Миний Монголын ард түмээн,
АНОД Банкны өнгөрсөн 17 жилийн үйл ажиллагааг товч дүгнэн хэлвээс хадгаламжийн хүүгээр 200 мянган хүнийг амьдралтай залган, зээлийн үйл ажиллагаагаар 20 000 хүнийг ажлын байртай болгон хэдэн зуун тэрбумын орлогыг төсөвт төвлөрөхөд шийдвэрлэх нөлөөтэйгээр оролцон, Монгол улсын эдийг засгын 10 хувийг бүрдүүлэн ажиллаж байсанд оршино. Бид жирийн нэгэн монголын ажил хэрэгч хүмүүсийн хувьд хийж буй ажлаараа бахархан, төрийн дээд шагналыг хүртэн, Тэргүүний Санхүүч, Татвар төлөгч, Бизнесмэн зэрэг шагналуудыг удаа дараа авч байсан.
2007 оноос дэлхийн санхүүгийн хямрал эхлэн, банк санхүүгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Швейцар, Англи, Америк зэрэг олон улсын том банкууд толгой дараалан дампуурч, эдийн засгаа аврахын тулд хүндэрсэн банкуудаа засаг төр, төв банкинд мөнгө байршуулах зэргээр хүмүүнлэг арга хэмжээг авч буйг та бүгд бид хэвлэл мэдээллээр байнга сонсч байгаа.
2008 онд Монголын эдийн засаг дээрх хямралд өртөн зэс цайр, малын түүхий эдийн үнэ унасан болон аялал жуулчлал зэрэг гол экспортын борлуулалт унаж, төсвийн алдагдалд орон, банкуудын идэвхтэй үйл ажиллагаа суларч, барилгын салбарт санхүүжилт зогссоноос олон дуусаагүй барилга үлдэж, олон нэрийн барааны борлуулалт буурсан. Мөн өнгөрсөн онд улс төрийн сонгууль ихээхэн будилаантай болж, 7 сарын 1-ны үйл явдал, шинэ Засгийн газрын бүрдүүлэлт сунжран цаг алдсан зэрэг улс төрийн үйл явдлууд тэртэй тэргүй хүндэрч байсан нь эдийн засагт томоохон цохилт болж, Монгол үйл ажиллагаа эрхэлж байсан жижиг дунд хөрөнгө оруулагчид мөнгөө татах зэргээр төгрөгийн ханш унагах, будилаан самуунаар харилцагчид банкнаас мөнгөө татах гэх мэт эдийн засаг, санхүүгийн сөрөг үр дагавруудыг бид туулсан.
Манай банкны хувьд дээрх гадаад орчны таагүй нөхцөл байдал дээр дотоод менежментын доголдол, хамтын засаглалын зарчим алдагдах зэргээр цэвэр бизнесын үйл ажиллагаанаас болж банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд орсон. Харамсалтай нь төв банк АНОД банкыг 17 жил хянаж ажиллаж байсан мөртлөө энэ хүнд үед биднийг олон арван тэрбумыг хувьдаа завшсан мэтээр худал гүтгэлэг, хар PR тараан шоронд хориуллаа. Дээрээс нь цагдаагийнхан биднийг банкны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээл, эрсдэлүүдийн талаар анхан шатны мэдлэггүй хүмүүсээр байцаалт явуулан, хүн бүрт 10-20 жилийн ял тулган, онц аюултай хүнд гэмт хэргүүдийг хүлээлгэхээр 5 сар шоронд хорин залхааж байна.
Ардчилсан хүмүүнлэг оронд бол эдгээр хохирогч болгон зарлахаар зэхэж буй 1200 жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зохицуулах олон аргууд байдаг. Цагдаагийн газрын явуулж буй энэ бусармаг үйл ажиллагаа нь ардчилсан оронд байж болшгүй хэлмэгдүүлэлт бөгөөд 1937, 1960, 1980-аад оны хэлмэгдүүлэлтийг санагдуулж байна. Монголын Банкуудын Холбоо, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Бизнесийг дэмждэг, хүний эрхийг дээдэлдэг олон улсын байгууллагуудад энэхүү болж буй үйл явдал анхаарлаа хандуулахыг хүсч байна.
Би энэ шударга бус үйл явдлыг эсэргүүцэн, өөрийн үр хүүхэд, гэр бүлийн төлөө амь насаа дэнчин тавьж, өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдэж байна.
Шударга үйлс дэлгэрэх болтугай.
19 санал шүүмж:
Нойтонг зарлавал 50 хоног тоодоггүй юм гэнэ лээ, хуурайг зарлавал хэд хоног тоохгүйг нь харъя
depsu medee oruuldag bolsiimuu?
sonirxoltoi medeelluud oruulaarai...
Төрийн хамгаалалтгүй байсны хар гай л гэж боддог.
Харин тийн, өнгөрсөн сонгуулиар хахууль өгөөгүйн хар гай
Эд нөхдүүд Анодын мөнгийг нуун дарагдуулсан нь илэрсэн гэсэн, яан даа
TO Anonymous
Залуу хүн байж ямар ухвар мөчид бодолтой хүн бэ? Ингээд блог хэсээд явж байгаа бол яах аргагүй залуу л хүн байж таараа. Наад нөхдүүд чинь ХУ намын утсан хүүхэлдэйнүүдийн золиос болоод байна. 2008 оны сонгуульд мөнгө өгч авилгалдах л хэрэгтэй байж дээ тэд нар.
