Хэцүү сонголт

September 15, 2008 5 санал шүүмж
Нэг үеэл маань надад "Амьдрал тэр чигээрээ сонголт юм шиг санагддаг" гэж хэлж билээ. Үнэндээ үнэн үг л дээ. Гагцхүү зөв сонголт хийж амьдрах л хэрэгтэй. Харамсалтай нь зарим сонголтыг хийхэд дэндүү хүнд байх юм. Энэ одоо програмист хүний зовлон уу хэхэ. Програмистууд програм зохиож байхдаа гарч болох бүх алдаа, онцгой тохиолдлуудыг урьдчилан тооцоолоод систем алдаа заахааргүйгээр кодлож өгдөг. Би урьд урьдын сонголтуудаа тэгж хийж байгаагүй ч энэ удаад үнэндээ маш чухал сонголт хийж байгаа болохоор бүх муу зүйлээ түрүүлээд бодчихсон. Тэгсэн чинь гэрэл гэгээ нь харанхуйлагдаад яахаа ч мэдэхээ байлаа хэхэ. Хэтэрхий баруун тархины хөгжил гэцүү шүү ккк.

Үнэндээ инээж л байна. Гэхдээ дотроо бол ....

За мэдэх юм алга. Уул нь би хүлээгээд л байгаа нэг зүйлийг. Гэхдээ одоо хүлээгээд дэмий гэдгийг нь мэдрэх ч шиг. Зөөз, амьдрал дэндүү сайхан, дэндүү баялаг болохоор бүх зүйл нэг өдөр л сайхан болно байх. Одоохондоо яахав, бүх хогийн хүнд хэцүү гэсэн болгоныг нь туулж л байя. Нэг л өдөр, нэг л өдрөөс эхлээд цөм жарганаа хэхэ.

5 санал шүүмж:

  • Anonymous said...

    Matrix-iig dakhij yzekh tsag chin bolson baina.

    Minii durtai khesegees ;)

    Neo: But if you already know, how can I make a choice?
    The Oracle: Because you didn't come here to make a choice, you've already made it. You're here to try to understand why you made it.

  • Pearle Deppsu said...

    TO Аноним
    Ээ залуу, наадах чинь биш юм аа. Тэгээд хүн яаж ч хичээгээд зурсан замаараа л туугаад байдаг байсан бол юутай харамсалтай.

    хэхэ, но но но но

    сорри, бүсгүй ч байсан байж магадгүй ккк...

  • 3apaa said...

    Ямар ч ажилд эхлэх хамгийн хэцүү хэсэг нь байдаг бөгөөд энэ л үеийг даваад өнгөрчихвөл нисээд л явчихна шүү дээ. Ажил эхлэхэд бүх зүйлийг урьдчилан тооцох шаардлагатай байдаг. Үүнд риск менежмент гэж хамгийн чухал хэсэг байдаг ажгуу. Цөхрөлтгүй ноцолдоод байвал ард нь гарч л таарна. Дараа нь гавъяа байгуулсан баатар шиг эргэж харж зогсох ч сайхан л байдаг шүү.

  • gump said...

    Хүнд хэцүү зовлонг мэдрэхгүй бол жаргалын амтыг мэдэрдэгүй гэдэг.

    Тэгээл би уугаал согтоол дараа нь эрүүлийн сайхныг бүхнээс илүү мэдрээд байдын

  • Anonymous said...

    Zovsnii etsest jargadag! Ter buh zovlongiin daraa ireh jargaliin amt denduu saihan bh bolno oo!

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)