate your work. If you are even remotely interested,
    feel free to send me an e-mail.

    Take a look at my web site - find insurance quotes

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)