Энхтөр захирал нь ганц худагаас Монгол Улсын Банкны системийн лийдэр банкны эздийг ингэж хэн ч биш болгож байгаа юм чинь хэнийг ч нясалж чадна гээд хэлээд байна.
Би нам бус байсныхаа төлөө өөрийн халаасаа ухуулдаггүй нийгэмд амьдармаар байна.
Ene uls oron arai dendlee mongold shudarga bisniess hiih arga alga. Gants tsever mongoliin ard tumnii huch hudulmuruur bosson bank gj boddiin. uneneer yavah arga alga. uls tur-d handiv uguugui bulihai luivar hiigeeguin har gai sh dee.
Hooe Banjigiin balai....залуугын geed baih yu залуугийн geechee... yadaj Mongol heleeree zov yarij bichij suraad daraa ni ULS TORJ!!!
Ядаж монголоороо биччихээд дараа нь шүүмжил за
Монгол банкны зөв гэж бодож байна.
TO Батзориг
Бурхан минь яаж бодохоороо ингэж хэлэв дээ нээрээ. хэрэв үнэхээр аврах хүсэлтэй байсан юм бол яах гэж хадгаламжаа тат гэж хүмүүст уриалсан юм болоо? энэ аврах алхам уу? арай ч дээ нээрээ. тэнэг ч хүн үгүй гэж ойлгоно.
Монгол Банк дан өөрийн шийдвэрээр тийм үйлдэл хийгээгүй, өөрийн шийдвэрээр БЭТ томилсон бол ч яахав. Гэтэл цаана нь шаал өөр зүйл байгаа.
Арай өөрөөр харах гээд үзээрэй.
Turuus huviin biznesiinhniig daramtaldag, Mongoliin gol bayalag hedhen ger uls tur biznesiin ger buliinhnii gart bgaa yum shig sanagddag
Chi buruu bodoltoi bh shig bn Anod bankiig naad heden hvn chin vvsgen baiguulsan ni vnen ch banknii bvh hurungu naaad hvmvvsiih bish uchnuun olon hadgalamj ezemshigchiin mungu bgaa tegtel yasan be tsuuhun hvnd ih hemjeenii zeel ologson uursduu bakniihaa mungiig hamaagvi vren taran hiisen songuuli ene terd hamaagvi hurungu zartsuulsan ergeed hadgalamj ezemshigchihdedee mungu-g ni ergvvlj ugch chadahgvi bolson ene bvgd ni banknii tuhai huuliig notstoi zurchsun.Herwee ene ved Mongol bank oroltsoogvi baisan bol Anod-n hohirogchid geh baahan hvmvvs jagsaal tsuglaan hiigeed turuus hohiroloo baragduulna geed tur bidnii tatwaraas 50%-n gargan geed buun yum boloh bsan yum daa.Chi dan gants neg taliig bariad bn aa aan bas neg yum helhed end Hu nam yamar hamaatai yum Hu nam ingej daramtalsan gedgiig chi yaj medej bgaa yum eswel chi gercheer bsan yum uu herwee tiim bol ter barimt notolgoogoo gargaach.
TO Баагий
Пээ базарвааний хум пад гэж.
За би өөрөөс чинь илүүг мэдэж байгаадаа хэлж байна.
Надад яг үнэндээ ийм сэтгэгдэл төрлөө. Чи нэг бол Монгол Банкинд ажилдаг, эсвэл БЭТ-ийн хэн нэгнийх нь ойр дотны хүн. Эсвэл Ху намын гишүүн байна.
Үгүй бол чи мөсөн уулын харагдах байдлыг л харсан байна. Мөсөн уулын 90% нь усан дотроо байдаг юм.
Good luck
Za uuchlaarai Bi Mongol bankind ajildaggvi,Bet-n hen negnii oir dotnii hvn Hu namiin gishiin ali ni ch bish.Hvn hvnii sanaa uur uur gej tsag hugtsaa vnen zuwiin haruulag bailgvi dee gej.Harin chi uuruu anod bankni ene hediin negniihen hamaatan yum bish vv.Aan bas deer ni neg yum helhed hvn zvgeer vzel bodloo helhed teriig aytaihan hvleej awch bolohgvi bn uu.
Chamd bas good luck
Зөөз, би уул нь их эелдэг хүлээж аваад өөрийн зүгээс аятайхан л хариу хэллээ гэж бодсон юмсан.
Таны таалал мэдсүгэй.
Мөсөн уулын 90% нь усан дотроо байдаг юм.
Ажлаа хийж чадахгүй, хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр сайхан тоглочихсон хүмүүсийг яагаад өмөөрөөд байгааг ер ойлгохгүй байна. Банкны систем 90-ээд оны үеийн ганзагын наймаачдын танхай сэтгэхүйтэй хүмүүсээс салж ном журмандаа орж цэвэрших цаг болсон гэж бодож байна. Энд Монгол банкны үүрэг өндөр бөгөөд хуулиа барьж хатуу ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
ээ бурхан минь ээ гэж. монгол банк үүргээ ухамсарлаад үнэнчээр ажлаа хийдэг ч болоосой доо.
гэтэл үгүй л байхгүй юу
Post a Comment
Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)