Солонгос киноны онцлогууд

April 25, 2009 27 санал шүүмж
Солонгос, Хятадын соёлын довтолгоонд манайхан өртөөд нилээн хэдэн жил боллоо. Анх ганц нэг кино үзчихдэг байсан юм аа. 3 дахь киноноос эхлээд л явцгүй болж ирсэн юм. Гэтэл улам лавширан тахин шүтэгчид нэмэгдээд байх юм. Харамсалтай юм аа. Тэгээд би бодож үзлээ. Бас хэсэг блогчидын хэлсэн зүйлийг хураангүйлаад бичихээр шийдлээ.

Монголчууд Солонгосчуудыг сайн мэддэг болсон байх. Ямар хүмүүс байдаг, ямар зан араншин, соёл шүтлэгтэй гээд л. Тэгээд доор сийрүүлэн бичвэл ийм байна.

1. Солонгосчууд нэр цээжлэх дургүй улс

Хэрэв та солонгосд очоод хэдэн хүнтэй найз болвол зөвхөн нэгнийх нь нэрийг нь цээжилсэн байхад л хангалттай юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө найзыг нь дуудах хэрэг гарвал тэрний найзаа гээд л болоо. Жишээ нь Үнжээ (энэ нэрийг гүй ээ мөн олон сонсож байнаа. Ямар хүн байдаг юм болоо нэг харах юмсааан). Үнжээгийн найзаа, Үнжээгийн найзын найзаа гэх мэт. Хэрэв энэ хүний гэрт нь зочилбол аав ээжийнх нь нэрийг мэдэх бүүр ч шаардлага байхгүй. Үнжээгийн ааваа, ээжээ, дүү, ахаа, эгчээ. Ганц хүний нэрийг мэддэг байхад танил бүх хүмүүсийг нь хэнээ гэхгүйгээр дуудчиж болж байгаам. Гэтэл бүүр хамгийн гайхалтай нь энэ Үнжээ гэгчийн аав ээж нь нэг нэгнийгээ Үнжээгийн ааваа, Үнжээгийн ээжээ гэж дууддагт байгаам. Одоо манайхаар бол өвгөөн, хөгшөөн, ханиа, хайраа гэхгүйгээр хүүхдийн ээжээ, ааваа гээд л дуудах нь байна шдээ. Хэрэв манайд хэн нэгнийг Балдан гуайн бага охины хуучин найз залуугын шинэ найз охион гэж дуудвал яах болоо? Аягүй бол зодоон болно шүү.

2. Солонгосчууд өөрөө өөртэйгөө их ярьдаг хүмүүс

Батаа (гэр бүлийн хүчирхийлэлд Үнжээ гэдэг кино үзэхээс өөр аргагүй болсон хүн) ахын хэлсэнээр хэрэв та Солонгосд очвол хэн нэгэн баян хүнийг ол. Тэгээд сайн дага. Ялангуяа ганцаараа байх мөчийг нь тэсэн ядан хүлээ. За ганцаараа тэр хүн нэг газар байгаа бол хаана ямар мөнгө, хадгаламжийн дэвтэр, үнэт цаас, хувьцааны бичиг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гээд бүх зүйлээ нууснаа ярьна. Тэгээд мэдэж аваад, хайж олоод, барьцаа болгож тавиад зээл ав. Тэгээд л баяжлаа гэсэн үг.

3. Солонгосчууд ухаж ойлгохдоо муу хүмүүс

За бүхэл бүтэн улсын бүх хүмүүсийг ингэж хэлсэн нь болж байна уу гүй юу. Гэхдээ хийсэн кино болгон дээр нь энэ зүйл ажиглагдаж байна. Нэг хүн ярина, сонссон нэг нь “Тэр чинь тэгээд тэгнэ гэсэн үг үү?” гээл маанаг царайлаал заавал асууна. Жишээ нь “Би чамайг цаазаар авахаар яллаж байна” гэж нэг түшмэл хэлвэл ялтан этгээд “Би одоо тэгээд үхнэ гэсэн үг үү?” гээл маанаг царайгаа гаргаад л асууна гэх мэт.

