Нэгэн түүх ийм бөлгөө

May 14, 2009 13 санал шүүмж
1990 он, Ардчилал гарч Монголчууд гадаад орон руу чөлөөтэй явах эрхтэй боллоо. Энэ үеэс тэдний амжилтын гараа эхэлжээ. Эхэндээ 2 найз гахай зөөн наймаа хийдэг байлаа. Өдөр ирэх бүрт тэдний наймаа амжилттай болж их мөнгөөр эргэдэг боллоо. Гэхдээ амжилтын зам дардан байсангүй Оросын атамануудад дээрэмдүүлж, өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөө ингээд алдаж байгаатай эвлэрч чадахгүй гар зөрүүлэн бүүр эмнэлэгт хүнд биетэйгээр хэвтэж байв. Энэ тэдний амжилтын уртаас урт замын эхний саад болов. Хүний халаасыг ухна гэдэг дэндүү өрөвдөлтэй зүйл. Гэвч тэд шантарсангүй.

Харин нэг найз нь гадаад оронг зорин боловсрол олохоор аянд гарав.

1996 он, тэрээр Монголдоо ирэв. Ирсэн даруйдаа найзтайгаа нийлж валют солилцооны жижигхэн төв нээлээ. Тэд хүний гар харалгүй, хэн нэгнээс луйвар хийлгүй өөрсдийн хөдөлмөрөөр мөнгө олж жижигхэн төвөө томруулсаар томруулсаар байв. Их ч хөдөлмөр зарж ажлын байраа гэрээ болгон хэдэн жил маш шургуу ажиллаа.

2000 он, тэд нэгэн банкыг байгуулав. Анхны хувийн банк. Гурван залуугын цэвэр хөлс хөдөлмөрөөр бүтсэн банк. Энэ бол нөр их ажлын эхлэл төдий л байв. Маш шургуу ажиллаж Монголын Банкны Системийн топ банк, Монгол улсын төсвийн 10 хувийг бүрдүүлдэг томоохон банк болон хувирав. Харин энэ үетэй зэрэгцэн улс төрийн байдал тогтворгүй болж ирлээ. ХУ ахын бороохой олон түмнийг балбаж авилгал гэх аалзны торыг бий болгов.

2008 он, СОНГУУЛЬ. Тэд хэнд ч авилга өгөхийг хүссэнгүй. Ху ахад ч мөнгө өгч сонгуульд амжилттай оролцоорой гэж бялууны хэсэгхэн горьдож суудаг бяцхан жаалууд шиг царайлсангүй. Харин Ху ах мөнгө өг гэж атаманддаг байж тэднийг.

2008 оны 12 сар, тэдний халаасанд Ху ахын гар оров. Хувийн өмчийг нь эзлэн авахыг оролдов, эздийг нь шоронд хийв. Хүний халаасыг ухна гэдэг дэндүү өрөвдөлтэй зүйл. Энэ тэдний амжилтын хоёр дахь саад болов. Гэвч тэд шантарсангүй. Амжилтын уртаас урт зам үргэлжилсээр, тэд тэмцсээр...

Бурхаан, яг ингээд бичиж байхад Ху ахын ивээлд байх нэгэн хорооны дарганцар гэрт орж ирээд 5000 төгрөг өгчихөөд гараад явлаа.

Ху ахын гарыг хүндрүүлээгүйн төлөө торны цаана ордоггүй төртэй нийгэмд амьдрахыг хүсч байна.

13 санал шүүмж:

  • Anonymous said...

    Дэпсу, энэ талаар уншаад байхнээ нэг л сонин санагдаад байхын. Санал сэтгэгдлээ бичиж байгааг минь битгий эмзэгээр хүлээж аваарай. Анод банкны талаар сонин.мн дээр бичсэн байсан.

