Миний анд мордсон байв шүү

July 23, 2007 3 санал шүүмж
Би өмнөх бичлэгтээ USI-ийн Зуны сургалтын талаар бичсэн байсан шдээ. Тэгсэн чинь USI-ийн зарим нөхдүүд “Энэ бичлэгийг бичсэн хүний жинхэнэ нэр хэн бэ?” гэсэн хайгуулын ажилд гарсан юм байх. Би ердөө 4хөн л хүнээс намайг сураглаж асуусныг дуулаад байсан юм уул нь. Тэгсэн өнгөрөгч хагас нь сайн хагас нь муу өдөр нэгэн найзын найзтай гальт messenger-дэв. Тэгтэл тэр залуугаас бас намайг сурж асуусан гэх, хэхэ. Тэгсэн тэр бас “мэдкү” гэсэн гэх. Кү ээ нээрээ, хальт сүржин юм болж шүү. Даанч зарим нэг гарууд “Золиг минь, чи ямар хэрэг тарьцын? Блог дээрээ яагаад аймаар аймаар юм бичээд байна?” гээд байсымаа даанч. Тэр асуултанд “Аймаар юм бичээгүй шдээ” гэж хариулах байна даа.
Нээрээ нөгөө Конфи чинь Форбиддэн Колортой хамт Монголын блоггэрүүдийн уулзалтыг зохион байгуулж байгаан байна. Энэ талаар сонсоогүй хүн байвал 7 сарын 26-нд буюу энэ пүрэв гаригт Их Монгол пабд ирээрэй. Урилгыг илүү уран яруугаар цаад Конфи чинь блог дээрээ бичцэн байгаа. Би ч очих плантай л байгаа шүү. Ирцгээгээрэй эрхэм нөхдөө. Нээрээ хө би хэд хэдэн блоггэр андууд/танилуудтайгаа кыбэр ертөнцөөр дамжиж биш бодитоор уулзаж байсан, сонин л байдаг юм байна лээ. Зарим нь бүүр төсөөлж байснаас тэс ондоо байх шиг, зарим нь яг бодож байсан шиг байх жишээтэй. Их хөгжилтээээйййй энэ чинь, сонирхолтой уулзалт болох байх гэж бодож байна.
Бас нэг юм гэвэл бурхан гээч нь байдаг бол нэг юм асуух юмсан тэр нөхрөөс. “Миний найз нараар яагаад ойрдоо ингэж их тоглоод байнаа?”. Гүрийгээд дуугүй байгаад байсан чинь одоо бүүр үлдсэн ганц эрүүл ухаантай найзаар минь тоглодог байна шд. Боль л доо та нээрээ, бусад хэдэн тэрбум хүнээрээ тоглолдоо үнэхээр тэгж их хүсээд, хийх ажилгүй зовоод байгаа бол. Хэрвээ найз маань эмнэлэгт хэвтээд дахин нэг жил сургуулиасаа чөлөө авах болдын бол таныг Сатанд хэлж зодуулна шүү. Бас ингэж хэтрүүлж болкү айн!!! Өөр нэг найзыг минь яав та? Сэтгэлийн хэт хямралаас болж хавар эмнэлэгээр хэсэж яалаа, тэгсэн яасан? Дахиад л хямрал ... Би Britney Spears – г үсээ хусуулахад нь энэ бүүр солиорчээ, эсвэл бас ээлжит сенсаацаа тарааж алдагдсан нэр хүндээ өсгөх явуулгаа хийж байна уу? гэж бодож байлаа. Тэгсэн хүн хэт хямрахаараа үсээ үзэн ядаж эхэлдэг юм шиг байна шд. Энхрий хонгор найз маань үсээ хуцуулцан байж, би тэрийг нь харж хэрдхийв шд. Одоо амармаар юм даа та нээрээ дэндүү еийн.

3 санал шүүмж:

  • Neumann said...

    Ochigdoriin uulzalt deer harchaad haana harsan bilee gej bodood bsan chin manai CSMS-iinh bjee. Ochigdor Dulguunuus duulav. Nice log

  • Pearle Deppsu said...

    TO NEUMANN
    uu tiimuu, bi chamaig hen gedgiig chin medku bna l daa. gehdee uchigdur harsan bol daraa uulzahaaraaa heleerei nadaa

  • artagnan- артаньян said...

    өчигдөр уул нь би их монголд яг 19 цагт очоод 2 давхарт нь гараад сууцан байсан л даа. даанч маш чухал хүнтэй яриа маш чухал өрнүүлсэн байсан болохоор та ннарыг олж амжаагүй. та нар яг хаана сууж байсан хийгээд юу юу болж өнгөрсөн, хэд хүртэл тэнд саатсаныгаа бичээрэй.

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)