4. Арчаагүй хүмүүсээ хүндэлдэг хүмүүс

За юу гэх гээд байна вэ гэвэл кино болгон дээр нэг мэдрэл муутай (голдуу эрэгтэй хүн байна) хүн заавал байна. Тэр нь тэгээд нүүр амаа сонин сонин болгож харна, хэн нэгэнд байнга зодуулна(жишээ нь эхнэртээ), үглүүлнэ. Миний ойлгосноор бол уг дүрээр л киногоо чимэх гээд байгаа бололтой. Гэхдээ яаж сэтгэхээрээ дандаа доожоогүй, мэдрэл муутай, архичин голдуу хүмүүсээр киногоо чимдэг байнаа.

5. Солонгосчууд их яргачин хүмүүс

За Бороо ийн өгүүлсэн билээ. Юув гэхлээр, хэрэв хэн нэгэн хүн кинон дээр үхэж байгаа харагдвал хажууд нь байгаа хүн туслая гэж заяа нь бодохгүй. Ядаж түргэн дуудна гэсэн ойлголт ч байхгүй. Үхэх гээд тарчилж байгаа хүнийг нэрээр нь дуудаж сэгсэрнэ, цохино, алгадна, амьсгалж ядаж байхад нь чанга тэврэнэ. Ядаж өрөвдөөд тайван үхүүлчихнэ гэж байхгүй шүү. Тэгээд нээх манжаа, үхсэнийх нь дараа үүрч гүйгээд эмнэлэг дээр авчирна. Лаг HERO болох бөөн хүсэл дүүрэн хүмүүс юм шиг ээ.

6. Солонгосчууд ижил хүйстэн хүнийг дэмждэг

За энэ бол ижил хүйстэн хүмүүст тун сайхан мэдээ шүү. Энд хүн хавчиж гадуурхаад амьдрахад хэцүү байвал Солонгос явж тайван амьдар гэж зөвлөх байна. Учир юу гэвэл Солонгосын ямарч кинон дээр, бүүр хаа байсан хэдэн зуун жилийн өмнөх түүхэн кинон дээр хүртэл заавал нэг гомо залуугийн дүрийг байлгана. Орчин үеийн кино байтугай хаан маантай түүхэн кинон дээрээ хүртэл гомо залуугийн дүрийг байлганаа гэдэг чинь нэг юм хэлээд байнаа манайхаан.

Тэгээд эцэст нь хэлэхэд их хэрүүлч, өшөөч хүмүүс. Суваг солиол явж байх хооронд заавал нэг хэрүүл хийж байгаа үе юм уу хэн нэгэн “Би хэзээ ч өршөөхгүй” гээд хөмхийгөө зуугаад хэлж байгаа үетэй тааралдана.

Тэр Эхнэрийн Урхи гэдэг киног ам барьж байгаа жүжигчид яг галзуурч байгаа байхаа. Удахгүй мэдрэлийн тасагт хэвтэх байх шүү хөөрхийс.

За тэгээд эцэст нь хэлэхэд бүсгүйчүүд, охидууд, зарим залуус, хайрт эхнэрүүд минь магадгүй нөхөр/эхнэр чинь ажлаа тараад ядраад ирсэн байх, ажил дээрээ асуудалтай байгаад түүнийгээ зохицуулах гээд их ч стресс-дсэн байх. Гэртээ ирээд нэг тайван амрах гэхэд нь битгий хэрүүлийн буг шингэсэн солонгос кино үзэх гэж суваг булаацалдаж зовоогооройдоо.

27 санал шүүмж:

  • Pearle Deppsu said...

    Нэг зүйлийг хэлэхэд би солонгос киног их үздэгтээ ингэж хэлсэнгүй ээ. Олон хүний яриа, хальт цухас харсан зүйлээ нийлүүлээд бичсэн нь энэ буй за.

