Нэгхэн саналаар ирээдүйг бүтээнэ

April 29, 2009 17 санал шүүмж
2008 онд Америкын Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсныг хэн хүнгүй мэднэ. Харин ид сонгуулийн компанит сурталчилгаа явуулж байх үеэр Холивудын нэрд гарч яваа найруулагч Joshua Michael Stern нэгэн киног хийж залуучуудыг сонгуульд урин дуудаж ердөө нэгхэн саналаар ирээдүйг бүтээдэг юм шүү гэдгийг анхааруулахыг зорьжээ.

Уг кинонд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гайхалтайгаар яг тэнцүү гарч ердөө ганцхан хүний саналаар Бүгд Найрамдах болон Ардчилсан намаас нэр дэвшигчийн хэн нь АНУ-ын ерөнхийлөгч болохыг шийдэх болдог.

Харин манай Монголд ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Гэтэл УИХ-ын эрхэм гишүүнээс эхлээд саналаа өгөхөөс татгалзаж олон залууст хэнээрхэл үүсгэж байх юм. Би хувьдаа тэр эрхэм гишүүнд саналаа өгсөндөө учиргүй харамсаж эхлээд байгаа хүн. УИХ-ын гишүүнээс эхлээд сонгуульд саналаа өгөхгүй гэж байхад манай монголд ноён Баабарын хэлсэнчилэн Эзэнбаяр байсаар л байна. Залуучуудаа, төрийн эрхийг барих мөч ердөө сонгуулийн үеэр л чиний гарт ордог билээ. Гэтэл яагаад сонгуульд саналаа өгөхгүй гэж маадгар ярих болов оо. Ердөө ганцхан саналаар ирээдүйг бүтээнэ. Чиний өгөх санал ямар их нөлөөтэй болохыг мэдэхгүй байна гэж үү?

Магадгүй саналыг чинь луйвардах байх. Луйвраар сөрөг санал өгөх явдал бишгүйдээ их гарах байх, тооллогын явцад тог таслах байх. Гэсэн ч яаж ч луйвардаад барахаа больжээ гэтэл нь саналаа өгцгөөе. Цаана чинь яаж ч луйвардаад далхан хүний саланаар ялж гишүүн болсон хүн байна. Энэ нэгийг дуулгаж байгаа бизээ. Бүгдээрээ сонгуульд идэвхитэй оролцож АРДЧИЛСАН НИЙГМИЙГ бүтээцгээе.

17 санал шүүмж:

  • Zoloo! said...

    Хэхэ.. гоё бичлэг байна...

    4жилийн дараа.. хэрвээ ерөнхийлөгчийн сонгууль... 6сараас өмнө болвол... нэг саналаар ирээдүйгээ бүтээж чадахгүйм байшт..

    P.S : 2013оны 6сарын 12ноос хойш би ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй бохлим байна... Тэрнээс өмнө болчихвол.. :(

  • Mongolhuu said...

    Bid neg sanaliig ch golohgui ogvoos medehgui chadahgui zuil ugui bogood handah zug ooroo togtono he he

  • Barbayar said...

    Би л лав Монголд байсан бол санал өгөхгүй байх байсан.

    Энхбаяр - Улаан авилгалч
    Элбэгдорж - Ам баавар

    Хэнд нь өгөх юм? 2 хон хүн арай л утгагүй. Хүмүүст сонголт өгөхгүй байна ш дээ.

  • zeregle said...

    hehe am baavar gedeg chin urlag gej boddog. hun bur tiim baij chadhuu?

  • 3apaa said...

    За би хүнд нь биш чиг шугаманд нь санал өгнө.
    No More Socialism!!!
    No More Fucking Corruption!!!
    No More Killing!!!

  • Pearle Deppsu said...

    TO Бараа
    Харин яг чам шиг бодолтой байгаа залууст зориулж би бичлэг бичсийн.

    No More Socialism!!!
    No More Fucking Corruption!!!
    No More Killing!!!

    Энд Зараа ах яг хэлчихэж.

    Элбэгээг сонгоод цаана нь яг ямар чиг байна вэ тэрийг нь сонгоорой гэж байгаам. Хэдий ам баавар байлаа ч цаана нь байгаа хүмүүс өөр шдээ. Ямар ЭБ шиг ганц эзэн бишдээ.

  • zeregle said...

    eb gants ezen chin ardaa bas ezentei ezen ch yum shig. ehner n gej gaihal shuudee.

  • Anonymous said...

    1-хэн цагийн дотор ө/х шөнийн 03-04 цагт л бүх юм /сонгуулийн дүн/ 360 биш ээ 480 град эргэнэ гэдгийг л ойлгосоон
    2 хөгийн гарын алиныг ч гаргасан ялгаа үгүй

  • Ууганбаяр said...

    Тэр кино дээр гардаг шиг миний ганц санал үнэд хүрэх юм биш байгаа. Саналаа ямар ч байсан хадгалж байяаа юмыг яаж мэдхэв.

  • Цогтбаяр said...

    Бараагийн бодолыг харлаа,,Сонгуульд өөр санал болгоод гараад ирэх хүн байхгүй болохоор сонголт хоёроос нэг л байна.
    Санал өгөөд түүнийгээ луйвардуулаад байгаад харамсалтай гэхдээ 100-с 100% луйвар болгохгүй тулд би саналаа өгнө.

  • Pearle Deppsu said...

    TO Цогтоо
    Фрээнд, ашгүй нэг санал нэг хүн. Чи шүү

    TO Ууганбаяр
    Гол нь залуу минь саналаа хадгалж байя гээд сонгуульдаа саналаа өгөхгүй байвал ямар ч хэрэггүй шдээ. Тэр кинон дээр алдаа гарч тэр хүний санал тоологдоогүй байдын. Тэгээд өргөдөл бичээд дахин санал өгөх болдог. Харин манайд тийм хууль байхгүй шүү дээ. бодолтой л байгаарай.

  • БОРОО said...

    Нөгөө адилхан сэдэвтэй бичлэг байна хэхэ. Чи бид 2 яаж нэг ижил сэтгэвээ гэж. хэхэ.

    Гэхдээ бид тухайн нэр дэвшигчдийг өөрсдөнд нь таалагдаагүйн төлөө сонгуулиа өгөхгүй байлаа гээд яг ямар үр дагавар гарах бол... САЙН БОДООД ҮЗЭЭРЭЙ. Бас сонгох, сонгогдох нь та бидний эрх ч, сонгуулиа өгөх нь иргэн хүний үүрэг юм шүү.

    Үнэхээр хэнийг сонгохоо сайн мэдэхгүй байгаа бол 2 нэр дэвшигчийг хооронд нь бие организмаар нь биш алдаа, оноогоор нь нэг харьцуулаад үзээрэй гэж хэлэх байна даа.

    Бороо орсон өдрийн мэнд. Бороонд блогоос

  • БОРОО said...

    Дэрсу уЗАЛА ингэхэд чи миний блогсдотийн блогийг ласт апдэйтэд блогс цэсэндээ оруулчаач. Таньдаг хүн байжийж сэтгэлгүй гэдэг нь.

  • Энх-Орших Хүрлээ said...

    Хүн болгон ялангуяа залуучууд сонгуулийн эрхээ эдлэх ёстой. Ардчилал гэдэг мань өөрөө тэр шүү дээ. Түр ч гэсэн төр барилцаад авна даа.

  • Hawk said...

    Миний эх орон надын саналаар дутна !!! Би л байсан бол занаж байгаад Элбэгээд саналаа өгөх байсан... ЭБА-г бодуул нэр хамаагүй цэвэр

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)