Nuttin' but the tooth

September 10, 2008 6 санал шүүмж
Happy Tree Friends бас эвгүй хүүхэлдэйн кино шүү тээ? Би эхлээд инээгээд л үздэг байлаа. Сүүлдээ харин жаахан эвгүй сэтгэгдэл төрдөг болчихсон хэхэ. Ая мая нь сонсохоос л цаанаа нэг жихүүдэстэй, за тэгээд энэ анги дээр хэн нь самрах болдоо гэж бодохоор л хэхэ...

За тэр яахав, Nuttin' but the Tooth энэ ангийг үзээд инээд их хүрч байж билээ. Тэгсэн гар өөр дээрээ туршуулдаг юм даа. Шүд гэдэг чинь бас эвгүй эд юм. Шүдний эмч гэдэг чинь бас айхтар хүмүүс байх юм. Нэг шүдээ янзлуулж байгаа биш Happy Tree Friends -ийн энэ анги санаанд орсоор байгаад л таарах шив. Өвдөнө гэж жигтэйхэн, уул нь өвддөггүй шүдтэй л очсон юм. Сувгыг нь цэвэрлэж байна гээл тамлаад хаяж байгаа юм даа. Сүүлдээ тэсэхээ байгаад мэдээ алдуулагч тариа хийлгэсэн. Тэр чинь харин жинхэн мэдээ алдуулчихдаг юм билээ. Гэхдээ л бүүр дараа нь эмнэлгээс гараад явж байхад айхтар янгинаж байсан. Ард түмээн, шүдээ хайрлаж явцгаах билээ.

6 санал шүүмж:

  • xvv said...

    Ёо энэ чинь ямар айшигтай хүүхэлдэй вэ... Үзэж байгаагүй юм байна...

  • Czuka said...

    ёстой муухай хүүхэлдэй анх үзээд их гайхсан шүү алж хядаж байгаа цус нөж гаргаад л ...хүүхдэд үзүүлж ерөөсөө болохгүй ккк

  • Anonymous said...

    Joohon baihad Mongold neg araanii suvgiig tseverluuleh gej nariihan tomroor uhuulj baisnaa sanadiimaa. Aimar ovdool taria maria hiigeegui l shuud uhtsan. Shudnii emch geheer l muuhai oromnii duu ni sanaand ordog. Getel end ireed shudee uzuulsen shaal oor baigaam chini. Oor neg shudnii suvgiig tseverluulehed erooroo ovdolt baihgui. Shuud taria hiij nam bolgoj baigaad ajillagaandaa ordog. Zarim ni zugeer shud sugalahiin toloo buten narkoz hiilgeh uu ene ter gediim bailee. Mongold tariagui shudee yanzluulaad surtsan mani meted bol shal iluu baigaam chini. Mongold shudnii emch nar medee alduulah taria ni hureltsdegguim uu esvel haramladiim uu sonin shu. Bagaas ni huuhduudiig tegj ovtgoj shudiig ni yanzalsaar baigaad shudnii emchees aidag setgehui suuchdag baihaa.

  • ganga said...

    huuheldein kinod haramsaltai ni medehgui. Shud uvduhiig sain medne. Sain tuhuurumjtei sain emcheer sain emchluuleh heregtei shuu hu, tarhi tolgoitoi oirhon hetsuu zolig dog.

  • Муланка said...

    Хүүхэлдэйн киног нь нээрээ мэдкү юм байна.Би ер нь бол Уолт Дисней ахын улаан фен,өөр хүүхэлдэй үздэггүй ийн,хих.Шүд бол аймшигтай эд шүү дээ.Гарын ая даахгүй,ааш нь хөдөлбөл янгинаад л эхэлнэ.Жоохон эрхлүүлэнгүүт хорхойтоод унана,хорхойг нь түүлгэе гэтэл өвдчихнө.Хайрлахгүй бол болохгүй айлын энхрий хүүхдүүд юм байгаан тэд нар чинь,хих

  • Borteujin said...

    estoi aldgiim baina. xoorxii shudnii emch nariig ballasan baina shtee. Bi ene 7 xonogt oxinii surguuli deer shudee ariun tceveriin tuxai yarix sedev beldeed material tcugluulaad tegeed sonirxood orson chine yu ve? naadaxaa butcaagaad tataj avaxgui bol ix buruu medeeletei, balai xuuxeldei bainshte.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)