  • piglet said...

    Тийм шүү тэр кино үнэн стресстэй. Тэр кино ч гэлтгүй солонгос савангийн дууриуд

  • xvv said...

    kkk сайн уу гэсэн.. гоё арга зааж өгөх үү. өрөөндөө ороод хаалгаа хаагаад чихэвчний хөгжмөө зүүгээд гэрлээ унтраагаад гэвтээд өг ;)

  • Хангайхүү said...

    Хэхэ уншихад хөгжилтэй юм аа Солонгосчууд ямарч түүх намтаргүй ар түмэн тэгээд нээх сүрхий болох гээд орчин үед их худлаа худлаа дээр үеийн кинонууд хийдэг болсон гэсэн бас амьдрал дээр их л завхай ард түмэн гэсэн тэгсэн мөртлөө нээх сайхан хайрын тухай кино хийж ард түмнээ завхаарлаас нь аварах гэж байгаан болуу хэхэ мэдэхгүй юм аа

  • dao said...

    áè áîë èíãýæ áîääèéí ñîëîíãîñ êèíîíû çîõèîë÷èä íü ñýòãýæ ìýääýãã¿é ìàíãàðóóä áàéäàã áàéõ. ýñ¿¿ë ¿íýí òýíýã ãàðóóä. á¿¿ð ýñâýë áºã人𺺠òèéì áàéõ õý õý

  • dao said...

    би бол ингэж боддийн солонгос кинууны зохиолчд нь сэтгэж мэддэггүй мангарууд. эсүүл үнэн тэнэг гарууд. бүүр эсвэл бөгдөөрөө тийм байх хэ хэ
    гэх гээд арзайлгаад хаячиж соорий.

  • oyunaa said...

    So olon angitai kinog ehnii angi, dund angi suulchiin angiig ni l uzchihed shuud uil yavdliig ni yarij bolno doo...

  • tatah said...

    bi uzdeg bsaaaaag,buur zomdoo

    sayhan "galavsain" Uyiin kanu "Long Vacation"g uzeed ehnii angias ni avhuulaad Depressiond ortson, Yassss ih uglee huuhnuudteim, yass ih yridiii, gaitai... kkkk

    now, i dont like them at all.

  • Anonymous said...

    Тэр гомо ч худлаа байна. Гомонууд зөвхөн "Хаан салбадай хоёр" билүү дээ нэг кинон дээр л гардаг юм. Өөр солонгос кинон дээр гарсныг санахгүй байна. Бусад нь бол нийтлэг шинж мөн. Бас нэг нийтлэг шинж нь киноны эцэст бүгдээрээ ах, эгч, аав, ээж болоод дуусдагт байгаа юм.

  • Crab said...

    Лаг л мэддийн байштээ. Би лав энэ солонгосуудын ямар хүмүүс гэдгийн учрыг мэддэггүй юм

  • Юки said...

    би тэр эхнэрийн урхийг чинь үзээд сүйд майд байгаашт... хэхэхэхэ, тэхдээ чиний энэ бичсэн юмнууд чэн бүгд үнэн байхоо, хэхэхэхэ гомо залуу гардаг хэсгийг нь авч хаячоол хоолонцор улс гэчүүл таарна, юмлол хоол идээл, найз залуудаа хаягдсан ч уйлааал амруугаа хоол чихжэээдэг, баярт явдал тохиолдсон ч хоолоор дайлий л гэжээдэг тийм үү?

  • Өнөржаргал said...

    Хахаха инээдтэй бичжээ. Компьютерээ нөгөө өрөөндөө оруулснаас хойш ТВ үзэхээ болиод сайхан байгаашт. Манай гэрт гэхдээ энийг үздэг хүн байхгүй л дээ. Эд нар дээр нэмэхэд ангийнхны ярьж байгаагаар бол солонгосчууд утсаар зүгээр хэлчих юмыг заавал эхэлж нэг газар болзож байгаал нүүрээ харж хэлдэг гэжугам кк..үнэн даяргаатай кк

  • Jenni said...

