Зээ хөө, эрэгтэй хүнийг сонжноо

September 18, 2008 15 санал шүүмж
Хэхэ, гэв гэнэт яагаад унаваа гээд гайхацгаав. Ямар найз залуу малуутай биш. Харж явдаг, хайрлаж хүндэлдэг хүнээ магтахад буруу юу байхав дээ тээ ккк. Гэхдээ лааг хөөрхөн хүүхдийн гэнэн нүдээр хараад байдышт энэ хүнийг.

За яагаад энэ хүнийг хүндэлдэг вэ гэвэл үнэхээр сайн жүжигчин. Ямар ч дүрийг бүтээж чадна гэдгээ хангалттай сайн харуулж чадсан хүн. Нэг бол татаагаад унагачиж мэднэ, эсвэл жихүүдэс төрүүлэхээр ч жүжиглэж чадна. Жинхэн хамелион дүртэй хүн гэж энэ л байх. Миний бодлоор жүжигчин хүн ийм л байх хэрэгтэй. Нэг хэвийн хэвшмэл биш, нижгээд дүр гаргаж чадах цаанаа л нэг сонирхол татаж, аазгай хөдөлгөмөөр гээлүүү.


Энэ хүн бас үнэхээр сайн эцэг. Бүр дэндүү сайн эцэг юм шиг санагддаг. За ийм л нөхөртэй болно шүү аааааааяяяяяяя хэхэ. Тэр баруун гартаа байгаа бугуйвчнуудаас хэзээ ч салдаггүй. Яагаад гэвэл хүүхдүүдтэй нь холбоотой. Бас нэг зүүлт байгаа. Тэр дээр Lily гээд охиных нь нэр байдаг. Тэрнээсээ сална гэж байхгүй ээ хөө. Кино зураг авалт л биш бол байнга хадаастай л явна. (өөрөө байнга хамт байдаг хүн шиг л тууж өгчийнаа нээрээ)

Халамжтай нөхөр, сайн эцэг байна гэдэг эр хүний хамгийн сайхан ховор чанаруудын нэг шүү дээ. Гэхдээ нэг сул талтай. Гэхдээ тэр сул талаа маш сайн ашиглаж чадсанаараа өөрийгөө улам үнэ цэнэтэй болгодог нэг тал бий шүү. Тэр нь миний нэг таньдаг хүнийхтэй яааг адилхан. Гэхдээ тэр танилын маань тэр сул талаа ашигласан нь л өөр болохоос биш нэг тэрэгний 2 дугуй л гэсэн үг тэр хоёр хэхэ.

Би л хувьдаа Johnny-г эхнэрээ хуураад яваад байна гэж дуулаагүй. Тэгэхээр бас эр хүнд байх тун ховор ёс суртахуунтай хүн байх гэж бодоол байгаа шд. Mel Gibson папарицуудын дуранд олон охид, эмэгтэйчүүдтэй архи ууж, партидаж байгаагаар буудаг ч эхнэрээ огт хуурдаггүй одоор тодорч модроод байхаар нь би их гайхсан. Зааа би жоохон хүүхэд юугаа мэдэхэв.


Еэээ, базарвааний хум пат. Энэ дүр нь их таалагдаж билээ. Тэр нүдээ ухуулчихаад жинхэн тулааны талбар луу очдышдээ. Тэр хэсэг бол үнэн гоё. Яагаад юм бүү мэд. Эсвэл би тийм гаж юм сонирхдог юм болов уу хаха. Гэхдээ л сэтгэлд хүртэл бүтээж чадсан шүү энэ дүрийг. Бас мэдээж Captain Jack Sparrow. Энэ бол түүний хамгийн гайхалтай дүр нь. Sweeny Todd байна бас. Finding Neverland -д бүтээсэн дүр үнэхээр гайхалтай. Овоо муу гар шүү тийм хамелион байна гэхээр.