    ...Ху намд мөнгө хандивлаагүй гэсэн шалтгаанаар хорьж цагдаж байгаа гэдэг нь өрөөсгөл "дүгнэлт" болох болов уу. Яагаад гэвэл энэ удаагийн Засгийн газар нь "хамтарсан" тодотголтой, Банкны системийг удирддаг УИХ нь бас холимол. Төр, засаг шийдвэрээ гаргахад зөвхөн Ху ах байгаа гэсэн өрөөсгөл ойлголтоор бичихэд болж байна уу? Цагдаа хууль хяналтын байгууллагынхан улс төрөөс "ангид" байх мэт... гээд зүйлүүд байна.

    ...Өө тэр, "Ху ахын ивээл дэх хорооны дарганцараа" нэр устай нь намын харьяалалтай нь бич дээ. Хорооныхоо даргын нэг усыг олж ядаад байх зүйлгүй шүү дээ. Хэрвээ тэгж чадвал нэг ч гэсэн хүн шударга ёсны төлөө бас шударга замаар тэмцэж байгаа болно.

  • Бүсгүй said...

    Xэрэв энэ миний бодож байгаа банк мөн бол хамгийн банкны бус системтэй банк байжээ. Голлох хүчин зүйл... Гэхдээ тэр банкыг аварч болох байжээ. Даанч аврагдсангүй. Магадгүй "гар хүндрүүлээгүйгээс" болсон байх...

  • Anonymous said...

    nyangar hadand garsan tuhai yum u hehe

  • Pearle Deppsu said...

    TO Аноним
    Заа тэр сонин мн дээр бичсэн зүйл бол бас л нэг хүний бодол.

    Би нилээн юм мэддэг хүний үгийг хэлж байна. Энэ хэрэгт үнэхээр Ху намын удирдлагууд холбоотой. Тэр М.Энхболдуушка бол бүүр ч илүү холбоотой.

    Ингэж хэлээд маргааш гэхэд дэлгүүрээс алим хулгайлсан хэрэгт гүтгүүлээд ганц худагт орчих юм биш биз дээ

  • Witness said...

    gegeen ээ, бүү тэнэгт. Нянгар гэдэг бол нэгэн халаасны хулгайч хэрхэн дээшээ ахидаг тухай. Энд шал өөр, өөрийн хүч хөдөлмөрөөр өсч өндийж байгаад хэлмэгдэж буй залуусын тухай өгүүлж.

  • xvv said...

    Хэрвээ Анод банк мөн бол угаасаа нэлээд хэдэн жилийн өмнөөс гадны мэдлэгтэй хүмүүс дампуурах нь тодорхой, Монголын хамгийн тогтолцоо муутай банк, хамгийн түрүүн дампуурах банк гэгдэж байсан гэх юм билээ. Нэлээн юм мэддэг хүн үүнийг бүр нэлээн дээр үед хэлж байсан.
    Харин мэдээж аварч болох л байсан байх. Гэхдээ хэн нэгний бизнесийг босгох гэж төрөөс мөнгө төлөөд, тэр тусмаа буруу тогтолцоотой зүйлийг дэмжээд байдаг нь бол буруу байхаа... Энд би Ху намыг дэмжсэн, өмөөрсөндөө биш, энэ банкны асуудал дан ганц Ху намтай холбоотой зүйл биш байхаа гэж л хэлэх гэсэн юм шүү.
    Угаасаа Ху нам шиг хүмүүст мөнгө тарааж, болсон болоогүй сайн ажилласан, гурилдсан хоёрт адил эрх, адил хөлс өгөх зам руу чиглүүлж байгаа социализм, коммунизмыг эрс эсэргүүцдэг хөөн би :p

  • xvv said...

    Аа тийм бас энэ банк Ху намыг голчлон төр барьж байсан хугацаанд өдий удаан хугацаанд олигтой хяналт шалгалтгүй оршин тогтноод л байснаа гэнэт дампуурах болсон нь бас л асуудал. Гээндээ ч бий гоондоо ч би гэдэг л болов уу даа..

  • org said...

