Thank you Mr.Buyantsogtoo

July 5, 2007 2 санал шүүмж
Өмнөх бичлэгтээ USI-ийн Зуны Сургалтын талаар бичсэн. Надад их олон хүн зөв зүйл хийжээ гэж хэлсэн, бүүр USI-ийн ажилчидаас хүртэл шүү. Бас олон хүн амжилт хүссэн. Hi5 дахь account-р минь хүртэл message үлдээсэн байсан. Та бүхэнд баярлалаа. Миний адгуу бичсэн тэр бяцхан шүүмжид маань тийм reaction хийсэн Mr.Буянцогтоо танд маш их баярлалаа. Таны хийсэн үйлдэлийг нэгэн блоггэр ахдаа хэлсэн чинь "Их сайн захирал, их сайн менежер байнаа" гэсэн. Би ч гэсэн түүний хэлсэн үгтэй санал нэг байгаа. Танаас суралцах зүйл их байгааг би олж харсан, суралцах болноо. Та их хүндэлмээр хүн юм.
Нээрээ USI-ийн зарим ажилчид миний талаар намайг таних хүмүүсээс асуусан гэнэ, хэхэ. Би ч гайхсан шүү. Тэд нар ч бас гайхсан сурагтай. За тэр яахав. Сая болсон явдалаас би хэд хэдэн зүйлийг сурч авлаа.
  • Аливаа шүүмжийг ихэнхи хүмүүс сөрөг талаас нь хүлээж авдаг. Гэтэл ховорхонд тооцогдох хүмүүс бас байхымаа. Mr.Буянцогтоо "Блогыг чинь уншаад ажил ихтэй байсан ч сандраад хүрээд ирлээ" гэсэн. Бас их сайхан яриа өрнүүлсэн. Суралцагч оюутнууд бид их талархсан. Таны ухаалаг удирдагчийн зан, сайн талаас чинь суралцах болноо гэдгээ дахин хэлье. Цаашдын төлөвлөсөн ажилд тань өндрөөс өндөр амжилтыг хүсье.

  • Mr.Болдын асуусанчилан би өөрийгөө бас дутуу дайчилсан. Тэр тал дээрээ хойрго хандсаан. Энэ сургалт шавь төвтэй сургалтын зарчимаар явагдана гэдгийг бүрэн ухамсарлаагүй байсан. (гэхдээ Mr.Хишгээгийн хэлдэг бас үнэн шүү.)

  • Mr.Саруулын үлдээсэн comment бас сэтгэгдэл үлдээсэн. Нээрээ жаахан бачуурхаараа блогоо хөтөлдөг тал бий. Гэхдээ дандаа биш л дээ. Сүүлийн хэдэн өдөр л. За сар гаран юм байна. Үлдээсэн comment-д чинь хариу бичсэн. Уншвал намайг бага ч гэсэн ойлгоно биз дээ. Үлдээсэн comment-с чинь адгуу зангаа барих хэрэгтэйг ойлгосон.

  • Амьдралдаа хүн болгон өдөр бүр л суралцаж байдаг. Би ч бас хийсэн үйлдлээсээ их суралцлаа. Зуны сургалтанд санаа тавьж байгаа эрхэм USI-ийн ажилчид та бүхэнд бас баярлалаа.

2 санал шүүмж:

  • Gantulga U said...

    Зүгээр ээ, миний дүү. Мөнгөө төлсөн юм чинь сургалтын чанарын талаар бас санаа онооогоо хэлж л байх нь зүйтэй гэж бодож байна. Өмнө нь чамд бас хэлсэн.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)