За тэр дэлгэцийн цаадах дүрүүд яах вэ? Амьдрал дээр үнэхээр сонин хүн. Тэр найз нөхөд нь, тэгсэн мөртлөө өөрийнхөө биеэ авч яваа байдал энэ тэр нь, хүүхдүүдтэй харьцаж байгаа нь шаал ондоо. Бүүр нэг нууцлагдмал мөртлөө ил. Хүн ер нь яагаад ийм байдын бүү мэд. Өө нээрээ, харагдах төрхнөөсөө таалагддаг нэг зүйл нь сахал нь миний аавынх шиг. Би тийм гурвалжин сахалтай хүнийг харахаар цаанаа л нэг дотно санагдаад байдын.

Дээр миний үеэлүүдийн нэг зургыг нь харчихаад царай муутай л юм байна шд гэж хэлж байж билээ. Бас алж байгаам шүү миний ганц шүтээнийг. Тэр царай марайгаар цай сүлдэггүй юм за. (эр хүн цай сүлдэгээ бас?) Тэгээд ч царайлаг шд ер нь.

Зээ хөө, нэг нартай сайхан өдөр эсвэл сартай сайхан шөнө энэ хүнтэй учрах л байх. Санаж явахад бүтнэ, сажилж явахад хүрнээ гэж ккк....

15 санал шүүмж:

  • iga said...

    хүүе миний залууг боль, одоохон устга гсн.
    миний анх дуртай болж байсан дүр нь Хайчин гарт Эдвард гээд, ёстой гоё

  • Anonymous said...

    Hey, You need to get out more :P to see more people. They can’t be judged by comparison with the nice polished Hollywood actors ;) There are certainly more nicer people to meet in your life however you shouldn't blind yourself with the non-existing person :O

    Personally, I would like to meet you but it may lose the magic of the internet being anonymous :) since my looks wouldn't be close enough for your imagination. Sigh...

  • Anonymous said...

    Надад бол Брэд Питт хамгийн сайн жүжигчин ш д

  • Цовоо said...

    Сонин шүү... Тоглосон кино болгон нь таалагдаад байдаг... :D Тэхээр би ч бас хайртай л юм шиг байгаан... :)) Тэхээр бас гомо болчих гээд хэцүү юм аа... Ямартаа ч ганц дуртай жүжигчин маань... Магтаад өгсөнд баярлав... :D... Tim Burton Зиног нь найруулаад энэ хүн гол дүрд тоглочихсон байх юм болч тэгээл... Сайхан мах шөл, амтлагч давс нь тохирсон сайхан хоол болно доо... :D

  • 3apaa said...

    Капитан Жэк бол үнэн саак дүр. Тэр дальжиганаж байгаа...Өөртөө итгэлтэй байгаа... Тууштай байгаа... Хулхи мөртлөө сэтгэл сайтай гэх мэт мундаг шүү гэж.

  • Anonymous said...

    харин тийн үнэн лаг залуу. эдвард хайчин гарт нь их гоё санагдаж байсан. ер нь лаг дөөөөөөөөөө

  • oyunaa said...

    Hooe en bas minii gants hairt sh dee... Chi ulam buur hair tattal ni bichchijee odoo zuudleed salahgui ee he he... lol

  • Anonymous said...

    ахмад Жек нь 2 гараа дээр дээр өргөөл ярьдын тэр нь гоё шүү.

    Надад тэр чиклааадтай кино нь гоё байдын

  • Pearle Deppsu said...

    За та нар болиоч дээ. Миний хэдэн жил хайрлаж ирсэн ганц эр хүнийг ч гэх шиг хэхэ. Нээрээ гоё хүн тээ

  • Anonymous said...

    Юун ганцаараа найз чинь хаачсий?

  • bbatzorig said...

    nadad bol captain jackaas busad duruud ni ih dajgui sanagddag. pirates of the caribbean taalagddaggui bolohoor ter baih

  • Anonymous said...

    Бас л нэг сонин ертөнц шүү.

  • ZOLBIN HARKHUU said...

    neeree tsarai muutai zaluu l haragdaad baidiin. yagaad huuhnuud uheed baidiin bol doo


    havchiisan turanhai,jijighen, tegeed joohon sonin tsaraitai gevel zoduuldiin bol uu ke ke ke

  • Anonymous said...

    Nartai saihan odor bolzoj, sartai saihan shono " tsengen jargaarai" gej yorooyo :)

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)