    :) bid 2 blogiinhoo hayagiig solison shuuu. PLEASE UPDATE
    http://beckjenni.blogspot.com

  • zeregle said...

    aaaan. depsu geed ih olon gazar neriig n harj baisan blogoor n negch orj baigaaguim bn. sainuu ho.

    tegeed bichlegiig n unshaad nileen sain so kinochin baih n dee l gej bodjiiloo. mani n bol chinii helsentei sanal negdeh ch yum alga. negdehgui ch gej margah shaardlaga alga.
    ovliin hairiin duu. anhnii hair uzsenee l sanajiin.

  • Pearle Deppsu said...

    Залуусаа, миний одоо хэлэх гэж байгаа үгэнд итгээрэй.

    БИ СОЛОНГОС КИНО ОГТ ҮЗДЭГГҮЙ. ЭХНИЙ СЭТГЭГДЭЛИЙГ НЭГ ХАРЧИХААРАЙ.

    Гэснээс тэгж арай ч Солонгос улсыг түүхгүй орон гэж болохгүй байхаа. Мэдээж улс орон бүхэн өөрийн гэсэн түүхтэй. Харин ч Солонгос улс дэндүү гунигтай, эмгэнэлт түүхтэй.

    Миний суваг эргүүлээд явж байхад тааралдсан кино болгонд заавал нэг гомо залуугын дүр байдаг шүү.

  • bayasaa said...

    Ulsiig hiij baigaa kinogoor n tusuulj boldog bol Mongoljin studio iin hiij baigaa kinogoor mongoliig tusuulvvl neg heseg n zowson zvdersen uwdsun shanalsan nuguu heseg hvnii vnergvi, arhichin, aluurchin, hoosorson dotortoi hvmvvs bolj taarah baih daa.

  • Munkhbayar said...

    Аан бас тэднүүст чинь Тэрбум аас өөр тоо мэддэггүй шд ккк

  • Angaahai said...

    Ваааахахаххаах үхэх шахтлаа инээлээ. Яаг үнэн

  • misty said...

    хэхэ сайн уу хө? ёстой сайхан анализ болсон байна хэхэ гэхдээ гадаа тэд нар түүхэн киногоо бол сайн хийж түүхийн хичээлээс л зарим талаараа дээр санагддаг юм :P

  • Anonymous said...

    yeah, exactly. All korean soap operas are exacly the same. So why bother to watch.

    BTW, I liked your posts again. They are once more touching again.

  • Pearle Deppsu said...

    TO Anonymous
    Хамгийн гол нь бүх ТВ-ээр Со кино гараад зурагт ч үзэхийн аргагүй хэцүү байгаа болохоор эсэргүүцлээ илэрхийлж бичиж байгаам шүү дээ. Тэрнээс биш ганц суваг дээр гарсан киног шүүмжлэхгүй

  • Goreo Gomo said...

    eniig bichsen chamaig bi zugeer ongoroohgui dee, gaigui dee. Yaana genee chi, ingej bichij bgaa chamaig yaaaadgiiin bilee... yaah gj bi ene blog ruu orovdoo. Iishee orj bhaar uhsen n deer baijee. Ingej zovooj bhaar namaig alaad ali!

  • Бум said...

    Солонгосчууд ярьж буй сэдвийнхээ хамгийн тайлал хэсгийг хэлэхдээ ярилцаж буй хүнрүүгээ нүүрээ биш дагзаа харуулж ярьдаг хүмүүс

  • сайхан санаа said...

    санаа байна оо.. хэхэ.. би энши зунши билүүү нэг өвчтэй ах дүүтэй кинунаас хойш со кино огт эхлүүлээгүй.. эхлүүлчүүл үзэж дуусдийм шиг байна элээ. энэ хүмүүсийг харахнээ...

  • aav said...

    hehe goe helsen shoo. Ternii oron orosiin buudaltsaantai kino uzsen deer. arai amidraltai bas unemshelte

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)