Монголдоо дургүй Монгол

May 28, 2009 8 санал шүүмж
Гадаад оронд амьдарч Галуу шувууны мах идсэн хүмүүсээс гардаг хамгийн түгээмэл зан. Монголдоо дургүй Монгол. Магадгүй илүүг үзсэндээ тэгж ярьдаг байх. Хамгийн наад захын жишээ. Энэ Блог дундын чатад уур амьсгалыг тэр чигт нь өөрчилдөг Мисс Ворлд. Монгол хүүхнүүд ийм тийм, Монгол хүүхнүүдийг дуурайсан чинь тийм ийм. Монгол залуус тийм ийм... (харин тэр бүсгүй/залуугын харьцаа ямар билээ? Гайхалтай бүдүүлэг)

Бас гадаадад амьдардаг эсвэл амьдарч байсан босстой ажилчид. Тэдний хоорондох харьцаа. Нөгөө ажилчин залуус бүүр сүүлдээ яаж харьцахаа мэдэхээ байчихсан. Монгол, гадаадын орон дамжсан бизнес хийх гэж байгаа бол тухайн орныхоо ч монгол орныхоо ч онцлогыг бодож ажилчидтайгаа харьцах хэрэгтэй байх. Гэтэл эсрэгээр гадаад орны хүмүүс гайхамшиг, Монголчууд эргүү малууд шиг л харьцана.

Би нэг юманд үнэхээр гайхдаг. Өөрөө Монгол биш юм шиг яагаад тэгж ярьдаг юм бүү мэд. Миний бодлоор бол манайхны нийтлэг дутагдал нь тийм шүү. Харин энд бол өөр байдаг. Тиймээс аль болох тэгж ажиллаарай гэх ч юм уу тайлбарлаж хэлэхийн оронд “Монголчууд ер нь ийм заваан, яасан ийсэн” гээд л дайрч гардаг. Энэ нь “Би ер нь их заваан, тэгдэг ингэдэг” гэж байгаа юм шиг л сонсогддог.

Зөв шаардлагагыг зөв тавих л хэрэгтэй байх.

За би цөөнх хэдэн хүнд л хандаж ингэж бичсэн билээ. Тэрнээс бүх хүмүүсийг хэлээгүй шүү. (Сонгууль 2009 ингэж л нөлөөлсөн байна шүү дээ хэхэ)

8 санал шүүмж:

  • Damdaa said...

    Харин тийм ээ, гадаад гэдэг газрыг бүр нэг диваажин гээд бүүр нэг бодчихсон гарууд байдын байдын, хөөрхий муу Дэмбэрэл юу үзээгүйн болоод зайлуул ганц гадаад явсныгаа их л юм гээд бодчихсон.

    Ганц таваг хоол ч аятайхан ам руугаа хийчиж чадахгүй, тэнд явж байхад тэндхийн хоол нь энэнээс амттай гэж мэгж балайраад өмнөөс нь ичиж үхмээр. Монголын цаг агаар аймаар сонин юм аа ч гэх шиг.

  • Fisher. said...

    minii yag helie gej bodoj baisin ugiig helsen baina. 100% sanal niljiin. :D

  • B.Tumennast said...

    shuumjildeg shigee uurchilbul zugeer bh. tegvel eh oron ni uursdiinh ni huseed bgaa shig bolno shuudee

  • Hawk said...

    Боддог бодлыг ил гаргаж бичсэн Дэппсүдээ баярлалаа. Гадаадад очоод эх орныхоо талаар ямаршуу үзэлтэй болох нь тухайн хүний тэнэгийн (ухааны) түвшингээс хамаах байх л даа. Найз нь монголчуудаа үргэлж сайнаар ярьж явдаг. Монгол хүн бол гайхалтай ухаалаг сайхан хүмүүс гагцхүү "Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа" гэдэг үг монголын нийгэмд биелэлээ олохгүй аль багаас нь төлөвшөөгүй "нахаал"ны зангаараа аливаа зүйлд хандах гээд байх шиг санагддаг. Өөрөө сурч боловсроод хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлэх хэрэгтэй байна

  • Hawk said...

    Түмээд: Шүүмжлэлийг хүлээж авчр ухаарч чадвал өөрчлөгдөнө байх л даа. "Алтны дэргэдэх гууль шаралдаг" гэсэн

    Манай нийгэм бага багаар боловсорч байгаа. Боловсролтой гоё харьцаатай залуус зөндөө байна

  • Anonymous said...

    ****TURSUN UDURIIN MEND HURGEYE****

  • T said...

    Ai medehgui. Hun uuriinhee dutagdald durgui gj. ter hun yaagaad tegj helev gedegiig bodoltson uzej zasah uuriinhee dutagdaliig heregtei sh d.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)