    Deppsu-iin bichsen zuiliig bi oor hunii amnaas oiroltsoo huvilbaraar sonsoj baisan yum bna. ugaasaa Mongold tsever zov togtoltsootoi bank baigaa bil u? XAAH, Hudaldaa hogjil, Golomt zereg shalguuraar ni dampuuruulya gevel dampuurah bank harin ch bugdeere baih. busad kapitron kapital zereg jijig yumnuudiin talaar bol yariad ch hereggui baih. ene oguuleld zovhon banknii talaar bus toriin oroltsoo ba huviin hevshliin baiguullagiin togtoltsoonii asuudliig hondson baihad ene bank ni dampuursan baih estoi baisan, ter hu nam ni dangaaraa tor bariagui zergeer huuhed shig setgeh ni ene songuuli yamar bolj boloh talaar gunigtai ireedui haruulaad baih shig. hooson uzen yadahaasaa omno eruul uhaanaar setgeech...

  • Pearle Deppsu said...

    TO Хүү
    Хүү, за чи сонс. Хамгийн тогтолцоо муутай банк гэвэл дэндүү өрөөсгөл болно. Тогтолцоо муутай банк Монгол Улсын шилдэг банк болоол айн. Тэгвэл Монголын Банкны Систем тэр чигээрээ тогтолцоо муутай болно.

    Хамгийн гол нь улс төрийн хамгаалалтгүй байсандаа байгаам.

    Монголоос өөр оронд, жишээ нь Солонгост төрийн хүнд авилгал өгч улс төрийн хамгаалалт авсан нь тогтоогдвол тэр авилгал авсан нь өгсөнтэйгөө хамт шоронд орох ёстой. Гэтэл манайд яаж байна???!!!

    TO Witness
    Чи шүү

    TO Org
    Угаасаа одоо хэвлэл мэдээллээр цацаж байгаа мэдээллээс учрыг нь ойлгоод дархлаатай мэдээлэл авчих хүн 10% л байгаа болов уу.

  • Tuvshin said...

    Tiim Deppsu-iin zuv. Herev ter shudarga niigem bol yaagaad shuud shorond hiichij bgaan ? Unuudur niigemin tsogtsoltsoo hend shuuhiin erh medel bn. hen henii umnuud shiidver gargaj bn. ene talaar huuliin zaaltuud yaah uurchlugsuj suuld neg bulegt zoriulagdan uurchlugdsun huuliin zaalt zeregiig harval uur shuu de.

  • Anonymous said...

    Anod banknii talaar sain medehgui bna yamartai ch "Hopkinsiin" neesneer har nuh manai tor bolood business-iinhnii ali alind n baina. Har nuh geheer garah gartsgui met sanagdaj bna.

  • bbatzorig said...

    Анод шилдэг банк болоход Монгол нээрээ муухан хошин шог шиг юм даа гэж бодол төрж билээ. Монголд гайгүй банкнууд гэвэл TDB, Khan, Xac байна.

  • Pearle Deppsu said...

    TO Батзориг

    За 2 лаа ингэж муудаад яахав. Монгол Банкыг цаанаас нь өөр хүмүүс удирдаад байгаа юм шүү дээ. Харин тэр танхай сэтгэхүйтэй гэж хэлж байгаа чинь тун буруу байна даа. Чи тэр хүмүүстэй харьцаж үзсэн бол өөр үг хэлэх байсан байх.

    За юутай ч би ахын дүүгийн хувьд яаж ахыгаа зовж зүдэрч, өдөр шөнөгүй ажиллан байж тэр банкыг үүсгэснийг мэднэ. Анх банк байгуулаад нээлтийн өмнөх өдөр нь хэлэх үгээ бэлдээд баярласандаа дүү бид 2г үнсэж байсныг тод санаж байна. Хүн хэзээ ч өөрийн хүч хөдөлмөрөөр босгосон хөрөнгөө үрэн таран хийдэггүй юм аа.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)